Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Гэрлэлтийн өмнөх бэлгийн харилцаа буруу юу? Уйтгартай байх юм биш үү?

Асуулт: “Гэрлэлтийн өмнөх секс буруу юу? Яагаад хөгжилтэй сайхан болон сэтгэл хөдөлгөсөн бүх зүйлс Христэч та нарын хувьд буруу байдаг вэ?”

Бидний хариулт: Машин жолоодох нь буруу юу? гэж бодъё. Үгүй. Харин 13 настай хүүхэд машин жолоодох нь буруу юу? Тийм. 13 настай хүүхдийн хувьд машин унах нь хөгжилтэй, зугаатай боловч энэ нь түүний болон бусдын амьдралыг аюул учруулдаг.

Эхнэр нөхрийн хувьд секс нь буруу зүйл үү? Үгүй. Харин хэн нэгний хууль ёсны эхнэр нөхөртэй бэлгийн харилцаанд орвол буруу юу? Тийм, буруу. Энэ нь магадгүй сэтгэл хөдөлгөсөн зугаатай зүйл ч гэсэн хууль ёсны эхнэр, нөхөр мөн тэдний хүүхдүүдэд нь маш их сэтгэлийн зовлон, харуусал авчирдаг.

Бид өөрсдийн хүслийн дагуу зөв бурууг ялгах дуртай. Энэ бол хүний төрөлх чанар. Хэрэв бид хэн нэгэнтэй секс хийхийг хүсвэл өөрсдийн хувийн тогтсон үзэл баримтлалыг бий болгохыг хүсдэг. Хэрэв тэд гэрлээгүй бол “зүгээр, болж байна” гэж үздэг. Гэтэл хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орсноор бэлгийн замын өвчин авбал яах вэ? Энэ нь өнөө үед их тархаж байна. Хэрэв хэн нэгэн жирэмслэх эсвэл жирэмслээд, үр хөндүүлэх хэцүү шийдвэртэй тулсан бол юу болох вэ? Энэ ч бас түгээмэл байна. Хэрвээ тэр хүн таны хамаатан байвал яах вэ? Хэрэв тэр хүн таны ижил хүйсний хүн бол яах вэ? Хэрэв мөнгөний төлөө бэлгийн харьцаанд ордог бол яах вэ? Хэрэв энэ нь порнографд зориулсан секс бол яах вэ? Энэ нь хүүхдүүдийг бас уруу татан оролцуулдаг бол юу болох вэ?

Хэн нэгний зүй бус хийсэн буруу үйлдлийг өөр хүн харвал, энэ нь яаж сэтгэл хөдөлгөсөн сайхан зүйл байх билээ. Тийм биз дээ? Тэгвэл хүн юу нь зөв, юу нь бурууг хаанаас тогтоох вэ?

Биднийг хайрлагч Бурхан бидэнд амьдралыг ялган таних мэргэн ухааныг өгчихсөн юм. Тэр хэлэхдээ: Гэм үйлдэх нь тухайн мөчдөө л тааламжтай, зугаатай. Ер нь тухайн мөчдөө тааламжтай, зугаатай байгаагүй гэм гэж байхгүй байх. Гэхдээ иймэрхүү зугаатай байдал нь бидний цорын ганц шийдвэр гаргах шалтгаан байж чадахгүй. Өөрийн дүүтэйгээ үнсэлцэх нь юуны таатай байх билээ. Азаар таатай байдал гэдэг биднийг залдаг цор ганц зүйл биш учраас өөрсдийн биесийг барьж чаддаг.

Бурхан биднийг иймэрхүү аймшигтай үйлдэлд хүргэх мунхаг шийдвэрүүд гаргахаас хамгаалахыг үргэлж хүсдэг. Тэр биднийг чин үнэнээр хайрладаг. Тэр бидний болон өөр хэн нэгний амьдралыг сүйрэлд хүргэж болох зан чанар, шийдвэрүүдээс хамгаалахыг хүсдэг.

Яагаад Бурхан сексийг бий болгосон хирнээ гэрлэлт хүртэл секст хязгаар тавьдаг юм бэ? Энэ нь хүмүүсийг эрхлүүлэх гэж үү, эсвэл эхнэр, нөхрүүд зөвхөн бие биендээ зориулан хадгалсан зүйлээ хуваалцаасай гэсэндээ юу? Бурхан бидэнд зааварчилгаа өгөх үед Түүний зан чанар цэвэр ариун бөгөөд Өөрийн хайраа бидэнд зориулж байдаг.

Хүмүүс сексийг түр зуурын л зугаа цэнгэлд ашигладаг. Гэхдээ тэр түр зуурын ханамжаас илүү үнэ цэнэтэй байвал яах вэ? Нэр хүнд, өөрийгөө хүндлүүлэх хүслээсээ гадна та нөгөө хүндээ адилхан сайхан мэдрэмж төрүүлж чадаж байна уу? Хэрэв тэдний сексээс илүү чухал бодитой зүйл дээр суурилагдсан бол Бурхан магадгүй тэдний үерхэн амьдрах он жилүүдийг илүү дотно сайхан байлгахыг хүснэ. Бурханы учир шалтгаан юу ч байлаа гэсэн Түүний мэргэн үгс биднийг чиглүүлж, Түүнд итгэлээ өгөхөд хэзээ ч бурууддаггүй. Хэзээ нэгэн цагт Түүнийг дагасныхаа үр шимийг бид хүртэнэ.

 Надад асуулт байна…
 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
ХУВААЛЦАХ:  

TOP