Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Дараа нь...Үхлийн дараа юу болох вэ?

Үхлийн дараах амьдралын тухайд гэвэл?

Өнөөдөр та 18-аас 24 орчим настай хаа нэгтээ сурч буй коллежийн оюутан байлаа. Гэвч маргааш юу болох вэ?

Төгсөөд ажилд орлоо. Та хүнтэй сууж хүүхдүүдтэй болно. Та хэд хэдэн ажил хийж үзлээ. Байшин худалдаж авлаа. Тэгснийхээ дараа та яах вэ?

Та, хүүхдүүдтэйгээ хамт хөл бөмбөг эсвэл сагсан бөмбөгийн тоглолт үзэхээр явна. Маш сайн аав/ээж/ мөн нөхөр/эхнэр/ байхыг хичээнэ. Саяхан л хүүхдүүд чинь живхтэй байсан бол удалгүй тэднийг үдэшлэг, зугаалганд явахыг та харах болно. Та, яг өөрийн эцэг эхийн хэлдэг байсан шиг тэгж болохгүй, ингэж болохгүй гэж хүүхдүүддээ бас хэлнэ. Та болон таны эхнэр/нөхөр/ дундаж насныханд ихэвчлэн тохиолддог хямралыг туулна. Хүүхдүүд чинь коллежоо төгсөж, эмээ /өвөө/ гэж дуудагдах болно. Тэтгэврийн сангаас мөнгөө олж, амьдралаа зав чөлөөтэйгөөр өнгөрүүлэх болно. Өглөө болгон алхаж, ургамал цэцэг тарьж, сонин уншиж, телевизор үзэж, өдрийг өнгөрүүлнэ. Мөн та хүүхдүүд болон ач зээтэйгээ утсаар л ярьж, энэ тэр газруудаар аялж эхэлнэ.

За, дараа нь та юу хийх вэ?

Нэгэн өдөр та хорвоог орхин одно. Санаандгүй байдлаар осол аваарт орж, эсвэл хорт хавдар тусаж, нас барчихалгүй та 70-аас 90 хүртэл урт наслах азтай хүн байж болох. Гэхдээ л та хорвоог орхин явна. Үхэл бол хэн ч зугтааж чадахгүй биднийг хүлээж байдаг маргааш юм.

Гэвч ингээд л боллоо гэж үү? Ямар нэг зүйл үлдээгүй гэж үү?

Хэзээ нэгэн цагт та ердөө л цогцос болсон байх болно. Тэд таныг оршуулж, эсвэл чандарлаад үнсийг нь вааранд хийх болно. Хамгийн том асуудал бол “Энэ бүхний эцэст миний амьдрал дуусах уу? Намайг үхсэний дараа хаа нэгтээ би оршсоор л байх болов уу? Үнэхээр үхлийн дараах амьдрал гэж байгаа юу?”

Үнэндээ бид бүгдээрээ үхлийн дараа ямар нэг зүйл байгаа гэж найддаг. Магадгүй оюун ухааныхаа нэг өчүүхэн хэсэгт бид үүнийг төлөвлөн боддог.

Бид зүрх сэтгэлдээ юуг төлөвлөж бодно вэ? Үхлийн дараах амьдрал. Зарим нь диваажин буюу мөнхийн улс гэдэг бол харин зарим нь там болох мөнхийн зовлонгийн тухай ярьцгаадаг.

Ихэнх хүмүүст амьдралынхаа явцад өөрийн эрхгүй “Би ер нь их сайн хүн. Тэгэхээр, би хэзээ нэг өдөр Диваажинд очно” гэж боддог.

Гэвч хүссэнээр болно гэж үү?

Олон хүмүүс өөрсдийгөө Диваажинд орохуйц сайн хүн гэж боддог. Энэ нь бидний өөрсдөдөө өгч буй хэмжүүр бүхий үнэлэлт билээ. Хэрвээ бид банк эсвэл бусдыг дээрэмдээгүй, татвараа төлөлгүй залилан хийгээгүй л бол Өөрийн гэрийг өнөр өтгөн болгох гэж байгаа Бурханд таалагдах хүмүүс гэж өөрсдийгөө боддог. Хэрвээ энэ бодол нь оновчтой бол бид үнэхээр сайн хүн болдог.

