Бурханийг хувьчлан мэдэх нь

Бурхантэй харилцаа тогтоохын тулд яах ёстой вэ? Гэрэл цацруулан гарч ирэхийг нь хүлээх үү? Шашинлаг үйлд өөрийгөө зориулах уу? Бурханд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд сайн хүн болох гэж хичээх үү? Эдгээрийн АЛЬ НЬ Ч БИШ. Бид Түүнийг хэрхэн таньж мэдэж болохыг Бурхан Библид маш тодорхой хэлсэн. Та яг одоо Бурхантэй хэрхэн хувийн харилцаагаа эхлүүлж болохыг танд тайлбарлая…


1-р зарчим: Бурхан танд хайртай, таны амьдралд зориулсан гайхашигтай төлөвлөгөө Түүнд бий.

Бурхан таныг бүтээсэн. Үүгээр ч зогсоогүй, Тэр танд маш их хайртай, одоо ч, мөнхөд ч Түүнтэй хамт байхаар бүтээгдсэнээ мэдээсэй гэж хүсдэг. Есүс: “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болох юм”1 гэжээ.

Есүс ирснээр бид бүгд Бурханийг хувьчлан танин мэдэж чадах болсон. Зөвхөн Есүс амьдралыг утга учиртай, зорилготой болгож чадна.

Бурханийг танин мэдэхэд бидэнд юу саад болдог вэ?...


2-р зарчим: Хүн бүр гэмтэй, бид гэмээсээ болж Бурханээс тусгаарлагдсан.

Бид гэмийнхээ улмаас Бурханд ойртохын аргагүй тусгаарлагдсан байгаагаа мэдэрдэг. Библи бидэнд хэлэхдээ: “Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав”2 гэсэн байдаг.

Зөрүүдлэн эсэргүүцэх эсвэл үл ойшоох байдлаар илэрхийлэгддэг энэхүү бардам зан хүсэл нь Библийн гэм гэдэг ойлголтонд ордог.

Гэм хийсний үр дүн нь үхэл. Энэ нь Бурханээс сүнсээрээ үүрд тусгаарлагдана гэсэн үг.3 Бурхантэй ойр байх нь бидний хичээл зүтгэлээр болох зүйл биш юм.

Энэ диаграм нь Бурхан болон бидний хооронд асар их зай байгааг харуулж байна. Хүн үргэлж Бурхан уруу тэмүүлэн өөрийн хүчин чармайлтаар, сайн үйлсээр, гүн ухааны онол болон шашны сургаалаар дамжуулан Түүнтэй ойртож, холбоо тогтоохыг эрмэлзэж байдгийг энэ сумаар дүрслэв. Гэсэн ч бидний энэ хичээл зүтгэл нь бидний үйлдсэн гэм нүглийг далдалж чадахгүй юм.

Бид энэ зайг хэрхэн гэтлэх вэ?...



3-р зарчим: Хүний гэмт чанарыг устгаж чадах цорын ганц хүч бол Есүс Христ юм. Зөвхөн Түүгээр дамжин бид Бурхантэй ойртож хайр энэрлийг нь амьдрал дээр харж, ойлгож чадна.

Бид өөрсдийн гэмийн төлөөсийг хүртэх ёстой. Тэр төлөөс нь үхэл. Тиймээс Бурханээс салангид, үхэхээс өөр аргагүй байсан бидний оронд, Есүс Христ Өөрийн амийг өгсөн нь Бурханий агуу хайр юм. Бид гэмийнхээ улмаас төлөх ёстой байсан бүх өрийг Есүс загалмай дээр бүгдийг Өөртөө үүрсэн. “Учир нь Христ ч биднийг Бурханд аваачихын тулд зөвт нь зөвт бус хүмүүсийн оронд нэг удаа нүглийн төлөө үхсэн.”4 “…Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин Өөрийнхөө өршөөлийн дагуу аварсан.”5 Есүсийн загалмай дээрх үхлийн улмаас цаашид гэм нь биднийг Бурханээс тусгаарлах шалтгаан байхаа больсон.

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.”6

Есүс бидний гэмийн төлөө үхээд зогсоогүй, Тэр үхлээс дахин амилсан.7 Үүгээрээ Тэр бидэнд мөнх амийг өгч чадахаа, Бурханий Хүү гэдгээ, мөн зөвхөн Түүгээр дамжуулан Бурханийг танин мэдэж болохыг гарцаагүй баталсан. Тийм ч учраас Есүс, “Би бол зам, үнэн, амь мөн. Надаар дамжихаас өөрөөр хэн ч Эцэгт хүрэхгүй.”8 гэж хэлсэн.

Таныг, Бурханд хүрэх гэж өөрийн арга замаар хичээн зүтгэхийн оронд, Есүс яг одоо Түүнтэй харилцаж эхэлж болно гэж хэлсэн. Тэр хэлэхдээ: “Над уруу ир.” “Хэрэв цангасан хүн байвал, Над уруу ирж уугтун. Надад итгэдэг хүн…Түүний дотроос амийн гол урсах болно”9 гэсэн. Есүс загалмайн үхлийг тэсвэрлэсэн шалтгаан нь биднийг гэсэн Түүний хайр байсан юм. Харин одоо Тэр биднийг Өөр уруугаа ирээсэй гэж урьж байна. Ингэснээр бидний Бурхантэй харилцах хувийн харилцаа эхлэх юм.

Бурханий Хүү Есүс бидний төлөө юу хийснийг мэдэх нь хангалттай биш. Бурхантэй харилцаатай байхын тулд бид Түүнийг өөрсдийн амьдралдаа урьж оруулах хэрэгтэй…


4-р зарчим: Бид Есүс Христийг өөрийн Аврагч ба Эзэнээ болгон хүлээн авах ёстой.

Библид, “Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв.”10 гэжээ.

Бид итгэлээрээ Есүсийг хүлээн авдаг. Библид “Учир нь нигүүслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно.”11 гэсэн байдаг.

Есүсийг хүлээн авах гэдэг нь Есүс бол Бурханы Хүү гэж итгэн, миний амьдралыг удирдан залаач гэж зүрх сэтгэлдээ урих явдал юм.12 Есүс: “Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм.”13 гэж хэлсэн.

Энд Есүсийн танд зориулсан урилга байна. Тэр хэлэхдээ, “Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод, хаалгаа нээвэл, Би дотогш орно.”14 гэсэн.

Та Бурханий урилганд яаж хариулах вэ?

Дараах тойргоор хоёр ялгаатай амьдралыг дүрслэв.


Өөрөө удирддаг амьдрал

Амьдралын суудалд өөрөө байна.

Есүс амьдралын гадна байна

Амьдралаа өөрөө удирддаг учраас үргэлж зөрчил гарч тайван биш болно.



Христээр удирдуулсан амьдрал

Есүс амьдралын суудалд байна.

Есүст амьдралын суудлаа тавьж өгдөг.

Амьдралыг чинь Христ удирдах учраас Бурханий төлөвлөгөөгөөр зохицуулж чадна.


Аль тойрог нь таны амьдралыг хамгийн илүү дүрсэлж байна вэ?

Тэгвэл та одоо алийг нь сонгомоор байна?

Есүстэй харилцах хувийн харилцаагаа эхлэх нь…


Та Есүсийг одоо ч хүлээн авч болно. “Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод, хаалгаа нээвэл, Би дотогш орно.”15 гэж Есүс хэлснийг санаарай.

Та Түүний урилганд хариулахыг хүсч байна уу? Тэгвэл хэрхэн урьж хүлээн авах талаар одоо ярилцъя.

Таны юу гэж хэлэхээс илүү таны чин сэтгэл Бурханд илүү чухал. Хэрэв та Бурханийг хэрхэн урихаа сайн мэдэхгүй байгаа бол дараах маягаар гуйн ярьж болно:

“Есүс ээ, би Таныг мэдэхийг хүсч байна. Миний амьдралд орж ирээч. Та миний өмнөөс, гэмийн шийтгэлийг минь үүрч загалмай дээр амиа өгөөд, одоо намайг бүрэн хүлээн авч байгаад тань баярлалаа. Таны хүсч байгаа шиг хүн болж өөрчлөгдөх хүчийг зөвхөн Та өгч чадна. Намайг уучилж, мөнхийн амь өгсөнд тань баярлалаа. Танд би амьдралаа өгч байна. Та Өөрийн хүслийнхээ дагуу удирдаач. Амен.”

Жич: Та Есүсийг хүлээн авахаар шийдсэн бол чин сэтгэлээсээ анхаарлаа хандуулахын тулд нүдээ аниад, дээрх үгээр Бурханд хандан яг одоо гуйн яриарай.

Та сая энэхүү гуйлтыг чин сэтгэлээсээ гуйж, Есүсийг урьсан бол Тэр амласан ёсоороо таны амьдралд орсон. Та Түүнтэй хувийн харилцаагаа ийнхүү эхлүүллээ.

Библи уншиж, залбирч, бусад Христэд итгэгч нартай нөхөрлөснөөр та амьдралынхаа туршид Бурханийг илүү их мэдэж, өсөж, өөрчлөгдөх болно.

Би дөнгөж сая Есүсийг амьдралдаа урьж орууллаа (зарим тус болох мэдээлэл бий)…

Би Есүсийг өөрийн амьдралдаа уримаар байна, гэхдээ надад асуулт байна. Эхлээд үүнд хариулаач?

(1) Иохан 3:16
(2) Исаиа 53:6
(3) Ром 6:23
(4) 1Петр 3:18
(5) Tит 3:5
(6) Иохан 3:16
(7) 1 Коринт 15:3-6
(8) Иохан 14:6
(9) Иохан 7:37,38
(10) Иохан 1:12
(11) Эфес 2:8,9
(12) Иохан 3:1-8
(13) Иохан 10:10
(14) Илчлэлт 3:20
(15) Илчлэлт 3:20

Яаж Бурхантэй харилцаагаа эхлүүлэх вэ?