Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Хэрэв хүмүүс "худал" бурханыг хүндлэн биширвэл Бурхан уучлах уу?

Асуулт: “Яагаад бусад шашныг ойлгож, тэдгээрт мунхарсан хүмүүсийг Бурхан уучилдаггүй юм бэ?”

Бидний хариулт: Сайхан асуулт байна. Бурхан үнэхээр нүглийг өршөөдөг л юм бол Өөрт нь үнэнч биш байсан хүмүүсийн нүглийг ч бас зүгээр л уучилж болдоггүй юм уу? Зөвхөн шашны тал дээр алдсан үнэнч сайн хүмүүс Бурхантай хамт мөнхийн амьдралыг өнгөрөөж болохгүй гэж үү?

Юуны түрүүнд Бурханд заримыг нь уучилж, заримыг нь уучлахаас татгалзах маяг байхгүй гэдгийг хэлж чадах байна. Бурхан бүх хүмүүсийг уучлагдаж, Өөртэйгөө хамт мөнх амьдраасай гэж хүсдэг. Тэрээр “Эзэн удаашралыг эс тооцдог зарим хүмүүсийн боддог шиг Өөрийнхөө амлалтад хойрго биш билээ. Харин ч Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэн та нарт тэвчээртэй ханддаг” гэж хэлжээ. Бурханы уучлалыг зүгээр л нэг хүртчихдэг юм биш. Ингэхийн тулд олон шалгууруудыг давах хүнд хэцүү асуудлуудтай тулгарах болно. Гэм нүгэл бүр өөр өөрийн гэсэн үр дагавартай.

Тэгвэл яагаад Христийн уучлал нэн чухал байдаг юм бэ? Нүглийг зүгээр л анзаарахгүй өнгөрөөж болдоггүй юм болов уу? Үүнд нэлээд хэдэн шалтгаан байна.

1) Бурхан ариун. Тэр ямар ч нүглийг тэвчдэггүй. Бүгд гэмтэй учраас бидэнд байнга асуудал тулгарч байдаг.

2) Бурхан туйлын шударга. Биднийг хорон муу үйл хийх үед Бурхан өөрөөр харах ямар ч боломжгүй байдаг. Иймээс бүх гэм нүгэлд шийтгэл оноогдох ёстой болно. Гэмт хэрэгтнүүдэд шийтгэл оноодоггүй шүүгчид шударга бус байдагтай адил Бурхан гэм нүгэлд шийтгэл өгөхгүй бол шударга бус болно.

3) Бурхан нигүүлсэнгүй. Бурханы шударга байдал Түүнд байдаг цорын ганц зүйл биш. Түүний энэрэл нигүүлслийн хайр, хүмүүн биднийг үхлээс урьтаж өршөөгдөөсэй гэсэн хүсэл бөгөөд гэм нүглээс үүдэлтэй үхлээс чөлөөлөгдөхийн тулд юм.

4) Бурхан бүгдийг хайрладаг. Бурхан Өөрийн бүтээл болох хүмүүст маш их хайртай учраас бидний гэм нүглээс болж маш ихээр харуусан шаналдаг. Тэр эх дэлхий уруу Өөрийгөө илгээснээр бидний гэм нүглийн төлөөсийг төлж, нигүүлсэнгүй байдал, хайр энэрлээ үзүүлэн, шударга ариун байдлаа хадгалан үлдсэн билээ.

Энэ бол миний бодлоор Бурхан үргэлж шударга энэрэнгүй, ариун болоод бүгдийг хайрладаг байх цорын ганц арга юм.

Тэгвэл Бурхан яагаад “өөр шашинд” итгэдэг хэн нэгний төлөө Есүсийг зовлон шаналал уруу илгээсэн юм бэ? Шалтгаан нь энгийн хирнээ маш их өвдөлтийг мэдрүүлнэ. Есүст итгэсэн хэн боловч нүглээс ангижрах бэлгийг хүлээн авна гэдгийг Тэр тодорхой хэлсэн байдаг. “Есүс, Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй”(Иохан 14:6). Есүсийн үхэл болоод дахин амилалт яагаад зөвхөн үнэнч байсан хүмүүст хамаатай биш гэж?

Миний хувьд хүмүүсийг бүтээсэн Бурханы зорилгыг ойлгоход энэ асуултын хариулт гарч ирнэ гэж боддог. Тэр, Өөрийг нь хайрлах сахиусан тэнгэрүүдийг олноор бүтээж болох байсан ч тэгэлгүй Өөрийгөө дуурайлган хүмүүсийг бүтээжээ. Иймээс л Бурханы чадваруудын нэг болох сонгох эрх чөлөөг өвлөн авчээ. Тэр хүн төрөлхтнийг Өөрийгөө хайрлах эсвэл үгүй гэсэн сонголтуудаас өөрийн хүссэнээ сонгох хүч чадалтайгаар бүтээсэн.

Миний бага хүүд хөлийг нь атгахад асуулт асуугаад хэсэгтээ хариулт хүлээн чимээгүй болдог тоглоомон бамбарууш бий. Тэр бамбарууш “Чиний дуртай өнгө юу вэ?” гэж асуухад хэн ч хариу өгөөгүй байсан ч “Энэ ч гэсэн миний дуртай өнгө” гэж хэлдэг. Заримдаа “Би чамд хайртай”, “Чи миний хамгийн сайн найз” ч гэдэг. Дотно харилцааны үед хэлдэг эдгээр үгсийг энэ бамбарууш зөвхөн дуурайж байгаа болохоос угтаа бол тийм харилцаа огтхон ч биш юм. Үнэндээ жинхэнээсээ хайртай биш микросхемд суулгасны дагуу л хэлж байгаа юм. Бурхан хүмүүсийг Өөрийгөө шууд хайрлуулахаар энэ тоглоом шиг бүтээж болох байсан ч ингэвэл дотно харилцаа үүсэхгүй гэдгийг мэдэж байж. Үүний үр дүнд хүмүүс Бурханыг хайрлах эс хайрлахаа сонгодог болжээ. Энэ нь Бурханыг тэгтэл нь өвтгөдөггүй. Учир нь асуудлыг илүү утга учиртай болгож байгаад оршино. Хэдийгээр энэ нь чухал шаардлагатай зүйл биш ч гэлээ үр нөлөө үзүүлдэг байна.

Үр дагавар нь Бурханы санал болгосон уучлал бөгөөд бид Түүнд өгсөн хариундаа хариуцлага хүлээх болдог. “Бурханы уур хилэн үнэнийг зөвт бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа бурханлаг бус ба зөвт бус байдлын эсрэг тэнгэрээс илчлэгддэг. Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг юм. Учир нь Бурхан тэдэнд ил болгосон аж. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Тиймээс тэдэнд шалтаг байхгүй.”

Бурхан бүгдэд илчлэлтийг өгсөн байдаг учир Түүний шүүлт төгс бөгөөд буруутнуудад өршөөл үгүй. Буруутнууд өөрсдийн гэм нүглийг мөн Бурханы хүч чадал, бурханлаг байдлыг мэддэг. Иймээс тэдэнд Бурханы дагах ёстой хэмээн зааж өгсөн замаас өөр зүйлийг дагаж огт болохгүй. Энэ зам Аврагч Есүс уруу хөтлөх ба хүмүүсийн явах зам бүр адилгүй ч үнэнч байдал цор ганц зүйлд чиглүүлдэгийг ойлгуулна. Бид гэм нүглээсээ болж Бурханаас тусгаарлагдах шийтгэлийг заавал хүртэх болдог. Гэм нүглээс ангижрах цорын ганц арга бол үүнийг хэн нэгэн амиараа төлөх явдал юм. Цорын ганц дахин амилсан Бурхан болох Есүс л нүглээс өршөөгдөх зам бөгөөд Түүний саналуудыг үгүйсгэж “сайн хүн” байх замыг дагах нь буруу.

Заримдаа Бурханд хүрэх зам их нарийхан болоод ойлгоход тун төвөгтэй байдаг. Бурханий хүсдэг шиг олон олон хүн Мөнхийн Улсад очоосой гэж миний зүрх ч хүсдэгийг би мэднэ. Бурханд хүрэх зам нарийхан байдгийн учир нь бидний гэм нүгэл даван туулахад туйлын хүндрэлтэй байдагт оршино. Түүний гол зорилго бол Өөр уруугаа ирэх замыг нээж өгөх юм. Шаардлагагүй байсан бол Есүс загалмай дээрх зовлон шаналлыг тэсэн, давах хэрэггүй байсан биз. Харин ч ингэж хийснээрээ Тэр бидэнд бүрэн уучлагдах боломжийг өгсөн төдийгүй Түүний биднийг хайрласан хайрыг танин мэдэхийг зөвшөөрчээ.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP