Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Өөрөөс нь татгалзах хүнийг Бурхан яагаад бүтээсэн юм бэ?

Асуулт: “Хэрэв бүхнийг мэдэгч Бурхан хэн там уруу, хэн мөнхийн улс уруу явахыг мэддэг л юм бол яагаад хүмүүсийг сонгох эрх чөлөөтэйгөөр бүтээсэн юм бэ? Сонголтоос гарах үр дүнг нь мэдсэн хэрнээ яагаад зовж, бас сорилтод орохыг зөвшөөрдөг юм бол?”

Бидний хариулт: Бурхан юу болохыг бүгдийг урьдчилан мэддэг ч бидний сонголтын хүрээнд л болох үйл явдлуудыг зөвшөөрдөг.

Бидний юу хийх нь бидний гарт илэрхий байдаг бол Бурхан тэдгээрийг хэрхэн урьдчилан төлөвлөх билээ.

Ямар нэгэн үйл явдал, сонголтуудыг Бурхан зөвшөөрөөгүй л бол бидэнд сонгох эрх чөлөө гэж байхгүй байх байсан.

Библид илэрхий ойлгогдохуйцаар дүрслээгүй бол зарим нэгэн гүн гүнзгий нууцлаг асуултуудад хариулахын тулд бид заримдаа таах хэрэг гардаг. Бидний бодлоор бол энэ сэдвийн талаар Библид тодорхой бус байдаг тул бид өөрсдийн чадварын хэмжээгээр хариулт өгөхийг оролдъё.

Хэдий тийм ч бид Бурханд итгэж болно гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр хэлж чадна. Магадгүй энэ нь бидний барьж авах ёстой үндсэн санаа байж болох юм. Бид бүхнийг ойлгож чадахгүй ч гэлээ Тэр бидэнд Өөрт нь итгэх хангалттай баталгаануудыг өгсөн үү?

Тиймээ. Бурхан Өөрт нь итгэж болох баталгааг Есүс Христээр дамжуулан өгсөн байдаг. Бурхан, Есүс Христийн дүрээр хүн болж төрөөд, бидний өмнөөс зовж тарчлан Өөрийнхөө амийг өгсөн. Тиймээс бид өршөөгдөж, өөрсдийнхөө гэм нүглийн төлөөсөнд үхэх ялаас аврагдсан билээ. Бурханы цорын ганц Хүү болох Есүс бидний гэм нүглийн төлөөсийг төлснөөрөө Бурханы бидэнд хандсан хайрыг харуулсан.

Үүгээр ч зогсохгүй, Тэр Өөрийн хэлснээрээ гурав хоногийн дараа үхлээс дахин амилсан. Үхэл бол Бурханы хувьд шийдэж чадахгүй асуудал биш. Есүс дахин амилсан нь Тэр бидэнд ямар их хайртайгаа харуулаад зогсохгүй, үхлийг ялан дийлэх эрх мэдэлтэйгээ харуулсан ба Тэр үргэлж хэлсэн үгэндээ хүрдэг гэдгийг нотолсон юм.

Бурхан бидний төлөө санаа тавьдаг ба бүгдийг захирдаг. Бид амьдралынхаа учир битүүлэг бүхнийг тайлахаар оролдох болгондоо энэ хоёр зүйлийг ухаарах хэрэгтэй юм.

Бүхий л зүйлд Бурхан хариулт өгөөгүй ч Өөрт нь итгэж, Түүнийг дагаж болно гэдэгт хангалттай хариултуудыг Тэр өгсөн билээ. Тэр бидний бүх асуултад хариулаагүй байсан ч, Түүнийг бүрэн ойлгож чадаагүй байсан ч гэсэн бид Түүнийг үнэхээр энэрэнгүй, шударга, сайн гэдгийг мэднэ.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP