Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Бид одоо яах вэ?

Хагацлаас эдгэрэлт уруу…

Та, байгалийн гамшгаас болж, хохирол амсах эсвэл таны хайртай дотнын найз нөхөд тань хорвоог орхих гэх мэт гэнэтийн зүйлүүдтэй нүүр тулж байсан уу? Яагаад ийм үйл явдлууд болдог тухай хариултыг Бурханаас та олсон уу? Үгүй ч байж магад. Хэрэв хэн нэгэн танд үүний талаар хариултыг өгөх гэж оролдсон ч тэдний тайлбар нь танд битүүхэн эргэлзээ төрүүлэхээс цаашгүй байж болно. Тэдгээр гэнэтийн нөхцөл байдлуудад Бурханаас Яагаад? гэж асуух нь зохисгүй юм. Учир нь Тэр бидэнд тайлбарласан ч бид хүлээж авч чадахааргүй болсон байдагтай холбоотой байдаг юм.

Гэсэн хэдий ч Бурхан асуултад тань хариулна. Бурханы үнэн гэж юу вэ? Бид юунд итгэж, найдах вэ? Түүнээс тусламж хүсэн очих нь зөв үү?

Надад тохиолдоод байгаа зовлон, бэрхшээл хамгийн хүнд, хүчтэй зүйл гэж та боддог байж болох юм. Гэвч Бурханд үүнийг ялах хүч чадал бий. Бурханы хүч чадлыг түүнтэй харьцуулаад хэрэггүй. Учир нь энэ бүхэн өнгөрөн оддог бол Бурхан одоо ч ирээдүйд ч байсаар байх болно. Бурхан танд юу өгдөг вэ? Хүч чадал, итгэл найдвар, алсын хараа, амар тайвныг өгдөг. Түүнчлэн ирж буй өдөр хоног, алс ирээдүйг угтах чадвар Бурханаас танд ирдэг.

Есүсийн дагалдагч нарын нэг Паул амьдралдаа үзэж туулсан зовлон бэрхшээлийнхээ талаар ийн бичсэн байдаг.

"Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй...."1 " Яагаад гэвэл " Харанхуйгаас гэрэл гэрэлтэг" гэж айлдсан Бурхан бол … бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн.2

Үүнийг Бурхан хэрхэн хийдэг вэ? Үүнийг тэр маш энгийнээр, найз чинь таныг тэврээд, урам зориг, тайвшрал өгөх үгсийг хэлдэгтэй адилхан хийдэг. Бурхан уруу бид хандан очих үед Тэр бидэнтэй ярилцдаг. Түүний Үг болох Библийг нээн уншихад Тэр бидэнтэй хувьчлан дотно харилцдаг.

Бурхан уруу хандсан ч та бүрэн амар тайвныг мэдэрч чаддаггүй. Та, сэтгэлийн хөдөлгөөнөөр шийддэг байдал болон уур хилэн, горьдлого тасарсан байдлаа Бурханд хэрхэн илэрхийлэх ёстойгоо мэдэхгүй байж болно. Эсвэл Бурхан таныг анзаарч сонсоно, таныг мэдэж байгаа гэдэгт итгэж чадахгүй, алдагдсан төөрсөн мэт санагддаг байж болно.

Сэтгэл хөдлөл чинь ямар байхаас үл шалтгаалан, өөрчлөгдөж хувиршгүй бодит үнэн оршин байна. Энэ нь Бурхан. Нөхцөл байдлууд таныг гайхшралд хүргэдэг боловч, Бурхан танд санаа тавьж байдаг. Тэр таныг болон танд юу хэрэгтэйг, юу таны санааг зовоож байгааг бүгдийг мэддэг. Есүс хэлэхдээ: “Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая” гэсэн байдаг. Тэр, бидэнд хэрхэн амралтыг өгөх вэ? Тэр таны ачаа болох дарамт бэрхшээлийг таны нуруунаас авч, Өөртөө үүрдэг. Учир нь Түүний хүч чадал хязгааргүй. Бурхан таны ирээдүйг мэддэг учраас танд заавар чиглэлийг өгч, таныг удирдаж чадна. "...Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно"3 хэмээн Есүс айлдсан. Бурхан танаас Өөртөө итгэхийг хүсэж байдаг. Бурхан, таныг дээш босгож, итгэл найдварыг чинь сэргээхийн тулд гараас чинь хөтөлдөг. "ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойрхон байдаг бөгөөд Сүнсээрээ гэмшигчдийг авардаг."4

Та, Түүнд юу ч авчрах хэрэггүй, байгаа чигээрээ, юу мэдэрч байна тэр сэтгэлээрээ л ирэхэд хангалттай. Ямар нэгэн зүйл Түүнд амлах шаардлагагүй. Ямар нэгэн зүйлийг Түүнд санал болгох ч хэрэггүй. Учир нь Бурхан амьдралыг тань ганцаараа биш тантай харилцах харилцаан дотор дахин шинэчлэх замыг танд өгөхийг хүсэж байдаг.

