Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Мөнхийн улс үнэхээр байдаг уу?

Асуулт: “Мөнхийн улс үнэхээр байдаг уу? Мөнхийн улс ямар вэ, мөн хаана байдаг вэ? Би мөнхийн улсад нас барсан найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзах болов уу?”

Бидний хариулт: Тийм, үнэхээр мөнхийн улс гэж байдаг. Олон хүмүүс “Мөнхийн улс” гэж нэрлэдэг ч, үнэндээ энэ нь Библид “Шинэ Иерусалим” гэж нэрлэгддэг мөнхийн хот юм. (Илчлэлт 21:2)

Мөнхийн хотыг ийнхүү дүрсэлсэн байдаг. “Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [тэдний Бурхан нь болно]. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо.” Сэнтийд Залрагч - Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна.” (Илчлэлт 21:3-5)

Шинэ Иерусалим нь Бурханы хүмүүсийн мөнхийн гэр байх болно. Энэ газрын талаар Библи хэлэхдээ “Ямар ч бузар юм болон жигшүүрт зүйл үйлддэг болон худал ярьдаг хэн ч хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдсэн хүмүүс л орох ажгуу” (Илчлэлт 21:27) гэжээ.

Бүх хүмүүс амилах бөгөөд, мөн Христийн шүүхийн суудлын өмнө бүх зүйл илчлэгдэх болно гэдгийг Библи бидэнд хэлдэг (Илчлэлт 20:11-13). Хэдийгээр эхлээд Есүс Өөрөө энэ дэлхийд Аврагч болж ирсэн ч, Тэр одоо Шүүгчээр суух болно. Хэрэв хэн нэгний нэр амийн номд бичигдсэн нь олдохгүй бол тэр хүн галт нуурт хаягдсан байна (Илчлэлт 20:14-15).

Библид “хүн бүр” мөнхийн улсад очоод, тэнд ах дүүсээ харах болно гэж хэлээгүй. Есүс хэлэхдээ, хэн Надад итгэнэ тэр амиа олох болно, яагаад гэвэл “Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй” гэсэн (Иохан 14:6). Мөн Илчлэлт номын 7:9-д бичигдсэнээр Есүст итгэсний улмаас мөнх амийг хүлээн авсан үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх үндэстнүүдээс ирсэн үй олон хүмүүс мөнхийн улсад байна гэжээ. Бурханыг хүлээн авахаас татгалзсан хүмүүс нь Эзэнтэй хамт мөнхийн улсад байхгүй.

 Надад асуулт байна…
 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
ХУВААЛЦАХ:  

TOP