Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Библи дээрх ер бусын гайхамшгууд үнэхээр болсон гэж үү?

Асуулт: “Ер бусын гайхамшгуудын тухай? Та лав Библи дэх гайхамшгууд үнэхээр болсон гэдэгт итгэдэггүй байх.”

Бидний хариулт: Хэрэв Бурхан байдаг юм бол гайхамшгууд ч мөн байх боломжтой. Бидний анхаарлыг татах Бурхан байдаг л юм бол, түүнчлэн гайхамшгууд нь ч учир шалтгаантай.

Хэрэв, та ажигласан бол Библи дэх гайхамшгууд нь хэн нэгний төлөө үйлдэгдсэн байдаг. Израильчуудыг хуурай газраар явуулахын тулд Улаан тэнгисийг хоёр хуваасан. Хараагүй хүн хараа орсон, дагалдагч нарынхаа итгэлийг өсгөхийн тулд салхи шуургыг номхтгосон гэх мэт. Бурхан гайхамшгуудыг зөвхөн харуулах гэж үйлдээгүй, эдгээр нь Түүний хүмүүс уруу хандсан хайр, энэрлийн нэг хэсэг байсан. Усыг дарс болгосон, хараагүй хүнийг хараа оруулсан, талхаар хооллосон, усан дээгүүр алхсан гэх мэтийг Түүний зааж сургах зорилго бүхий үйлчлэл байсан гэж Бичээст тэмдэглэн үлдээсэн байдаг.

Тэр, Өөрийнхөө хэлсэн үгийг батлахын тулд гайхамшгийг үзүүлдэг байсан. Мөн Тэр, Өөрийн үгэндээ, Өөрөө Бурхан гэдгээ хэлсэн байдаг.

Бид Библиэс гайхалтай зүйлсийг хараад, гайхах хэрэггүй. Бурханд бүх зүйлс боломжтой. Тэр бол оргүй хоосноос бүгдийг бүтээсэн Бүтээгч. Тэр байхгүйг байгаагаар дууддаг Эзэн. Тэр төрөх боломжгүй 90 настай эмэгтэйг, төрөх боломжтой болгосон, мөн онгон эмэгтэй ч жирэмслэн хүүхэдтэй болсон. Мөнхийн Эзэнд юу ч хэцүү биш.

“Эзэнд дэндүү хэцүү юм байдаг уу?” (Эхлэл 18:14)

Бидний Бурхан тэнгэрт байдаг, Тэр Өөрийн хүссэн бүхнээ үйлддэг. (Дуулал 115:3)

“Би бол Бурхан, Надтай адил өөр байхгүй. Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн. Миний зорилго хэрэгжинэ. Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ.” (Исаиа 46:10)

“Бурханд бүх юм боломжтой.” (Матай 19:26)

“Бурханд боломжгүй юм гэж байхгүй.” (Лук1:37)

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP