Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Ертөнц оргүй хоосон байсан гэж үү?

Цаг хугацааны эхлэл рүү очих бодлын аян...

Та ер нь ертөнцийн эхлэлийн тухай бодож байсан уу? Таны бодлоор эхлэл гэж юу вэ? Ямартай ч энэ нь бүхнээс түрүүнд бий болсон байх учиртай. Эсвэл цаг хугацааны хамгийн эхний мөчид оршин байсан гэдэг нь ойлгомжтой. Та энэ талаар нухацтай бодож үзсэн үү?

Байзнаарай, “Эхэнд юу ч байгаагүй байж болно шүү дээ. Хязгааргүй олон жилийн өмнө ертөнц хов хоосон байсан ч юм бил үү” гэж та бодож байна уу? Тийм байж болох л юм. Тэгвэл хов хоосныг энгийнээр төсөөлж үзье.

Танд нэг их том өрөө байна гэж бодъё. Хэмжээгээрээ хөл бөмбөгийн талбайн дайтай, ямар ч цонх хаалгагүй, ханандаа ямар ч нүх сүвгүй бив битүү, дотроо хов хоосон, бүр ямар ч тоос, агаар, гэрэлгүй тас харанхуй өрөө. Тэнд юу болох бол?

Тэнд ямар нэг юмыг бий болгох нь таны зорилго гэж бодъё. Харин нэг дүрэмтэй. Та өрөөний гаднах юмсаас юуг ч ашиглах ёсгүй. Тэгвэл та яах вэ?

За байз, өрөөнд гялс хийх төдий гэрэл бий болгохыг оролдвол яах вэ? гэж та бодож болох юм. Тэгвэл түр зуур ч гэсэн өрөө гэрэлтэй болно. Үүнийг ямар нэг юм гэж тооцож болох л юм. Тиймээ, гэхдээ та өрөөний гадна байгаа шүү дээ. Тэгэхээр дүрэм зөрчигдөх нь.

Эсвэл ингэж болох юм. Зөгнөлт кинонд, сансрын хөлөг дотор хүмүүс нэг хэсгээс нөгөө рүү очихдоо бүхээгт орж алга болоод, очих гэсэн газартаа гараад ирдэг. Үүний адилаар ямар нэг юмыг өрөөний гаднаас дотогш шилжүүлэн оруулбал яах вэ? гэж хэлж болох юм.

Дахиад л мухардал... Та зөвхөн өрөөн доторхыг л ашиглаж ямар нэг зүйл хийх боломжтой. Гэтэл өрөөнд юу ч байхгүй.

За тэгвэл, нэлээд их хугацааны дараа хумхын тоос ч болов өрөөнд үүсэх байлгүй дээ. Тийм ээ?

Үүнд гурван асуудал байна. Нэгд, цаг хугацаа нь өөрөө юуг ч бүтээн бий болгодоггүй. Юмс үзэгдлүүд тодорхой цаг хугацааны туршид өрнөн үргэлжилдэг болохоос биш, цаг хугацаа тэдгээрийг өрнүүлдэггүй. Жишээлбэл, та бялууг жигнэхэд 15 минут зарцуулсан гэвэл, үүнийг жигнэсэн нь 15 минутын хугацаа биш, харин шарах шүүгээн доторх халуун илч юм.

Бидний жишээ бол бүрэн битүүмжлэгдсэн, дотроо юу ч үгүй хоосон өрөө. 15 минут хүлээхэд байдал өөрчлөгдөхгүй. Эсвэл олон сая жил хүлээвэл яах вэ? Олон сая жил гэдэг маань үнэндээ олон олон 15 минут шүү дээ. Нэг 15 минут байдлыг өөрчлөөгүй юм бол олон байлаа гээд ялгаа байна уу? Шарах шүүгээн дахь бялууг олон сая жилээр хүлээвэл жигнэгдэх болов уу?

Хоёрт, яагаад ямар нэг зүйл хоосон өрөөнд гэнэт “гараад ирдэг” билээ? Үүнд ямар нэгэн хүчин нөлөөлсөн байх ёстой. Гэтэл өрөөн дотор юу ч байхгүй байгаа шүү дээ. Тэгвэл энэ байдлыг яаж эцэс болгох вэ? Өрөөнд ямар нэг юм бий болоход нөлөөлчихөөр юу ч байдаггүй (ямар ч байсан нөлөөлөх хүчин зүйл өрөөн дотроос л гарч ирэх ёстой).