Бүхий л амьдралынхаа туршид үнэхээр сайн явснаар хүн Мөнхийн улсын кассаас өөрсдийн урилгаа хүлээн авна гэж үү?

Гэвч энэ бодол буруу байвал яах вэ? Ямар бүтэлгүй хэрэг вэ?

Хэрвээ, та Мөнхийн улсад орохоор тэнцэхүйц тийм сайн гэж өөрийгөө бодож байвал хоёр томоохон асуудалтай тулах нь ээ.

1. Хэрвээ Мөнхийн улс нь төгс төгөлдөр газар1 юм бол ямар хүн тэнцэхүйц сайн байж болох вэ?

Бидний олонх нь “шүүгээндээ ядаж нэг араг яс”-тай байх биз. Бидний дунд юу ч болж өнгөрсөн гаргасан алдаа дутагдал, буруу шийдвэр, бидний дахин санахыг хүсдэггүй сул дорой тэнэг зүйлсийг хэн ч хэзээ ч олж мэдэхгүй гэж боддог.

Энэ нь арай хэтэрхий сонсогдож байж болох ч бусад хүмүүст мэдэгдэхийг хүсдэггүй, ярихыг ч хүсдэггүй олон зүйлс бидний амьдралд байдаг. Бидний хэлдгээр “гэмгүй худлаа ярих” юм. Энэ нь хэн нэгний ар хударгаар бусдыг хэрхэн муулж ярьж байсан, эсвэл бусдад хэлж байсан хүйтэн цэвдэг үгс, тэдний талаарх бузар муу бодлууд маань ч байж болох юм.

Амьдралд харамсмаар явдал их тохиолддог бөгөөд үүнийг нарийн анхааран үзвэл бидний хийсэн буруу үйлийн үр дагаврыг ойлгуулан, харуулсан байдаг билээ. Бид ихэнхдээ өөрсдийн зөв гэж итгэдэг зүйлээ биш, буруу гэж итгэснээ хийчихсэн байдаг билээ.

Бид бүгдээрээ бас бидний сайн гэж боддог хүмүүс ч гэсэн үнэндээ төгс бус2 байдаг.

Бидний хийсэн бүхнийг Бурхан харж байгаа.3 Энэ бол хэн ч юу ч Бурханыг хуурч мэхэлж чадахгүй гэсэн үг юм. Тэр Нэгэн бол бидний хийж чадах эсвэл хийж болох байсан бүхий л сайн зүйлсийг төдийгүй хийсэн бүх бузар муугийн талаар ч мэдэж байдаг. Тэр ч бүү хэл Тэр бидний бодол санаа, үйлс бүхнийг ч сайн мэддэг.

Хэрвээ бид өөрсдийгөө Мөнхийн улсад ороход бэлэн гэж үзэж байвал энэ талаар хэлэлцэх хэрэгтэй хоёр дахь асуудал гарч ирэх нь ээ.

2. Сайн хүн ч Бурханаас татгалзсан хэвээр байх боломжтой юу?

Ралфыг жишээ болгоцгооё. Тэр бол “сайн” хүн. Тэр өөрийн ажилдаа зарчимч, цаасны хавчаар ч хулгайлж үзээгүй. Тэр бол итгэмжит сайн нөхөр өөрийн хүүхдүүдээ хэрэгтэй бүхнээр нь хангадаг нэгэн. Мөн тэдний төлөө амь хайрлалгүй /хэзээ ч хуурч байгаагүй/ зүтгэдэг. Түүнчлэн тэрээр амьдралынхаа явцад сайн үйлсийн төлөөх санд олон ч удаа мөнгө хандивлаж байсан.

Гэвч Ральф хэзээ ч Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Олон удаа Бурхан түүний амьдралд орохыг хүсэж байгааг мэдэрч байсан. Энэ явдлаар Бурхан Ральфын зүрхийг тогшиж байсан ч тэр хэзээ ч энэ хаалгыг онгойлгож байгаагүй. Тэр үргэлж л янз бүрийн шалтгаанаар далимдуулж, үүнийг дагадаггүй байлаа. Байнга гардаг шалтгааны нэг нь “Би өөрийн амьдралын туршид сайн хүн байсан болохоор Мөнхийн улсад очно” гэдэг.

