Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Орчин үеийн шинжлэх ухаан Библийг үгүйсгэдэггүй гэж үү?

Асуулт: “Шинжлэх Ухааны нээлтүүд Библитэй зөрчилдөж, тэр ч бүү хэл заримыг нь үгүйсгэдэггүй гэж үү?”

Бидний хариулт: Шинжлэх Ухаан Библид бичигдсэн олон зүйлсийг дахин баталсан байдаг гэвэл бүгд биш ч гэлээ олон хүмүүс гайхах байх. Эдгээрээс хэдэн жишээ авч үзье…

Шинжлэх ухаан ба Библи: Ижил төрөл зүйлийг бүтээгч зүйлүүд
Бурхан аливаа зүйлсийг төрөл зүйлээр нь ангилан бүтээсэн гэж Библид өгүүлсэн байдаг (Эхлэл 1). Тэгвэл энэ нь Шинжлэх Ухаан заадаг зүйл бөгөөд зүйлээс зүйлд дамжих үзэгдлийг харуулсан чулуужсан олдворыг олох боломжгүй юм. Ийм зүйл огт байдаггүй гэж үздэг нь Библид өгүүлсэнтэй нийлж байгаа юм.

Шинжлэх Ухаан ба Библи: Хүн төрөлхтний нөхөн үржихүй
Зарим хүмүүс хүн төрөлхтөн хоёрхон хүнээс үүсэлтэй гэдгийг байж боломгүй зүйл хэмээн хүлээж авдаг (Адам, Ева). Шинжлэх Ухааны гэдэг бол бидний олж авч чадсан эсвэл туршсан мэдээлэл юм. Хүний үржлийг танин мэдэж, туршиж үзэж болно. Эр эм хоёр хүн гурав дахь хүнийг бүтээж харин энэ процесс хүн амын тоо олширтол зогсолтгүй үргэлжилнэ. Хүмүүс үржиж, олон болох үүнээс өөр тайлбарыг Шинжлэх Ухаан одоогоор хийгээгүй байна.

Шинжлэх Ухаан ба Библи: Нян бактери
Хүмүүс саяхныг хүртэл нянгийн талаар тодорхой ойлголтод хүрч чадаагүй л байлаа. Хуучин Гэрээнд бичигдсэн цэвэрч байдал болоод хоол хүнсний хуулиас нянгийн тухай тодорхой ойлгож болох ба энэ мэдээллийг нян гэж юу болох, хэрхэн дамждаг талаар хүмүүс олж мэдэхээс хэдэн мянган жилийн өмнө Бурхан өгчээ.

Шинжлэх Ухаан ба Библи: Дэлхийн хэлбэр болоод гариг эрхсийн дараалал
Галилео дэлхий бөөрөнхий гэдгийг нээхээс олон жилийн өмнө хүмүүс дэлхийг хавтгай гэж боддог байсан үед Библид “Дэлхийн тойрог” гэж бичигдсэн байдаг ба Бүтээгч Эзэн оддыг бүтээж, байр байранд нь тавив гэж хүн төрөлхтөн одон орны талаар мэдлэгтэй болохоос ч өмнө бичигдсэн байдаг. Одоо үүнийг таталцлын хууль гэж хэлэх ч дахин тайлбарлахад Бүтээгч Эзэн бид бүгдэд эрт дээр үеэс хэлж өгсөн байдаг. Бүтээгч Эзэн гариг эрхсийг байранд нь оруулсан төдийгүй бүх төрлийн хүчнүүдийг ч бас зохицуулсан байдгаас гадна хүн төрөлхтөн тэдгээрийг ойлгоход зарцуулах хугацаа ч мөн тодорхойлогдсон байдаг. Иймээс л Исаак Ньютон зэрэг Шинжлэх Ухааны суут эрдэмтэд төрсөн юм.

Хүч болоод гариг эрхсийн байршлын тухай олж мэдэх боломжтой гэж үзэж болох ч чухам юу шалтгаан нь байв? Өнөө үед Шинжлэх Ухааны мэргэжилтнүүд Квантын онол астрофизикийн хуулиудыг нэгтгэн, нийт салбарыг хамарсан нэгдсэн нэг онол гаргахаар ажиллаж байна. Тэдний хайгаад байгаа зүйл нь Бурхан Өөрөө гэж бодъё. Одон орноос бичил төвшинд хүртэл юм бүхэн өөр өөрөөр ажилладаг байхаар Бүтээгч Эзэн бүтээсэн байдаг. Хэмжээ, харилцан хамааралтай атлаа харилцан хамааралгүй зүйл юм. Одон орны болон бичил төвшинд бүх зүйлс ижил байх ёстой ч тийм байдаггүй. Гэвч Бүтээгч Эзэн тэдний эрлийн эхлэл биш учраас зарим эрдэмтэд дээрх асуултад хариулт хайсаар л. Хэдийгээр хүчнүүдийн талаарх ойлголт зарим нэг зүйлийг тайлбарлаж чадсан ч тэр хүчнүүд юунаас бий болов гэдэг нь асуулт хэвээр л үлдэнэ.

Шинжлэх Ухаан ба Библи: Төгсгөлийн оронд
Хүн төрөлхтөн анагаах ухаан болон Шинжлэх Ухааны талаар мэдэхээс өмнө Библид энэ талаар өгүүлсэн байдаг юм бол биднээс түрүүнд явдаг нэгэн ухаантан байна гэсэн үг. Түүнийг юм бүхнээс холдуулан, тайлбар хийлээ ч гэсэн Түүний гайхалтай загварууд болоод бүтээлүүдийн талаар үгүйсгэх аргагүй юм. Бүтээгч Эзэн үнэхээр оршин байдаг юм бол бидэнд Түүнийг үгүйсгэх эрх байхгүй. Тэр бүгдийг удирдан чиглүүлдэг ба үүнийг өөрчлөх арга үгүй. Шинжлэх Ухаан бол Бурханы аль хэдийн загварчилсан бүтээлийн талаарх ойлголтыг л өгдөг юм. Бурханы хэлснээр бол энэ амьдралыг ойлгох хамгийн тохиромжтой газар бол дэлхий юм гэсэн байдаг.

 Надад асуулт байна…
 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
ХУВААЛЦАХ:  

TOP