Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Та сексийн хэм хэмжээгээ хэрхэн тогтоодог вэ?

Асуулт: “Бурхан олон янзын сексийн оролцооны талаар юу хэлдэг вэ? Бэлгийн харьцааны тал дээр Бурхан ямар ёс журамтай вэ?”

Бидний хариулт: Өнөөгийн ихэнх хүмүүс өөрсдийн хувийн ёс суртахууны хэм хэмжээн дээр үндэслэн, сексийн оролцоогоо тогтоон шийдэж байна. Мэдээж энэ нь зүгээр. Учир нь нэг талаас секс бол хувь хүний хариуцлага ба хувийн онцлогоор тогтоогддог. Нөгөө талаас секс нь ихэнхдээ хоёр хүн оролцдог, тиймээс энэ нь зөвхөн хувь хүний хэмжүүрээр болдог зүйл биш юм.

Зарим нь та түүнийг хайрлаж байгаа л бол секс байх л юм гэдэг. Зарим нь хэрэв үерхэлдээ үнэнч байгаа бол секс болох л хэрэг гэдэг. Харин олонх нь ямар нэгэн амлалт, үнэнч байдал, хайр шаардлагагүй гэж маргадаг байна. Ердөө л зугаацаж цэнгэх нь бэлгийн харьцаанд орох хангалттай шалтгаан болдог гэдэг.

Тэр ч байтугай, сексийн талаар ямар нэг хэм хэмжээ тогтоох эрхтэй хэн ч байхгүй, хэнтэй ч хамаагүй бэлгийн харьцаанд орох нь муу зүйл биш гэж үздэг хүмүүс ч байдаг.

Бэлгийн харьцааны зохистой хэм хэмжээг тогтоох хэн ч байхгүй гээд “хэнтэй ч секс хийсэн хамаагүй” гэх нь улам бүр газар авч байна.

Та юу гэж бодож байна? Доорх тохиолдолд бэлгийн харилцаанд оролцох нь зүгээр үү?

  • Хэн нэгэнтэй анх болзохдоо л… Тийм Үгүй
  • Хэн нэгэнтэй 4 сарын турш болзсон бол Тийм Үгүй
  • Эсрэг хүйстэй хүнтэй Тийм Үгүй
  • Ижил хүйстэй хүнтэй Тийм Үгүй
  • Бүлэг хүмүүстэй Тийм Үгүй
  • Эцэг, эхтэйгээ Тийм Үгүй
  • Согтуу эсвэл мансуурсан үед Тийм Үгүй
  • Мэдэгдэлгүйгээр мансууралд уруу татсан хэн нэгэнтэй Тийм Үгүй
  • Танд БЗХӨ-тэй гэдгээ хэлээгүй хүнтэй Тийм Үгүй
  • Танд ДОХ-той гэдгээ хэлээгүй хүнтэй Тийм Үгүй
  • Эгчтэйгээ юмуу ахтайгаа Тийм Үгүй
  • 15 насны хүүхэдтэй Тийм Үгүй
  • Гэрлэсэн хүнтэй Тийм Үгүй
  • Гэр бүлтэй боловч ямар нэгэн байдлаар салах гэж байгаа хүнтэй? Тийм Үгүй
  • 3 настай хүүхэдтэй Тийм Үгүй
  • Нөгөө хүн нь хүсээгүй үед Тийм Үгүй
  • Гэр бүл болоогүй хүнтэй. Гэхдээ та гэрлэсэн. Тийм Үгүй
  • Цогцостой Тийм Үгүй

Эдгээрийг харвал ямар их самуурч, завхарсан юм болж буйг та харж болно. Хэнтэй ч хамаагүй бэлгийн харьцаанд орох нь жирийн үзэгдэл байсаар байх уу? Бидний олонх нь хаа нэгэн газар цэнгээний төвд суух дуртай. Тэгэхдээ, “Надад өөрийн гэсэн хэм хэмжээ байдаг. Би бодохдоо, х, у, z хувьсагч бүхий хүмүүс нь эрүүл бус, харин үлдсэн нь ямар ч асуудалгүй” гэдэг.

Шударгаар хэлэхэд, бид бүгдэд сексийн талаар өөрсдийн шалгуур, хэмжүүр байдаг. Бидний хэд нь бусдын төлөөх хамгийн сайн зүйлс дээр тулгуурласан хэм хэмжээг тогтоодог вэ? Хм…?

Бурханы тогтоож өгсөн, дагавал зохих дор хаяж хоёр хэм хэмжээ бий.

Нэгдүгээрт Бурхан бидний болон бусдын талаар санаа тавьдаг.

Хоёрдугаарт Түүний мэргэн ухаан ба хайр хязгааргүй.

Тиймээс Бурхан ямар хэм хэмжээнүүдийг тогтоож өгсөн бэ?

1. Секс бол Библийн хамгийн эхэнд өгүүлсэн эхний сэдвүүдийн нэг юм. Бурхан сексийг эрэгтэй эмэгтэй хоёрыг “нэг бие болгох”, тэдний хооронд байнгын байх илэрхийлэл болгон баяр жаргалтай байлгахаар бүтээсэн. Харин тэдний нөхөрлөлийг сүйтгэхийн тулд хөндлөнгөөс оролцсон өөр хэн нэгэн байх ёсгүй.

2. Бурханы таалдаггүй, эсэргүүцдэг хэд хэдэн сексийн харилцаа байдаг. Цус холилдох, мал амьтантай бэлгийн харилцаанд орох, та гэрлээгүй хүнтэйгээ бэлгийн харьцаанд орох, гэрлэчихсэн хүний амьдралыг сүйтгэх үүднээс гэрлэсэн хүмүүстэй бэлгийн харьцаанд орох зэрэг нь Бурханы өмнө буруу зүйл бөгөөд садар самуун хэрэг юм. Франкли, бидний үйлдсэн бүх гэм нүгэл (зөвхөн бэлгийн харилцаатай холбоотой биш) нь ариун Бурханыг доромжилсон хэрэг. Жишээлбэл, зайлсхийх хэрэгтэй зүйлсийг доорх өгүүлбэрт “садар самуун, ёс бус байдал, шунал тачаал, бузар муу хүслүүд, сувдаг сэтгэл, шүтээн шүтэх, …догшин ширүүн байдал, уур уцаар, хорон санаа, гүтгэлэг, олиггүй хэл яриа …” хэлжээ. Энэхүү хэсэгхэн дурдсан гэмийн жагсаалтаас чөлөөтэй, цэвэр амьдарч байгаа гэж хэлж чадах ганц ч амьд хүн байхгүй. Бурхан хэлэхдээ хүн бүр гэмтэй бөгөөд гэм бүр адил утгатай гэдэг. Харин Тэр, биднийг садар самуун, ёс бус байдал, хүсэл тачаал, уур хилэн гэх мэтээс салангид амьдрахыг хүсдэг. Магадгүй, та Түүнтэй санал нийлэх бизээ.

Бурхан, бидний амьдралд орон, дотно харилцаатай байж, Түүний өмнө зөв байх замаар удирдахыг хүсдэг. Тэгснээр бид Есүсийн тодорхойлсон “бялхсан амь”-тай амьдралаар амьдарч чадна. Тэр биднийг энэ амьдралдаа юуг мэдэрч, амсаж амьдраасай гэж хүсдэгээ тодорхойлсон нь: Хайр, баяр баясал, амар тайван, тэвчээр, элэгсэг, энэрэнгүй, өөрийгөө захирах нь юм. Түүнтэй харилцаатай болоход Тэр бидний амьдралд эдгээр үр жимс бүхий шинж чанаруудыг ургуулдаг. (Тэр, биднийг хайрлагч, баяр хөөртэй, амар тайван, тэвчээртэй, элэгсэг хүмүүс байхыг шаарддаг гэж хэлээгүй.) Түүний хайрыг хувьчлан мэдэх бүрдээ, бид бусдыг илүү гүнзгий хайрлан, бусдад тэвчээртэй байж, бие биенээ хүндэтгэх байдал маань нэмэгддэг. Бурхантай харилцах харилцаа нь бусдад нөлөөлж чадахуйц маш үнэ цэнэтэй бөгөөд гайхалтай.

Бурхан сексийн талаар бидэнд юу гэж сургасан бэ?

“Садар самуун явдлаас зугтан явагтун. Хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч эр өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үйлддэг.” (1Коринт 6:18)

“Бурханы хүсэл нь та нарын ариусгал бөгөөд тэр нь юу гэвэл, та нар садар самууныг тэвчиж, хүн бүр ариусгал хийгээд хүндэтгэл дотор өөрийн савыг хэрхэн эзэмдэхийг мэдэж, ингэхдээ Бурханыг мэддэггүй харь үндэстэн мэт тачаангуй хүсэл дотор биш юм. Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэг дотор ах дүүгээ мэхэлж болохгүй. Учир нь би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм.” (1 Тесалоник 4:3-6)

“Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ.” (Еврей 13:4)

 Надад асуулт байна…
 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
ХУВААЛЦАХ:  

TOP