Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Би Бурханыг хүлээн авалгүй татгалзвал яах вэ?

Асуулт: “Би, Бурханыг үгүйсгэдэггүй ч, Түүнийг хүлээн авалгүй татгалзвал яах вэ?Би Бурхан байхгүй гэж хэлдэггүй ч Түүний үнэхээр оршин байгааг нотолж чаддаггүй.”

Бидний хариулт: Магадгүй энэ бүхэн та зүрх сэтгэлдээ юуг үнэн гэж үздэгээс хамаарна. Өөрөөр хэлбэл, та нэгэн өдөр Түүний өмнө зогсоод “Та байдаг гэдгийг би огт мэдсэнгүй” гэж хэлж болох юм. Тэр танд магадгүй, “Тиймээ, чи мэднэ. Өөрийгөө мэдүүлэхээр Би чамайг бүтээсэн. Чи зүрх сэтгэлийнхээ гүнд Намайг байдаг гэдгийг мэдсэн. Учир нь Би тэнд мэдлэгийг тавьсан. Үнэндээ, чи Намайг мэдэхийг хүсээгүй, тиймээс чи Намайг байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Миний чамд өгсөн мэдээнээс чи татгалзсан хэдий ч тэндээ байсаар л байсан.”

Түүнчлэн, бид мэдлэгээ хариуцах чадвартай. Жинхэнэ асуулт бол бид юуг үнэхээр мэддэг вэ? Эзэн бидний зүрхэнд хэр их мэдлэгийг суулгасан бэ? Ямар ч байлаа гэсэн бид үүнд хариулахаар дуудагдсан. Мөн бид хүлээн зөвшөөрөхгүй зүйлсээ ч мэддэг байх боломжтой. Библид хэлэхдээ, зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч юм гэдэг (Иеремиа 17:9).

Та “Би шийдвэр гаргаагүй бол ямар нэгэн бэрхшээл амсах уу?” гэж асууж болох юм. Хэрэв үүний талаарх мэдээг та сонсоогүй байх нь хамаагүй. Гэвч Библи, Бурханы оршин буйг бидний эргэн тойрон дахь бүх юм, бүтээгдсэн байгаль дэлхий нь илэрхийлэн харуулдаг гэж хэлдэг. Тиймээс бид Түүний оршин байгаа гэдгийг мэдэх боломжтой. “Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтаг байхгүй...” (Ром 1:20)

Түүнээс цаашлаад юу болох бол? Бурхан хүмүүстэй харилцаагаа батжуулахын тулд тэдний зүрхийг олон жилийн туршид тогшсоор байсныг тэд мэдэрсэн байдаг. Хэрэв энэ нь тэдний хувьд үнэн байлаа ч (Бурхан мэднэ), шийдвэр гаргаагүй л бол энэ нь Түүнийг үгүйсгэж буйтай адил юм. Хэрэв Бурхан бидний зүрх сэтгэл, амьдралд орохыг асуусан л бол өөр ямар ч шалтаг байхгүй.

Мөн Есүс Христ гэж хүн бий. Тэр Бурхан болохоо тунхагласан, энэхүү тунхаглалаа батлан, гайхамшгийг үйлдэн, бидний гэмийн төлөө нас бараад, үхлээс дахин амилсан. Мөн бидэнд уншуулахаар Өөрийн амьдралын түүхийг үлдээсэн нэгэн. Энэ хүн хэлэхдээ, “Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байна” Лук 11:23 гэсэн байдаг. Есүсгүйгээр саад бэрхшээлийг давж чадахгүй. Тэр бидэнд ийм л сонголтыг өгсөн юм.

Шийдэх хэрэгтэй өөр нэг зүйл нь: Энэ амьдралын гол учир нь Бурханы хүссэн шийдвэр эсвэл үүний эсрэг шийдвэр гаргах явдал юм. Хэрэв тийм бол бидэнд шийдвэр гаргахгүй байх нь боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, бид Бурханд тийм гэж хэлэхгүй юм бол, үгүй гэж хэлэх л болно.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP