Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Есүс бидэнд юуг санал болгодог вэ?

Асуулт: “Яагаад Есүст итгэх ёстой гэж? Есүс надад юу өгөх юм бэ?”

Бидний хариулт: Үүнтэй хамааралтай бүхнийг Тэр энэ дэлхий дээр байхдаа, Өөрийн санал болгож буй бүхнээ тунхаглаж байсан.

Харанхуйгаас гарах зам -- "Надад итгэдэг хүн бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн." (Иохан12:44-46)

Сэтгэл хангалуун байдал, бид цаашид хэзээ ч цангахгүй -- Тиймээс Есүс тэдэнд, "Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй, харин тэнгэрээс буух жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн." Тэгээд тэд Есүст, "Эзэн, энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач" гэв. Есүс тэдэнд, "Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй. Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй." (Иохан 6:32-35)

Амьдралын чиглүүлэг -- Есүс дахин тэдэнд хэлэхдээ, "Би бол хорвоогийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно" (Иохан 8:12) гэсэн.

Бидний гэмийн төлөөс -- “Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ гэв." (Maтай 20:25-28) Тэр Өөрийн дагалдагч нартаа зааж тэдэнд, "Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж айлдав.” Гэвч шавь нар энэ үгийг ойлгосонгүй. Тэд Түүнээс асуухаас ч айж байлаа. (Марк 9:31-32)

Бялхам амь -- Тэгээд Есүс дахин тэдэнд, "Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Би бол хонины үүд. [Надаас урьд] ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хонин сүрэг тэднийг сонсоогүй. Би бол үүд мөн. Хэрэв хүн Надаар орвол, тэр аврагдах болно. Орж, гарч, тэжээлээ олно. Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм. Би бол сайн хоньчин мөн. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг." (Иохан 10:7-11)

Гэм нүглийн уучлал -- Хэдэн хүн саа өвчтэй найзыгаа дамнуургатай барьж ирэв. Олон хүн хуран цугласан байсан тул Есүс уруу дотогш оруулж чадсангүй. Тэд дээврийг цоолон нүхлээд түүнийг дамнуургатай нь буулгав. Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд хандан, “Хүү минь, нүгэл чинь уучлагдлаа” гэв. Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо, "Энэ хүн яаж ингэж ярина вэ? Бурханыг тэр доромжилж байна. Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ?” гэж бодоход тэр даруй Есүс Өөрийн сүнсээр тэдний бодлыг мэдээд тэдэнд “Яагаад та нар зүрхэндээ тийм юм бодно вэ? Саа өвчтэй хүнд “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх, эсвэл “Дэвсгэрээ аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ? Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд Тэрээр саа өвчтэй хүнд, “Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь” гэсэнд мөнөөх хүн босож тэр даруй дэвсгэрээ аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж, “Үүнтэй адил зүйл хэзээ ч үзсэнгүй” гээд Бурханыг алдаршууллаа.” (Марк 2:3-12)

Мөнхийн амь -- “Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй. Яагаад гэвэл Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм. Түүний Надад өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн. Учир нь Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Миний Эцэгийн хүсэл юм. Эцсийн өдөрт Би Өөрөө Түүнийг амилуулна гэж айлдлаа. (Иохан 6:37-40)

 Надад асуулт байна…
 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
ХУВААЛЦАХ:  

TOP