Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Гай зовлон байгаа нь Бурхан хайхардаггүйн шинж биш гэж үү?

Асуулт: "Хорвоо ертөнц дээр буруу тийшээ эргэсэн (бузар муу болон гай зовлон) олон зүйл байсаар байхад та бүхэн Бурханд итгээд байдагт би гайхаж байна. Энэ нь Бурхан биднийг хайхардаггүй гэсэн үг биш үү?"

Бидний хариулт: Орчлон ертөнц дээрх олон зүйлс буруу тийшээ эргэсэн буюу бузар муу болсон нь Бурхан биднийг хайхардаггүй гэсэн үг огт биш юм. Ихэнх хүмүүс нь Бурханыг хүлээж авахаас татгалзсан тийм л дэлхий дээр бид амьдарч байна шүү дээ...

  • "Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин Эзэн бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” (Исаиа 53:6)

  • "Тэд хүн бүр гажиж, хамтдаа бузар болцгоосон. Сайныг үйлддэг хүн байхгүй, нэг ч хүн байхгүй.” (Дуулал 53:3)

  • "Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө.” (Номлогчийн үгс 7:20).

Иймээс манай дэлхий ямар ч хүндлэгдэх зүйлгүй байгаад Бурхан буруутай гэж үү? (Илүү ихийг мэдэхийг хүсвэл Амьдрал яагаад ийм хэцүү юм бэ? сэдвийг үзнэ үү?)

Магадгүй, дэлхий дээрх олон муу зүйлс Бурханд огт сайхан санагддаггүй байх. Тэр, дэлхийн одоогийн байгаа байдалд дургүй байх (Магадгүй Тэр бидний дургүй байдгаас илүүтэй дургүйцдэг байх). “Есүс Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэх болтугай” гэсэн байдаг (Mатай 6:10). Эндээс харахад Бурханы хүслүүд дан ганц дэлхий дээр явагддаггүй байх нь.

Эцэст нь хэлэхэд энэ нь Бурханы Өөрийнх нь мэдэх хэрэг. Бурхан гагцхүү хайр, энэрлийн Бурхан юм гэж үү? Библид бичсэнээр бол үнэхээр тийм...

  • "Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адил Эзэн Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг” (Дуулал 103:13).

  • "ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг" (Дуулал 145:9).

  • "ЭЗЭН бол Өөрийн бүх замд зөв шударга, Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй" (Дуулал 145:17).

Библид Бурхан бол хайр юм гэсэн байдаг (1Иохан 4:8,16). Хүмүүст чөлөөт сонголтыг зөвшөөрдөг нь Түүний хайрын нэгээхэн хэсэг ч байж болох юм. Бурхан биднийг робот шиг бүтээгээгүй. Үүний үр дүнд бидний өөрсдийн болон бусдын хийсэн сонголтоос хамааран, бид зовлон гуниг, өвчин шаналалтай байдаг.

Бурхан бузар муу нь оршин байх боломжийг нэгээхэн цаг хугацаанд олгосон ч ирээдүйд үр үндсээр нь таслан устгахаа амласан байдаг (Илчлэлт 21:3-5). Мөн Түүний хайраар бид хийсэн болон бусдад учруулсан зовлонгоосоо өршөөгдөн, ангижрах замыг ч бэлдсэн байдаг...

  • "Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм" (Иохан 3:16).

  • "Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм" (Ром 5:8).

  • "Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан, биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илэрхийлэгдсэн юм. Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн төлөө Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэн билээ. Үүнд хайр байгаа юм" (1Иохан 4:9-10).

Зөвхөн Бурханаас өөр хэн ч сайн биш (Лук 18:19). Энэ дэлхий дээр болж буй асуудлуудыг бид өөрсдийн үзэл бодлын хувьд зөв буруу гэж үздэг болохоос биш, Бурханы хувьд тэдгээр нь өөр юм. Энэхүү өргөн хүрээтэй асуудлын талаар та илүү их мэдээлэл авахыг хүсвэл “Амьдралын асуудлууд” хэсгийг үзнэ үү?

 Надад асуулт байна…
 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
ХУВААЛЦАХ:  

TOP