Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Дэлхийн төгсгөлд юу болох вэ?

Асуулт: “Би дэлхийн төгсгөлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байна.”

Бидний хариулт: Дэлхий ертөнцийн төгсгөл бол Библи дэх хамгийн чухал сэдэв бөгөөд Хуучин Гэрээний олон бүлгүүдэд энэ тухай бичигдсэн байдаг (Исаиагаас Малахи хүртэл). Шинэ Гэрээний Maтай 24:4-44, Maрк 13:5-33, Лук 17:20-37, Лук 21:8-36, 1Тесалоник 4:14-5:3, 2Tесалоник 1:6-2:12, 2Петр 3:3-12 ба Илчлэлт номууд дээр дэлхий ертөнцийн төгсгөлийн тухай өгүүлсэн байдаг.

Матай 24-т Есүсийн хэлснээр бол үеийн төгсгөлд дараах зүйл болно:

  • Дайн, дайны сураг чимээ сонсдох
  • Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох
  • Өлсгөлөн, газар хөдлөлтүүд болох
  • Есүсийн нэрийг барьсан хуурамч эш үзүүлэгчид ирнэ
  • Олон хүмүүс эдгээр худал сургаалуудад төөрөлдөнө
  • Хуурамч эш үзүүлэгчид тэмдэг болоод гайхамшгийг үзүүлнэ
  • Жинхэнэ итгэгч нарыг хавчин гадуурхаж эхэлнэ
  • Бурханыг хайрлах хүмүүсийн хайр хөрнө
  • Хаанчлалын Сайн Мэдээ дэлхий даяар тунхаглагдана
  • Сүйрэл, хоосролыг зэвүүцэн, жигшинэ (Өөрийгөө Бурханаас хамааралгүй болгосон дэлхийн удирдагч)
  • Асар их гай гамшиг болно
  • Нар, сар, оддод өөрчлөлт орно
  • Есүсийн жинхэнэ дагалдагч нар Түүн дээр ирнэ
  • Есүс буцаж ирнэ
  • Дэлхий дээрх хүмүүсийг Есүс шүүнэ.

Христийн үнэнч дагалдагч нар Түүнтэй агаарт уулзалдах тухай өгүүлэх үндсэн хэсгүүд нь Maтай 24:31, Maрк 13:27, 1Коринт 15:51-52, 1Tесалоник 4:16-17, болон 2Tесалоник 2:1-4 –д байдаг юм.

Мөн дэлхийн төгсгөлийн өдрүүд ямар байхыг Библид илэрхийлсэн байдаг. Үүнд:

"Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаасаа илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно" (2Tимот 3:1-4).

Дэлхийн төгсгөл бол Есүс Христийн ирэлт ба Түүний хүн төрөлхтөн болоод дэлхийг шүүх шүүлт хоёрын хоорондох агшин зуурын үйл явдал юм. Иймд Бурханыг таньж мэдэх нь дэлхийн төгсгөлийн тухай ойлгоход хамгийн чухал зүйл юм. Хэрэв, та энэ сэдвийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл Бурханыг хувьчлан мэдэх нь сэдвийг үзэх эсвэл Библийн “Иохан” номыг эхлэн уншина уу?

 Надад асуулт байна…
 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
ХУВААЛЦАХ:  

TOP