Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Миний амьдралын зорилго юу вэ?

Алхыг авч үзье. Алхыг хадаас хадахад хэрэглэдэг. Ийм л зориулалтаар бүтээгдсэн. Алх, багажны хайрцганд л байгаад байвал юунд ч хэрэглэхгүй байна гэсэн үг.

Хэрвээ, алх оюун ухаантай байсан бол өөрийнхөө талаар бодох байсан байх. Багажны хайрцаганд зүгээр л хэвтэж байгаа нь тааламжтай боловч нэг л зүйл дутагдсаар. Юу гэдгийг нь тэр мэдсэнгүй.

Нэг өдөр түүнийг хайрцагнаас аваад, хэн нэгэн гал түлэх мод бэлтгэхээр хэрэглэжээ. Нөгөө алх их баярласан. Түүнийг бариад, мөчрийг цохиж нүдэхэд тэр дуртай байв. Гэвч үдэш нь түүнд мөн л нэг юм дутуу хэвээр л байлаа. Мөчрийг цохиж хугалах нь сонирхолтой байсан ч нэг л биш, ямар нэгэн юм дутагдсан хэвээр л...

Иймэрхүү байдлаар цоож эвдэхэд, хад бутлахад алхыг хэрэглэжээ. Гэсэн хэдий ч энэ нь бас л биш, үүнээс илүү ихийг хүсэж байлаа. Тэр юм цохих, хугалах, эвдлэх, бутлах, цоолох гэх мэт өөрийг нь хэрэглэж болох бүхий л зүйлд хэрэглэгдэхийг хүсэж байв. Хэдийгээр тэр энэ олон зүйлд хэрэглэгдэх боловч сэтгэл ханасангүй. Хийж байгаагаасаа илүү ихийг хийж байж түүний сэтгэл ханана гэж бодсон.

Нэгэн өдөр түүнийг хадаас хадахад ашиглажээ. Тэр даруй алхны сэтгэлд яг энэ байна гэсэн гэрэл аслаа. Тэр ямар зорилготой бүтээгдсэнээ одоо ойлголоо. Тэр хадаас хадахад зориулагдсан байжээ. Өмнө нь хийж байсан бүх зүйлстэй харьцуулахад энэ хугацаанд хайж байсан зүйл нь юу болохыг мэдэв.

Бид Бурхантай харилцаатай байхаар Түүний дүр төрхөөр бүтээгдсэн. Зөвхөн энэ харилцаа л бидний сэтгэлийг бүрэн дүүрэн хангалуун болгож чаддаг. Бид Бурханыг мэдэх хүртлээ өөрсдийгөө сэтгэл дүүрэн байлгах гэж их олон юмаар оролдож үзлээ. Яг л тэр алх адил. Бид онцгой зорилгын төлөө хэрэглэгддэг ч харин яг ямар ямар зорилгын төлөө анх бүтээгдэж, юу сэтгэл хангалуун болгодог болохыг олоогүй явсаар ирсэн. Августин үүнийг: “Та биднийг Өөрийнхөө зорилгын төлөө бүтээсэн бөгөөд бидний сэтгэлийн амралт Танд байдаг гэдгийг олох хүртэл миний сэтгэл амарсангүй ээ” гэж хэлсэн байдаг.

Бурхантай харилцах харилцаа нь бидний сэтгэлийн цангааг тайлах цорын ганц арга зам юм. Есүс Христ хэлэхдээ, “Би бол амийн талх. Над уруу ирдэг хүн хэзээ ч өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй” гэсэн. Бурханыг мэдэх хүртлээ бид амьдралдаа өлсөж, цангасаар л байдаг. Бид өөрсдийн өлсгөлөн, цангааг олон зүйлээр тайлах гэж өөрсдөө хичээн зүтгэдэг ч хэвээрээ л байдаг.

Яг л тэр алх шиг. Амьдралдаа байгаа дутуу болон бас хоосноо юугаар дүүргэхээ мэддэггүй. Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт байхдаа өөрийг нь бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байлгах Бурханыг олсон Корри Тен Боом: “Бидний баяр баясгалангийн үндэс нь Бурхан дотор Христтэй хамт нууцлагдсанаа олж мэдэх юм. Бид Бурханы хайран дотор итгэлтэй байж болно Тэр хамгийн гүн харанхуйгаас ч хүчтэй Хад болох миний Эзэн” хэмээн хэлсэн байдаг.

Бид ихэвчлэн Бурхантай харилцаагүй байх үедээ бурхнаас өөр ямар нэг зүйлсээр сэтгэлээ дүүргэх гэж оролддог ч тэдгээр нь хэзээ ч бүрэн дүүргэж чаддаггүй. Учир нь Түүнээс өөр юу ч бидний сэтгэлийг дүүргэж чадахгүй. “Идсээр”, “уусаар” байх боловч бид өнөөх сэтгэл хангалуун байдлыг хэзээ ч, хаанаас ч авч чадахгүй.

Бидний туйлын хүсэл нь Эзэнийг таньж мэдэн, Түүнтэй харилцаатай байх юм. Яагаад? Яагаад гэвэл үүний л төлөө бид бүтээгдсэн. Та, нөгөө алхны адил зорилгоо олсон уу?

 Надад асуулт байна…
 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
ХУВААЛЦАХ:  

TOP