Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Есүс цорын ганц зам уу?

Асуулт: Цорын ганц үнэн гэж итгэх Христэч итгэл нь гэнэн юм биш үү?

Бидний хариулт: Энэ нь гэнэн гэж үү? Үгүй гэдэг үнэн үү? Есүс, “Би бол зам, үнэн, амь” гэж хэлсэн (Иохан 14:6). Тэр үнэн хэлсэн үү, эсвэл үгүй юу? Хэрвээ үнэн хэлсэн бол Түүнийг хүлээн зөвшөөрөх нь тэнэг хэрэг биш юм.

Христэд итгэгчдийг ерөнхийдөө баруунаас гаралтай гэж төсөөлдөг. Гэвч Есүс дундад Азиас эхлэн түгээд бүх дэлхийд хүрч чадсан. Африк болон Азид их олон итгэгчид байгаа. Одоогоор дэлхийн хамгийн том Христ итгэлт сүм нь өмнөд Солонгост байдаг.

Христ итгэл нь зөвхөн барууны зүйл биш, харин үл итгэгчид болон эсэргүүцэгчид нь ийм төсөөллийг бий болгосон. Мөнхийн улсад бүх овог, үндэстэн ба хэлтнүүдээс ирсэн итгэгчид байх болно (Илчлэлт 7:9), мөн Есүс бүхий л овог, үндэстэн, хэлтэн бүрийн гэмийн төлөө амиа өгсөн гэдгийг Библи бидэнд хэлдэг (Илчлэлт 5:9).

Есүс хэлж байснаараа Бурхан гэдгээ үхлээс дахин амилалтаараа баталсан бөгөөд Түүнд итгэх хангалттай шалтгаануудыг бидэнд өгчихсөн байгаа (Сохроор итгэхээс илүү гэж үү? сэдвийг үзнэ үү?).

Тэр гэнэн тэнэг итгэлийг бус, харин Түүнд итгэж найдах ухаалаг итгэлийг хүсдэг. Есүст итгэгчид нь бялхам амьдрал, амьдралын заавар, Эзэний амар тайван, мөн мөнхийн амьдралыг хүлээн авдаг.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP