Өөрчлөгдсөн Амьдралын Эх сурвалж

Та “Би амьдралыг үзэн ядаж байна” гэж дотроо хэлж байсан уу? Хүн амьдралдаа яаж жинхэнэ өөрчлөлтийг гаргах вэ? Эерэг өөрчлөлтийг?

Жош МакДауэлл

Би аз жаргалыг мөрөөддөг байсан. Би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай нэгэн байхыг хүссэн. Мөн амьдралын утга учрыг эрэн хайж байлаа. Би -

  • “Би хэн юм бэ?”
  • “Би яах гэж энд, энэ ертөнцөд амьдарч байна вэ?”
  • “Би чухам хаашаа явж байна вэ?” гэж асуудаг байв.

Би юу юунаас илүү эрх чөлөөтэй байхыг хүсэж байсан. Би энэ дэлхийн хамгийн эрх чөлөөтэй нэгэн байхыг хүссэн. Эрх чөлөө гэдэг миний хувьд зүгээр л юу хүссэнээ хийх гэсэн утгатай биш – бүгд л ингэдэг. Харин эрх чөлөөг би, хүн хийх ёстой зүйлээ гүйцэлдүүлэх хүчтэй байх явдал гэж ойлгодог. Ихэнх хүмүүс юу хийх ёстойгоо мэддэг боловч түүнийгээ хийх хүч тэдэнд байдаггүй. Тиймээс би хариу хайж эхэллээ.

Нааштай өөрчлөлтийг хаанаас олох вэ?

Бараг бүгд л өөр өөрийн гэсэн ямар нэг итгэл бишрэлтэй юм шиг санагдсан учир би тодорхой зүйл хийж сүмд явсан юм. Гэтэл би буруу газар очсон бололтой, намайг бүр онцгүй сэтгэгдэлтэй болгож орхисон юм. Би өглөө, өдөр, оройгүй л сүмд очдог байв. Гэвч нэмэр болсонгүй. Би үр дүнг их чухалчилдаг хүн л дээ, аливаа зүйлийг оролдоод болохгүй л бол шууд цэг тавьчихдаг. Тиймээс “шашнаар” оролдохоо больсон юм.

Асуудлын гол нь нийгэмд эзлэх “байр суурь” юм болов уу гэж би бодлоо. Удирдагч байж, үйл хэрэг эрхэлж, түүндээ өөрийгөө зориулж, олны танил байвал амьдрал утга учиртай байж болох юм гэж бодсон хэрэг л дээ. Манай сургуульд оюутны зөвлөлийн дарга нар нь санхүүг гартаа атгаж, эрх ямбатай байдаг байлаа. Намайг сургуульдаа орсон эхний жил оюутны зөвлөлийнхөн мөнгө цуглуулахад ихээхэн хүч зарцуулж байгааг хараад түүнд оролцов. Улмаар би нэгдүгээр курсийн оюутны зөвлөлийн даргад нэрээ дэвшүүлж, сонгогдлоо. Хүн болгон намайг таньж, “Сайн уу, Жош?” гээд л, өөрөө шийдвэр гаргана, за тэгээд л сургуулийн мөнгийг өөрийн санаагаар хүссэн илтгэгчээ урьж, лекц уншуулахад зарцуулах зэрэг нь надад сайхан санагдаж байсан. Гэсэн хэдий ч миний өмнө нь оролдож байсан зүйлүүдийн л нэгэн адил энэ бүхнээс би залхаж эхлэв. Урьд шөнө нь их орой унтсанаас болж Даваа гаригийн өглөө толгой өвдсөн хэвээр, “За ингээд дахиад л нэг таван өдөр эхэллээ” гэсэн янзтай босно. Даваа гаригаас Баасан гариг хүртэл тэсвэрлэнэ. Тэгээд аз жаргалтай 3 оройг угтана. Энэ нь мэдээж Баасан, Бямба, Ням гаригууд. Дараа нь өнөөх зугтахын аргагүй тойрог бүр эхнээсээ дахиад л эхэлнэ.

Амьдралаа эерэгээр өөрчлөх гэж хичээсэн минь

Манай сургууль болон хотын бусад коллежийн зарим хүмүүс амьдралын зорилго, утга учир, үнэнийг надаас илүүгээр чин сэтгэлээсээ эрэн хайдаг байж магадгүй гэсэн таамаг надад төрөв.

Тэр үед би сургуулийнхаа найман оюутан, хоёр багшийн амьдрал арай л өөр байгааг ажив. Тэд юунд, яагаад итгэж байгаагаа мэдэж байх шиг санагдсан. Би тийм хүмүүстэй ойр дотно байхыг хүсэж байсан ба тэд надтай санал нийлэх үү? үгүй юу? гэдэгт нэг их санаа зовохгүй байлаа.

“Харин эрх чөлөөг би, хүн хийх ёстой зүйлээ гүйцэлдүүлэх хүчтэй байх явдал гэж ойлгодог. Ихэнх хүмүүс юу хийх ёстойгоо мэддэг боловч түүнийгээ хийх хүч тэдэнд байдаггүй.”

Миний ажигласан хүмүүс зүгээр нэг хайр гээд яриад байдаггүй болохыг бий анзаарч эхэлсэн. Тэд сургуулийн амьдралыг тойрсон нөхцөл байдлын гадна байх шиг, харин бусад нь бүгдээрээ нэг л бөөн юм байх шиг санагдаж байв. Миний ажигласан нэг чухал зүйл бол тэд нөхцөл байдлаас үл хамаарсан итгэлтэй, амгалан тайван хүмүүс шиг санагдаж билээ. Тэд баяр жаргалын эх ундаргыг дотроо тээсэн мэт мэдэгдэхүйц аз жаргалтай харагдаж байсан. Надад байхгүй нэг л зүйл тэдэнд байх шиг санагдсан.

Бусад оюутнуудын адил, хэрвээ надад байхгүй зүйл бусдад байвал би тийм зүйлтэй болохыг хүсдэг байсан. Тиймээс сонирхол татсан тэр хүмүүстэй би нөхөрлөхөөр шийдэв. Энэ шийдвэрээс хойш хоёр долоо хоногийн дараа зургаан оюутан хоёр багшийн хамт бид оюутны клубд ширээ тойрон суулаа. Бид Бурханийг тойрсон яриа өрнүүлэв.

Эерэг өөрчлөлтийн тухай асуусан нь

Тэд намайг залхааж эхэлсэн тул би тэднийг шалгахаар оюутнуудынх нь нэг царайлаг охин уруу хараад (би Христэд итгэдэг хүмүүсийг голдуу царай муутай гэж боддог байлаа), тэдний яриаг сонирхож байгаагаа мэдэгдүүлэхгүйн тулд хойшоо түшлэг налан “Чиний амьдралыг юу өөрчилснийг яриач? Чи бусад оюутан, багш нараас яагаад өөр байгаа юм бэ?” гэж асуув.

Тэр охин юунд итгэж байгаагаа мэдэж байх шиг байв. Тэрээр миний нүд уруу эгцлэн хараад ямар ч нүүрний хувиралгүйгээр, амьдралын утга учрын талаар сургууль дээр хэзээ ч олж сонсоно гэж төсөөлж байгаагүй хариултыг хоёр үгээр: “Есүс Христ” гэж хэллээ.

Би, “Ёо, ёо, Бурханыг бодож ийм дэмий юм ярихаа больж үз. Би шашнаар, сүмээр, Библиэр цадталаа хооллосон. Тэр тухай надад битгий ярь” гэж би хэллээ.

Тэгтэл тэр “Хөөе, би шашин гээгүй байна. Есүс Христ гэж хэлж байна” гэж эргүүлэн хурцаар хариулав. Би түүнээс урьд нь мэддэггүй байсан нэгэн зүйлийг олж мэдсэн юм. Христ итгэл гэдэг болон шашин биш байлаа. Шашин гэдэг нь сайн үйлсээр Бурханд хүрэх гэсэн оролдлого аж. Христ итгэл гэдэг нь Есүс Христээр дамжин хүмүүстэй харьцаа тогтоохоор өөрийгөө зориулан буй Бурхан юм байж.

“Намайг Христ итгэлд нааштай хандахлаар зэрэг, шинэ найзууд маань Есүсийн амьдралыг судалж үзэхийг ятгав.”

Их сургуулиудад Христ итгэлийн талаар буруу ойлголттой хүмүүс хаа газраас илүү их байдаг байх. Саяхан нэгэн төгсөх ангийн семинарт “Сүм уруу очсон хүн болгон Есүст итгэгч болдог” хэмээн заасан нэгэн туслах багштай би уулзаад “Тэгэхээр гараж уруу очсон хүн бас машин болчих уу?” гэж асуулаа. Христэд итгэгч гэдэг нь Христэд жинхэнээсээ итгэдэг хүн юм.

Намайг Христ итгэлд нааштай хандахлаар зэрэг, шинэ найзууд маань Есүсийн амьдралыг судалж үзэхийг ятгав. Будда, Мухаммед, Күнз нар өөрсдийгөө Бурхан гэж мэдүүлээгүй, харин Есүс тэгж хэлсэн болохыг би олж мэдсэн. Цаашлаад найзууд маань Есүс үнэхээр Бурхан мөн эсэх тухай баримтуудыг шалгаж үзэхийг хүсэв. Тэд Есүс Христ бол хүн дүрээр ирсэн Бурхан мөн бөгөөд хүн төрөлхтний нүглийн төлөөс болж загалмай дээр нас барсан, дараа нь оршуулагдаад, гурав хоногийн дараа амилсан, мөн Тэрээр одоо ч хувь хүний амьдралыг өөрчилж чадна гэдэгт итгэдэг байлаа.

Би үүнийг зүгээр л нэг тоглоом шоглоом гэж бодсон ба үнэндээ ч Христэд итгэдэг ихэнх хүмүүсийг усан тэнэг амьтад гэж боддог байсан юм. Тийм хүмүүстэй урьд нь ч уулзаж байсан. Хичээл дээр би ангиас хэн нэгэн нь үүний тухай ярьж эхэлбээс ёстой нэг болгож тавина даа гэж үргэлж хүлээдэг байлаа. Христэд итгэгдэг хүмүүст уураг тархины эрүүл эд эс гэж байдаг бол тэдгээр нь ганцаардлаас болж үхдэг байх гэж боддог байв. Үүнээс дээр зүйл би мэдэж байсангүй.

Гэвч тэр хүмүүс намайг дахин дахин ятгасаар байв. Эцэст нь би тэдний ятгалгыг хүлээн авсан. Нотлох баримт байхгүй гэж бодсон учир тэднийг няцаачихна гэж бардам санасандаа тэгсэн юм. Үнэлж дүгнэх баримт нотолгоо байхгүй хэмээн таамаглаж байв.

Олон сар судалсны эцэст Есүс Христ хэлж нотолж байсан шигээ тийм хүн мөн байх нь гэсэн дүгнэлтэд хүрлээ. Тэр үед би өөрийгөө ямар нэг гажигтай болчхов уу гэж бодсон. Миний оюун ухаан үнэн гэж хэлж байсан ч миний хүсэл өөр зүг уруу намайг чангааж байлаа.

Христэд итгэнэ гэдэг хэцүү даваа байв. Есүс Христ миний хүслийг өөртөө итгүүлэхээр урин дуудаж байв. Тэр надад нэг ёсондоо: “Сонсогтун! Үүдийг чинь тогшин зогсож байгаа хүн бол би билээ. Гэрт байгаа хүн дууг минь сонсоод хаалгаа онгойлгон оруулж, хамт хооллож сайн нөхөд болно. Үүний адил би та нарын амьдралд орохыг хүсэж хаалгыг чинь тогшиж байна. Та нар Намайг өөрсдийн амьдралдаа оруулбал бид бие биеэ сайн мэдэх болно.” (Илчлэлт 3:20) гэж байв. Түүний усан дээр алхсан, усыг дарс болгосон эсэх нь надад тийм ч сонин байгаагүй. Ямар нэг үзүүлэх тоглолт үзэхийг би хүсээгүй. Гэвч би тайван байж чадсангүй. Оюун ухаан маань надад Христ итгэлийг үнэн хэмээн шивнэж байхад хүсэл зориг маань хаа нэгтээ хэсүүчилж байв.

Амьдралаа үзэн яддагаа би улам бүр анзаарав

Христэд итгэгч нөгөөх урам зоригтой хэдэн хүнтэй уулзах бүр миний дотоод зөрчил улам хурцадна. Өөрөө өөртөө хөөрхийлөлтэй санагдсан үед аз жаргалаар бялхсан хүмүүсийн дунд ороход, дотор ямар эвгүй байдгийг уншигч та лав мэдэх биз. Тэд тийм аз жаргалтай, би тийм хөөрхийлөлтэй санагдах бүр би шуудхан босоод оюутны клубыг орхин гардаг байв. Ингэсээр байтал би бүр дордож, арван цагт унтахаар орондоо орох боловч өглөөний дөрөв хүртэл унтаж чадахгүй орондоо дэмий хөрвөх болов. Солиорохоосоо өмнө энэ бүхнийг толгойноосоо авч хаях хэрэгтэй гэж бодож байв. Гэвч 1959 оны 12-р сарын 19-ны 20:30 минутад их сургуулийн хоёрдугаар курсэд байхдаа би сэтгэл шулуудан Есүст итгэгч боллоо.

Тэр орой би Есүстэй харьцаа тогтоохын тулд дөрвөн зүйлийн талаар залбирсан. Эхлээд би “Эзэн Есүс минь ээ, миний төлөө загалмай дээр нас барсанд тань баярлалаа” гэв. Хоёрт нь “Амьдралд маань байгаа, таны таалалд нийцэхгүй тэр бүхнийгээ би гэмшин хүлээж, гэм нүглүүдийг минь уучилж, намайг цэвэршүүлж өгөхийг өгөхийг гуйя” гэлээ. Гуравт нь “Би яг энэ мөчид таныг өөрийн Аврагч Эзэнээ болгон хүлээн авахаар зүрх сэтгэлийнхээ үүдийг танд нээж өгч байна.” Төгсгөлд нь “Итгэлээр минь дамжин миний амьдралд орж ирсэн танд баярлалаа” хэмээн залбирсан юм. Энэ бол сохор итгэл биш харин түүх ба Бурханий үгийн үнэн бодит баримт, нотолгоон дээр суурилсан итгэл байв.

Сүсэг бишрэлтэй хүмүүс “цахилгаанд цохиулах” мэт ямар нэгэн зүйл тэдэнд тохиолдсон тухай ярихыг нь уншигч та лав сонссон байх. Харин намайг залбирсны дараа ямар нэгэн гойд юм юу ч болоогүй ээ. Ямар нэг далавч мэтийн зүйл ч ургаагүй. Харин ч бүр огиудас хүрэх шиг болж дотор муухай оргив. “Үгүй ээ, би чинь юу хийчих нь энэ вэ?” хэмээн бодлоо. Нэгэн цүнхээл уруу нүдэн балай яваад орчихсон юм шиг л санагдсан. (Зарим хүмүүс ч намайг яг тэгсэн гэж бодож байгаа л даа!)

Бурхан ба эерэг өөрчлөлт

Үүнээс хойш зургаан сараас нэг жил хагасын хооронд, би арай ч цүнхээл уруу яваад орчхоогүй юм байна гэдгээ мэдсэн. Амьдрал маань өөрчлөгдсөн байлаа. Америкийн нэгэн их сургуулийн түүхийн тэнхимийн эрхлэгчтэй хийсэн нэгэн удаагийн мэтгэлцээн дээр амьдралаа хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай ярихад, яриаг минь тэр таслан “МакДауэлл, та арай энэ хорьдугаар зуунд Бурхан таны амьдралыг өөрчилсөн гэж хэлэх гээд байгаа юм биш биз дээ?” гэв. Ингээд би 45 минутын турш ярьсны эцэст тэр “За, за хангалттай” гэж билээ. Тэр өдөр би сонсогчдод юу ярьснаа танд товчхон хэлье.

Миний ярьсан өөрчлөлтүүдийн нэг бол тайван бус байдал маань байлаа. Би үргэлж л хийх юм хайх хэрэгтэй болдог байсан. Оюутны хотхоноор алхах боловч ой ухаанд маань эсрэг тэсрэгийн бөөн зөрчилдөөн хуй салхи мэт л эргэлдэнэ. Хичээл хийхээр суух боловч чадахгүй гэгэлзэнэ. Гэвч Есүст итгэх тухай шийдвэр гаргаснаас хойш хэдэн сарын дараа ой ухаанд маань ямар нэгэн амар тайван байдал бий болж эхлэв. Үүнийг зөв ойлгоорой. Би дотроо ямар ч зөрчилгүй болчихсон гэж хэлэх гээгүй юм шүү. Есүс Христтэй харьцах харьцаанаас болж миний дотоод зөрчил арилсан юм биш, харин үүнийг шийдэх чадвартай болсон юм. Үүнийг би юугаар ч солихгүй.

“Зургаан сараас нэг жил хагасын хооронд, би арай ч цүнхээл рүү яваад орчхоогүй юм байна гэдгээ мэдсэн. Амьдрал маань ӨӨРЧЛӨГДСӨН байлаа.

Миний ярьсан өөрчлөлтүүдийн нэг бол тайван бус байдал маань байлаа. Би үргэлж л хийх юм хайх хэрэгтэй болдог байсан. Оюутны хотхоноор алхах боловч ой ухаанд маань эсрэг тэсрэгийн бөөн зөрчилдөөн хуй салхи мэт л эргэлдэнэ. Хичээл хийхээр суух боловч чадахгүй гэгэлзэнэ. Гэвч Есүст итгэх тухай шийдвэр гаргаснаас хойш хэдэн сарын дараа ой ухаанд маань ямар нэгэн амар тайван байдал бий болж эхлэв. Үүнийг зөв ойлгоорой. Би дотроо ямар ч зөрчилгүй болчихсон гэж хэлэх гээгүй юм шүү. Есүс Христтэй харьцах харьцаанаас болж миний дотоод зөрчил арилсан юм биш, харин үүнийг шийдэх чадвартай болсон юм. Үүнийг би юугаар ч солихгүй.

Өөрчлөгдсөн өөр нэг зүйл бол миний муухай ааш араншин байлаа. Намайг эвгүйхэн харсан ганц харц л намайг бараг галзууруулдаг байв. Их сургуульд орсон анхныхаа жил золтой л хүн алчихаагүй минь одоо хир сэтгэлийг минь эмзэглүүлдэг. Миний энэ ааш араншин биеийн маань нэг хэсэг болсон байсан ба үүнийг өөрчилж болно гэж санаанд ч ордоггүй байлаа. Ааш араншин маань хэрэг болох нэг үед түүнийгээ аль хэдийн гээж орхисноо мэдэж билээ. Өнгөрсөн арван дөрвөн жилийн дотор би ганц л удаа аашаа гаргасан (ба дараа нь үүнийгээ засах гэж зургаан жил болсон юм даа!).