Тэгвэл ийм хувилбар байж болох юм. Ямар нэг юмны өчүүхэн жижиг хэсгийг дотор нь байлгавал ямар вэ? Энэ нь өрөөнд арай том ямар нэг юмыг, тухайлбал бөмбөг гаргаж ирэх сайхан боломж биш гэж үү?

Эндээс гурав дахь асуудал гараад ирлээ. Энэ бол овор хэмжээ. Цаг хугацааны нэгэн адил овор хэмжээ нь мөн л хийсвэр ойлголт. Танд өөр өөр хэмжээтэй гурван сагсны бөмбөг байна гэж бодъё. Нэг нь 10 тохой, нөгөө нь 5 тохой, үлдсэн нэг нь стандарт хэмжээтэй. Өрөөнд аль бөмбөг нь үүсэхэд илүү амархан бэ?

Стандарт хэмжээтэй нь үү? Үгүй! Үүсэх боломж нь аль ч бөмбөгний хувьд адилхан. Овор хэмжээ бол гол асуудал биш байх нь. Асуудлын гол нь битүү, хоосон өрөөнд ямар ч хамаагүй хэмжээтэй, ямар ч төрлийн сагсны бөмбөг шууд “гарч ирэх” үү, үгүй юу? гэдэгт л байна.

Хэрэв цаг хугацаа хэр их өнгөрснөөс үл хамааран, бөмбөгнүүдийн хамгийн жижиг нь ч өрөөнд шууд бий болохгүй гэдэгтэй та санал нэг байгаа бол, атом ч мөн адил шууд бий болоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь асуудлын гол нь овор хэмжээ биш байна. Нөлөөлөх хүчин зүйлгүйгээр өчүүхэн жижиг юм, эсвэл хөргөгч бий болох хоёрын хооронд ямар ч ялгаа алга.

Одоо тэгвэл адилтгалаа төсөөллөөр өргөжүүлье. Том, тас харанхуй өрөөнийхөө ханануудыг буулгачихъя. Тэгээд өрөөнийхөө хэмжээг зүг бүртээ хязгааргүй болгоод тэлчихье. Одоо өрөөний гаднах зүйлс гэж байхгүй боллоо. Учир нь бүх орон зайг өрөө эзэлж байна.

Энэ харанхуй хязгааргүй өрөөнд гэрэл, тоос, хумхын тоос, агаар, мөн ямар ч элемент, атом, молекул байхгүй. Энэ нь тэр чигээрээ хов хоосон. Үүнийг Оргүй Хоосон гэвэл зохино.

Тэгвэл асуулт байна. Хэрэв олон тэрбум жилийн өмнө ертөнц Оргүй Хоосон байсан юм бол, одоо ч гэсэн Оргүй Хоосон л байх ёстой биш үү?

Тиймээ. Учир нь Оргүй Хоосноос юу ч гарч ирэхгүй.

Энэ нь бидэнд юуг харуулж байна вэ? Ертөнц Оргүй Хоосон байгаагүйг. Яагаад? Яагаад гэвэл Оргүй Хоосон байсан бол одоог хүртэл тэр хэвээрээ л үлдэх байсан.

Хэзээ нэгэн цагт ертөнц үнэхээр Оргүй Хоосон байсан бол, одоо энд юу ч байх ёсгүй.

Дахин хэлье, ертөнц Оргүй Хоосон байсан бол тэр хэвээрээ л үлдэх байсан.

Гэтэл ямар нэг юм байтугай маш олон юм оршин байна. Жишээлбэл та байна. Маш чухал ямар нэг зүйл болох та. Тиймээс та бол, ертөнц Оргүй Хоосон байгаагүйн нотолгоо мөн.

За тэгэхээр, хэзээ ч хов хоосон байгаагүй юм бол юутай ч, эхэнд ямар нэг зүйл оршин байсан гэсэн үг. Тэр юу байсан юм бол?

Ганц юм байв уу эсвэл олон юм байв уу? Атом юм болов уу? Хумхын тоос уу? Молекул уу? Бөмбөг үү? Эсвэл бүр мутант бөмбөг байв уу? Хөргөгч юм болов уу? Эсвэл зүсэм бялуу байсан юм болов уу?

Юу болохыг нь “Ямар нэг зүйл” сэдвээс олж мэдээрэй.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP