Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Адам Ева хоёр үнэхээр байсан юм уу?

Асуулт: “Адам, Ева хоёр дэлхий дээрх анхны хүмүүс гэдэг түүхийн талаар баримт нотолгоо байна уу?”

Бидний хариулт: Энэ асуултыг асуусанд баярлалаа. Сайн асуултад сайн хариулах нь ёс. Адам Ева хоёр түүхэн бодит бөгөөд дэлхий дээрх анхны хүмүүс гэдэгт итгэхэд чинь нөлөөлөх баримтуудыг доор дэлгэе.

Адам, Ева хоёрын амьдрал

Нэгдүгээрт, Эхлэл 1-с 2-р бүлэгт тэднийг бодит хүн байсан тухай гардаг төдийгүй амьдралд нь тохиолдох чухал үйл явдлуудын талаар өгүүлсэн байдаг. Хоёрдугаарт, тэдний дундаас хүүхэд гарсан бөгөөд хүүхэд нь ч мөн хүүхэдтэй болсон байдаг (Эхлэл 4-5). Гуравдугаарт, Эхлэл номын (Эхлэл 6:9; 10:1; 11:10, 27; 25:12, 19) сүүл хэсгүүдэд Мосегийн ихээр хэрэглэсэн “энэ бол …-ийн тооллого” гэсэн өгүүлбэр Бурхан Өөрийн бүтээсэн бүтээлүүдээ (2:4) болон Адам, Ева тэдгээрийн үр садыг тоолдог хэсэг дээр бас гардаг. Дөрөвдүгээрт, Хуучин Гэрээнд Адам жагсаалтын эхэнд байдаг (Эхлэл 5:1; Шастирын дээд 1:1). Тавдугаарт, Шинэ Гэрээнд Есүсийн ургийн бичгийн хамгийн эхэнд бичигддэг (Лук 2:38). Зургадугаарт, Адам Ева нь гэрлэлтэд үндэслэн, бие махбодын хувьд нэгдсэн анхны эрэгтэй, эмэгтэй гэдгийг Есүс дурдсан байдаг (Матай 19:4).

Адам, Ева хоёрын түүх

Долдугаарт, Ром номын 5:12-т хэлсэнчлэн Адамаар дамжин, дэлхийд үхэл ирсэн байдаг. Наймдугаарт, Адам (эхний Адам), Христ (сүүлийн Адам) хоёрыг харьцуулсан 1Коринт15:45 ишлэлээс Адам бол түүхэн бодит хүн гэдэг нь харагдана.

Есдүгээрт, “Эхлээд Адам, дараа нь Ева бүтээгдсэн билээ” гэж 1 Tим 2:13-14-д Паул тунхагласан нь бодит хүний тухай ярьж буй нь илэрнэ. Аравдугаарт, Логикийн хувьд авч үзэхэд эрэгтэй, эмэгтэй арьсны өнгө гэх мэт хэв шинжийг агуулсан хүн төрөлхтний хамгийн анхны хэсэг оршин байсан нь тодорхой бөгөөд үүнээс гарах гарц үгүй. Энэ хосыг Библид Адам, Ева гэж нэрлэдэг бөгөөд тэдний оршин байсан эсэхэд эргэлзэх шалтгаан үгүй.

Эхлэл ном дахь тооллогын хэсэгт хувьслын онолыг үгүйсгэж, Адам өөр амьтнаас хувьсаж үүссэн биш, харин шорооноос бүтээгдсэн тухай тодорхой гардаг (Эхлэл 2:7). Энэ нь удаан хугацааны туршид явагдсан байгалийн үйл явц биш харин Бурханы тушаалын дагуу бүтээгдсэн бүтээлийн тухай юм (Эхлэл 1:1, 3, 6, 9, 21, 27). Бурхан Еваг Адамын хавирганаас бүтээжээ. Адам бол ярьж, сүрэг амьтныг нэрлэж, идэвхтэй амьдралыг эрэлхийлдэг ухаант хүн байсан болохоос харанхуй мунхаг мич байгаагүй юм.

 Надад асуулт байна…
 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
ХУВААЛЦАХ:  

TOP