Үзэн ядалт хайр болсон нь

Бахархаад байхааргүй бас нэг зүйл байсан. Гэвч ийм өөрчлөлтийг олон хүн амьдралдаа хийх хэрэгтэй учраас, мөн өөрчлөлтийн эх булаг, амилсан Есүс Христтэй харьцах харьцааг олсон учраас л би үүнийг энд дурдаж байгаа юм. Энэ бол үзэн ядалт юм. Би олон зүйлийг үзэн яддаг байсан. Гаднаа харагдаад байдаггүй ч дотор маань буглан оршсоор байв. Би хүмүүсийг, эд зүйлсийг, хүнд хэцүү асуудлуудыг үзэн ядна.

Гэвч би төрсөн эцгээ хэн хэнээс илүү үзэн яддаг байв. Аав маань хотынхоо ганц архичин ь юм шиг л надад санагддаг байсан. Хэрэв та жижиг хот, тосгонд төрсөн бол, эцэг эхийн тань аль нэг архичин бол намайг юу гэх гээд байгааг лав ойлгож байгаа байх. Хотынхон тэр чигээрээ л мэднэ гэсэн үг. Найзууд маань сургууль дээр ирээд аавыг маань хаа нэгтэй манарч яваагаар элэг доог хийнэ. Үүнд намайг эмзэглэдэг гэж тэд боддоггүй байсан. Би бусадтай л адил гаднаа инээж хөхрөвч дотроо орь дуу тавин хашхирдаг байлаа. Би ээжийгээ малын саравчинд, үхэр малын өтөг бууцтай холилдон босох тэнхэлгүй болтлоо зодуулсан байхыг нь хардаг байсан. Найзуудаа гэртээ зочлох үедээ би аавыгаа амбаарт аваачин хүлж орхиод машиныг нь гэрээс хол тавьчихна. Тэгээд найзууддаа аав хол юманд явсан гэж хэлнэ. Хүмүүс би аавыгаа үзэн ядаж байснаас минь илүү ихээр үзэн ядаж чадна гэж би бодохгүй байна.

“Есүс Христэд итгэх шийдвэр гаргаснаас хойш Түүгээр дамжин Бурханий хайр миний амьдралд орж ирсэн юм. Энэ хайр үзэн ядах сэтгэлийг минь орвонгоор нь эргүүлж чадахаар маш их хүчтэй хайр байлаа.”

Есүс Христэд итгэх шийдвэр гаргаснаас хойш Түүгээр дамжин Бурханий хайр миний амьдралд орж ирсэн юм. Энэ хайр үзэн ядах сэтгэлийг минь орвонгоор нь эргүүлж чадахаар маш их хүчтэй хайр байлаа. Би аавынхаа нүд уруу эгцлэн харж “Ааваа би танд хайртай” шүү гэж чин сэтгэлээсээ хэлж чадсан. Намайг нэлээн хэдэн бодит үйлдэл хийсний дараа л сая нэг эцэг маань гайхан цочирдож билээ.

Би нэгэн хувийн сургуульд шилжиж очсоныхоо дараа машины нэлээн хүнд осолд оров. Хүзүүгээ баглуулж боолгосон би гэртээ хүргүүллээ. Эцэг маань миний өрөөнд орж ирэн “Хүү минь, чи над шиг аавыг хайрлаж чадна гэж үү?” хэмээн асуусныг нь би хэзээ ч мартдаггүй юм. Хариуд нь би “Аав аа, зургаан сарын өмнө бол би таныг жигшдэг байсан” гээд Есүс Христийн тухай аавтайгаа хуваалцаж “Аав аа, би Есүс Христийг амьдралдаа оруулсан. Үүнийг би бүрэн гүйцэд тайлбарлаж чадахгүй байна. Гэвч тэр харьцааны дүнд би ганцхан таныг ч биш, бас хүмүүсийг ч гэсэн байгаа чигээр нь хайрлаж, хүндлэх чадвартай болсон” хэмээн ярив.

Үүнээс хойш дөчин таван минутын дараа миний амьдралыг доргиосон гайхалтай зүйл болов. Манай гэрийн нэг хүн, намайг таван хуруу шигээ сайн мэддэг тэр хүн надад “Миний хүү, хэрэв Бурхан чамайг яаж өөрчилсөн шигээ намайг бас тэгж өөрчилж чадах юм бол би түүнд боломж олгоход бэлэн байна” гэлээ. Тэр дороо аав маань надтай хамт гэм нүглээ уучлуулахаар залбирч Есүст итгэлээ өгсөн юм.

Өөрчлөлт ихэвчлэн хэд хоног, хэдэн долоо хоногийн дараа, хэдэн сар, бүр жилийн дараа ч илэрдэг. Миний амьдрал зургаан сараас нэг жил хагасын дотор өөрчлөгдсөн. Харин аавын маань амьдрал яг нүдний минь өмнө өөрчлөгдсөн. Яг л хэн нэгэн хүн хүрч ирээд чийдэнгийн гэрлийг эрэгдэн асаах шиг болсон. Үүнээс өмнө ч, хойно ч би ийм огцом өөрчлөлтийг хараагүй билээ. Үүний дараа аав маань нэг л удаа вискинд уруулаа хүргээд л дахиж хүрэхээ байсан юм. Есүс Христтэй тогтоох харьцаа хүмүүсийн амьдралыг өөрчилж чаддаг юм байна гэсэн нэг дүгнэлтэд би хүрсэн билээ.

Амьдралын эерэг өөрчлөлт

Та Христ итгэлийг элэглэн дооглож, тоглоом тохуу хийж болно. Гэхдээ энэ итгэл бол үнэн бөгөөд амьдралыг өөрчилдөг юм шүү. Хэрэв та Христэд итгэдэг бол өөрийнхөө зан байдал, үйл хэргийг харж эхлээрэй. Яагаад гэвэл, таныг амьдралыг өөрчлөх ажилдаа Есүс Христ орчихсон байгаа.

Гэвч Христ итгэлийг та хэн нэгэнд тулгаж хүчээр итгүүлж чадахгүй. Та өөрийн гэсэн амьдралтай, би ч өөрийн гэсэн амьдралтай. Миний хувьд сурч мэдсэн зүйлсээ л танд ярьж байна. Харин ямар шийдвэр гаргах нь таны эрх.

Таны төлөө миний залбирах энэ залбирал танд тус болж ч болох юм. “Эзэн Есүс минь, та надад хэрэгтэй байна. Миний төлөө загалмай дээр амиа өгсөнд баярлалаа. Намайг уучилж, гэм нүглээс минь салгаж ариусгаач. Яг энэ мөчид таныг би Аврагч Эзэнээ болгон хүлээн авъя. Намайг хүссэн хүнээ болгоно уу? Энэ бүхнийг Есүсийн нэр дээр гуйя. Амен.”

Би өөрийн амьдралдаа Есүсийг орж ирэхийг дөнгөж сая гуйлаа (зарим тус болох мэдээлэл бий)…

Есүсийг амьдралдаа урьж оруулах талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?… Би Түүнийг амьдралдаа урихыг хүсэж магадгүй.

Надад асуулт байна…

Жош МакДауэлл нь олон улсад танигдсан илтгэгч, зохиогч, Кампус Крусейд фор Крайст байгууллагын аялан төлөөлөгч билээ. Тэрээр “Эгэл бус мужаан”, “Шийтгэл шаардсан баримт” тэргүүтэй тавь гаруй номыг бичсэн.

Яаж Бурхантэй харилцаагаа эхлүүлэх вэ?