Ральф Мөнхийн улсад орохыг хүссэн. Бүгд л тэгж хүсдэг. Гэхдээ бодит байдал дээр Ральф Бурханыг мэдэхийг хүсээгүй юм. Мөн тэрээр гаргасан энэ шийдвэрийнхээ цаад агуу утга учрыг ойлгоогүй юм /Бурханаас хол байсаар дуусна гэсэн шийдвэр/.

Энэ тухай бодоод үз дээ. Тэнгэрийн улс бол Бурханы гэр. Хэрвээ Ральф дэлхий дээр байх хугацаандаа Бурханыг мэдэхийг хүсэхгүй бол энэ амьдралаа дуусгасны дараа Бурханыг мэдэхийг хүсэх гэж? Өөрөөр хэлбэл Ральф өөрийгөө Мөнхийн улсад орохыг хэр их хүсэж байна вэ? гэдгийг тооцоогүй байна.

Мөнхийн улс бол одоо ч Бурхан оршин буй газар юм. Мөнхийн улс нь бүхий л талаараа Бурханыг сануулан илэрхийлж байдаг. Тэгвэл Мөнхийн улс нь Ральфын хувьд ямар аймшигтай муухай газар болж хувирах вэ?

Ральф Мөнхийн улсыг үргэлж төгс тавлаг, тохилог газар байх гэж төсөөлдөг. Бурханыг таньж мэдэхгүйгээр, Түүнтэй харилцаагүйгээр Мөнхийн Улс нь тийм ч тав тухтай газар биш гэдгийг тэрээр хэзээ ч бодож байсангүй. Ийнхүү бодсон Ральфын хувьд Мөнхийн улс нь Мөнхийн улс биш харин яг там болох юм.

Танайд ирэхдээ юу ч хийх хүсэлгүй байгаа нэгнийг та мэдсээр байж тэр хүнийг гэртээ урих уу? Юу л хийнэ дургүй байдлаа харуулаад байгааг мэдсээр байж, түүнийг та гэртээ байлгахыг зөвшөөрөх үү?

Ральф шиг олон хүмүүс Бурханы биш өөр мөнхийн улсад орохыг л хүсдэг боловч тэд Бурханыг хүсдэггүй. Мөн ийм учраас л Тэнгэрийн улс нь түүнийг нь аймшигтай газар болгон хувиргахыг тэд мэддэггүй. Үүний учир шалтгаан нь өөрсдийгөө үнэхээр сайн гэж боддогт биш харин Бурхан тэнд байгаа учраас Мөнхийн улсад очихыг хүсдэгт байж болох.

Зөвхөн тэдгээр хүмүүс л Бурханыг мэдэхийг, Түүнтэй үүрд хамт байхыг хүсдэг. Үхлийн дараах амьдралын шагнал нь Тэнгэрийн улс биш харин үүнээс ч илүүгээр анхны оршин суугч болох юм.

Та Бурханыг мэдэхийг хүсч байна уу? Хэрхэн баттай Диваажинд очих тухай мэдмээр байна уу? Бурханыг хувьчлан мэдэх нь сэдвийг үзээрэй.

 Надад асуулт байна…
 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?

Зүүлт: (1) “Ямар ч бузар юм болон жигшүүрт зүйл үйлддэг болон худал ярьдаг хэн ч хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдсэн хүмүүс л орох ажгуу.” (Илчлэлт 21:27)

(2) “Тэд бүгдээрээ дур мэдэн явцгааж, Тэд хамтдаа завхарцгаасан. Сайн үйл хийдэг хүн байхгүй, Нэг ч байхгүй.” (Дуулал 14:3)
“Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд нүглийг ер үйлддэггүй хүн гэж үгүй болно.” (Номлогчийн үгс 7:20)
“Бид бүгдээрээ хонь мэт төөрч хүн бүр өөрийн замаар явав. Харин Эзэн бидний гэмийг бүгдийг Түүнд тохов.” (Исаиа 53:6)
“Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?” (Иеремиа 117:9)
“Бурханаас өөр хэн ч сайн биш” (Лук18:19)
“Зөвт хүн алга, ганц ч алга.” (Ром 3:10)
“Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй.” (Ром 3:23)
“Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно.” (Иаков 2:10)

(3) “Иймээс тэднээс бүү ай. Илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ.” (Матай10:26)
“Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд хүмүүсийн зүрхний зорилгыг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.” (1Коринт 4:5)
“Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг.” (Еврей4:13)

ХУВААЛЦАХ:  

TOP