Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Та Бурханы Гурвалыг тайлбарлаж чадах уу?

Ариун Гурвалын товч бөгөөд тодорхой тайлбар... гурван Бурхан уу эсвэл нэг үү?

Та бид гурван хэмжээст ертөнцөд амьдарч байна. Физикийн бүх биетүүд өөрийн гэсэн өндөр, өргөн, гүнтэй байдаг. Нэг хүн өөр нэгэнтэй ижил харагдаж, адил төстэй үйлдэж тэр ч бүү хэл адилхан санагдаж ч болох юм. Гэхдээ хүн хэзээ ч өөр хэн нэг хүнтэй яг ижил байх боломжгүй. Тэд тус тусдаа хувь хүмүүс юм.

Харин Бурхан энэ ертөнцийн гурван хэмжээсээр хязгаарлагддаггүй. Тэр бол сүнсээр оршигч бөгөөд биднээс хавьгүй илүү нарийн нэгдмэл мөн чанартай Нэгэн.

Тийм ч учраас Хүү Есүс нь Эцэгээсээ өөр байх боломжтой. Цаашлаад Библид “Хүү Бурхан, Эцэг Бурхан, Ариун Сүнс Бурхан” хэмээн маш тодорхой өгүүлдэг хэдий ч цорын ГАНЦ л Бурхан бий гэдгийг онцлон хэлжээ.

Хэрэв бид математикийн тооцоолол ашигласан бол энэ нь 1+1+1=3, мөн 1x1x1=1 болно. Бурхан бол гурвалаар оршигч ганц Бурхан юм.

Тиймээс энэхүү нэр томъёо нь: "Tri- Три" буюу гурав гэсэн утгатай үг, "Unity-Юнити" буюу ганц гэсэн утгатай үгийн нийлмэл “Tri+Unity = Trinity-Тринити” буюу Гурвал болдог. Энэ нь Бурхан бол нэг ижил бурханлаг мөн чанартай гурван “Хувь Нэгэн” хэмээн Библид илчлэгдсэн үнэнийг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм.

Зарим хүмүүс Ариун Гурвалыг хүнд ойлгомжтойгоор дүрслэн тайлбарлах гэж оролддог . Жишээ нь: H2O нь ус, мөс, уур (бүгд өөр өөр хэлбэрт оршиж буй ч нэг ижил H2O) болдог. Зарим хүмүүс мөн нараар илэрхийлдэг. Нарнаас бид гэрэл, дулаан, цацрагийг нь хүлээн авдаг. Эдгээр нь гурван өөр шинж чанар боловч нэг л нар байдаг.

Мэдээж үүнийг төгс илэрхийлж чадах зүйрлэл байхгүй.

Гэвч бүр анхнаасаа л Бурхан Гурвалаар оршин байсан гэдгийг бид харж болно. Библийн хамгийн эхний ном болох Эхлэлд Бурхан ингэж хэлсэн байна: " Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв."1 Энд олон ба ганц тоот биеийн төлөөний үг холилдон орсныг та харж байгаа байх.

Мосе Бурханаас нэрийг нь асуух үед Бурхан түүнд, "Би байдаг\Би бол Би\" буюу үүрд мөнх оршин буй нэгэн хэмээн хариулсан.

Есүс ч бас энэ үгийг олон удаа ашиглаж байсан:
"Би бол дэлхийн гэрэл..."
"Би бол амийн талх..."
"Би бол зам, үнэн, амь мөн. Надаар дамжихгүйгээр хэн ч Эцэгт хүрч чадахгүй."

Эхлэлд номд гардаг Абрахам хэмээх нэгэн Есүсийг энэ дэлхийд ирэхээс хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан. Гэтэл Есүс өөрийнхөө талаар, "Абрахамыг төрөхөөс ч өмнө Би байсан." гэж хэлсэн байдаг. Иудейчүүд Есүсийн хэлж буй үгсийг бүрэн ойлгож байсан бөгөөд, Түүнийг өөрийгөө Бурхан хэмээн нотолж байгааг нь “буруутган” түүн уруу чулуудахаар чулуу шүүрэн авцгааж байв.2 Есүс үргэлж оршсоор байсан.

Ийм явдал олон дахин давтагдаж байлаа. Есүс Эцэгтэйгээ онцгой дотно харилцаатай гэдгээ маш тодорхой илчилсэн юм. Үүний улмаас “Үүнээс болж иудейчүүд Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын өдрийг зөрчсөн төдийгүй, мөн Бурханыг Өөрийнхөө Эцэг хэмээн, Өөрийгөө Бурхантай адилтгасан юм.”3

Мөнх цагийн туршид Эцэг, Хүү, Ариун Сүнс нь гурван тусдаа бурхад мэт биш харин нэг Бурхан мэт өөр хоорондоо үргэлж харилцаж, ярилцсаар ирсэн аж.

Энэ нь дараах асуултын хариулт юм:

Хэрэв Есүс Бурхан байсан юм бол Тэр хэнд хандан залбирч байсан юм бэ?

Дэлхий дээр байхдаа Есүс үргэлж Эцэгтэйгээ ярьдаг байсан бөгөөд Эцэг болон Ариун Сүнс ч бас Түүнтэй үргэлж ярилцдаг байсан.

Хэдий бүрэн хэмжээний жагсаалт биш боловч Бурхан бол Гурвалаар оршигч нэг Бурхан гэдгийг Бичвэрт харуулсан жишээнээс дурдвал:

  • "Израиль аа, сонс! ЭЗЭН бол бидний Бурхан, ЭЗЭН бол ганц."4

  • "Би бол ЭЗЭН. Өөр байхгүй. Надаас өөр Бурхан байхгүй. Хэдийгээр чи Намайг танихгүй ч, Би чамайг хүчирхэгжүүлнэ."5

  • “ганцаас өөр Бурхан байхгүй.”6

  • “Есүс баптисм хүртээд, голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа лугаа адил бууж, Түүн дээр ирэхийг тэр харав. Тэнгэрээс -Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог гэх дуу гарлаа."7

  • "Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ."8

  • “Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.”9

  • "Намайг харсан хүн Эцэгийг харсан."10

  • "Надад итгэгч хүн Надад итгэж байгаа биш, харин Намайг Илгээгчид итгэж байгаа юм"11

  • “Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш.”12

  • "Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм."13

  • тэнгэр элч -Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно."14

  • [Есүс өөрийн дагалдагчдад хандан] "Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. Тэр бол үнэний Сүнс мөн бөгөөд Түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж, ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар Түүнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна." ... "Есүс -Хэрэв хэн нэг нь Намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн уруу очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна."15

Есүс Бурхан мөн гэдэг баталгааг хүсэж байгаа бол энэ нийтлэлийг үзнэ үү.

 Надад асуулт байна…
 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?

Зүүлт: (1) Эхлэл 1:26,27 (2) Иохан 8:56-59 (3) Иохан 5:16-18 (4) Дэд Хууль. 6:4 (5) Исаиа. 45:5 (6) 1 Коринт. 8:4 (7) Матай 3:16-17 (8) Матай 28:19 (9) Иохан 10:30 (10) Иохан 14:9 (11) Иохан 12:45 (12) Ром 8:9 (13) Матай 1:20 (14) Лук 1:35 (15) Иохан 14:16-17, 23

ХУВААЛЦАХ:  

TOP