Бурхан намайг хүлээж авахуйц амьдралаар би амьдраагүй дээ гэж та бодож болох юм. Гэсэн ч Бурхан таныг хүлээн авдаг. Бидний хэн нь ч ариун амьдралаар, Бурханы тогтоосон жишгийн дагуу амьдраагүй. Библид бид бүгд гэмтэй учраас Бурханы алдар, зөвт байдлаас салцгаасан тухай өгүүлдэг. Бурханд тааламжит байдлыг бид өөрсдөө олж авч чадахгүй, тэгэх ч шаардлагагүй. Учир нь Есүс загалмай дээр эдэлсэн зовлонгоороо дамжуулан, бидэнд Бурхантай эвлэрэх эвлэрэл, хүлээн зөвшөөрлийг авчирсан. Та, зовлон бэрхшээл дундаа ганцаараа биш шүү!

Есүс хүнд бэрх зовлон, үхэл хагацал гэж юу болохыг мэднэ. Библид Есүсийг “Уй гашуу, шаналал зовлонг мэддэг хүн” хэмээн тодорхойлсон байдаг Түүний дотнын найз Лазар нас барахад Есүс уйлдаг. Цугласан олныг харсан Есүс "хоньчингүй хонь мэт, ямар ч тусламжгүй тэдгээр хүмүүсийг өрөвдсөн байна". Зовлон бэрхшээлийг Есүс зүгээр хараад өнгөрөөгүй. Өөрөө үүнийг амсаж туулсан. Гайхамшгийг үйлдэж, үхэгсдийг амилуулж, өвчтэйг эдгээж, доголонг алхуулж, сохрыг хараатай болгож байсан. Тэрээр толгойд нь өргөс хатгаж, Өөрийг нь зодож, ташуурдаж, загалмайд хадахыг тэдгээр хүмүүст зөвшөөрсөн. Гэм нүглийг маань үүрэн, загалмай дээр хэмжээлшгүй их зовлонг амсан шаналахдаа, Есүс бидний өмнөөс нүглийн төлөөсийг төлсөн юм. Тэр нас бараад, дахин амилснаараа үхлийг ялан дийлэх төгс хүч чадалтай болохоо харуулсан. Есүс бидэнд мөнх амийг бэлэг болгосон. "Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм."5

Амьдрал чинь ямар байх, Бурханд зориулах цаг хангалттай эсэхээс үл хамааран, Тэр таныг бүрэн төгс уучилсан бөгөөд Өөртэй нь харилцаатай байхыг л хүсдэг. Тэр таны амьдралд харанхуйг гэрэлтүүлэх гэрэл гэгээ, ирээдүйг харсан итгэл найдвар, хүч чадлыг өгч хамт алхдаг Бурхан Эцэг чинь байхыг хүсэж байна. Есүс хэлэхдээ, "Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно"6 гэсэн. Таныг хайрласан Түүний хайрыг ухаарч мэдэн, Түүний гэрэл, удирдамж зөвлөгөө дотор амьдрахыг та хүсэж байна уу? Тэгвэл та яг одоо Түүнийг амьдралдаа урьж оруулан, танд зориулсан тэрхүү харилцааг яг одоо эхлүүлнэ үү? "Харагтун, Би үүдэн дээр чинь зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод, хаалгаа нээвэл, Би түүний дотор орно"7 гэжээ.

Та, Түүн уруу хандан ийнхүү залбирч болно. "Есүс ээ, төөрсөн миний Хоньчин болооч. Миний хийсэн бүх гэм нүглийг, Таныхаар биш өөрийнхөөрөө зүтгэн амьдарч байсан хором мөч бүрийг минь уучлаарай. Би, Танаас зөвхөн тусламж хүсэх биш харин үлдсэн амьдралынхаа туршид Тантай харилцаатай байхыг хүсэн ирлээ. Та, миний Бурхан болж, амьдралыг минь Өөрийнхөөрөө удирдана уу? Би Таныг улам илүү таньж мэдэн, амьдралаараа Таныг хүндэтгэн алдаршуулахыг хүсэж байна. Та, яг одоо амьдралд минь орж ирээч. Намайг хүлээн авч, хүүхдээ болгосонд баярлалаа. Амен."

Есүс хэлэхдээ: "Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй"8 гэсэн.

Есүсийг, Түүний хайрыг улам илүү таньж мэдэхийг хүсэж байвал Шинэ Гэрээний дөрөв дэх ном болох Иоханы Сайн Мэдээг уншаарай.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…

Зүүлт: (1) 2Коринт 4:8,9 (2) 2Коринт 4:6 (3) Матай 11:28-30 (4) Дуулал 34:18,19 (5) Иохан 3:16 (6) Иохан 8:12 (7) Илчлэлт 3:20 (8) Иохан 6:37

ХУВААЛЦАХ:  

TOP