Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Үр хөндөлт, түүний шалтгаан ба хор хөнөөл

Бурхан яаж тусалж чадах вэ? Өөр сонголт байгаа гэж үү?

Үр хөндөлтийн талаар мэдээллийг авч буй эмэгтэйчүүд үүний шалтгаан, хор уршгийн талаар уншиж таардаг. Тэр үр хөндөлт хийлгэх “эрхийн” хажуугаар үүнийг хийлгэх нь “буруу” болох талаар олж мэддэг.

Үр хөндүүлэх сонголт

Энэхүү сонголт нь шийдвэр гаргаж буй хүнд сэтгэлийн шарх үлдээдэг тун эмзэг асуудал юм. Үр хөндүүлэх, хүүхдээ өсгөх, эсвэл өөр гэр бүлд хүүхдээ үрчлүүлэх зэрэг сонголтуудын аль аль нь хэцүү. Гэвч Бурхан тухайн эмэгтэйг ямар алхам хийгээсэй гэж хүсэж байгааг үр хөндөлтийн зөвлөмжид огтхон ч дурдаагүй байдаг. Шаналж цөхөрсөн бүсгүй хүн танд хандан хэлэх үг Түүнд бий.

Үр хөндөлт хийлгэх шалтгаан, түүний хор уршгийн талаар Бурхан үзэл бодлоо хэлэхгүй. Тэр бидэнтэй адил арга мухардсан хүрээнд харж, сэтгэдэггүй. Түүнд Өөр уруу нь хандан ирэх хүнд хамгийн сайныг өгөх хүч чадал бий. Иймээс үр хөндөлтийн талаар яахаа мэдэхгүй байгаа эмэгтэйг Өөрийнх нь зүрхийг чагнан сонсохыг Тэр хүсдэг. “ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр агуу их. ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөл Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг.”1

Бурхан бол “бүгдэд сайн, Түүний өршөөл Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг” гэж Библид бичсэн нь тухайн эмэгтэй болон хэвлий дэх үрийнх нь аль алинд Эзэн сайн ханддаг, хоёуланг нь энэрэн өршөөдөг гэсэн үг.

Үр хөндөлтийн тухайд

Олон эмэгтэйчүүд өөрийн байгаа байдлаа хараад, зөвхөн өөрийгөө л бодох эсвэл хэвлийдээ тээж буй бяцхан үрдээ хорвоод мэндлэх боломж олгох хоёрын дунд яахаа мэдэхгүй шаналдаг.

Тэр “Хүн бүү ал” хэмээн хэлсэн. Тэгэхээр Түүнд бидний харж чадахгүй байгаа гарц байж л таарна. Яагаад гэвэл Тэр хэлснээ гүйцэлдүүлэх чадалтай. Бурхан “бүгдэд сайн, Түүний өршөөл Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг” гэсэн. Тэгвэл, хэрвээ бүсгүй өөрийнхөө болон хүүхдийнхээ төлөө Бурханд хандвал хэрэгцээг нь хангаж чадна гэдгээ Тэр мэдэж байгаа гэсэн үг.

Өөр уруу нь эргэж, дуулгавартай дагах хүн бүрд Бурхан лавтайяа хариулна. “ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж, сөхөрсөн бүхнийг босгодог. Бүхний нүд Тан уруу хардаг бөгөөд Та товлосон цагт тэдний хоол хүнсийг өгдөг билээ. Та мутраа дэлгэн, Бүх амьтны хүслийг хангадаг юм."2 Эзэн уруу хандах болгоны хэрэгцээнд Тэрээр анхаарлаа тавьдаг.

Үр хөндөлтийн тухай бусад мэдээлэл

Үр хөндөлтийн талаарх мэдээлэлд дурдаагүй байдаг нэгэн зүйлийг хуваалцъя: “ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг. Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна.”3 Түүнээс эмээдэг гэж юу гэсэн үг вэ? Энэ нь Түүнийг хүндэтгэдэг үү? гэсэн үг. Эзэнээс эмээдэг хүмүүс Түүнийг өөрийнх нь амьдралын Эзэн, түүнчлэн бяцхан үрийнх нь ч хувь заяаг жолоодогч гэдгийг ухаарсан байдаг. Тэр бол бидэнтэй адилгүй, зөв шударга Эзэн билээ. “Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлж, Тэр бас тэдний уйлан хашхирахыг сонсон, тэднийг аварна.”

Тэгвэл Өөрийг нь дагахаар Түүнийг эрэн хайгч эмэгтэйг Бурхан үнэхээр сонсох уу? “Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр байдаг. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг. Харин Эзэний царай бузар мууг үйлдэгчдийн эсрэг байдаг"4

Зөвийг үйлдэх нь хэцүү юу? Хэрвээ эмэгтэй бүхнийг өөрөө хийх гэвэл зөвийг үйлдэхэд хүнд байх болно. Хэрэв бүхий л ажил үйлс, хичээл зүтгэл, ирээдүйгээ зөвхөн ганцаараа шийдэх гэж нуруун дээр үүрсэн хэвээрээ үлдвэл байнга зөвийг үйлдэнэ гэдэг бараг боломжгүй болно. Гэхдээ бид ганцаараа биш, энэ дэлхийд бид хөсөр хаягдаагүй гэдгийг Бурхан айлдаж байна. Үр хөндөлтийн аль ч мэдээлэлд Тэр бидний дэргэд байж байдаг гэдгийг, мөн Тэр маш их хүч чадалтай, Түүний хувьд бүх зүйл боломжтой болохыг дурдаагүй байдаг. “Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлслээ өгдөг. Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө. Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл."5

Хамгийн зөв сонголт

Үр хөндөлтийн шалтгаан, хор уршгийн талаарх залхмаар энэ маргаан дунд яахаа мэдэхгүй, мухардсан эмэгтэйг юуны түрүүнд Өөр уруу нь хандан ирэхийг Бурхан хүсдэг. Учир нь Тэрээр Өөрийн мутрын бүтээл бүрдээ өршөөлөө үзүүлдэг. Тэр эмэгтэйг мэдээсэй гэж Эзэний хүсэж буй нэг зүйл бол хэрвээ эмэгтэй Түүнийг өөрийн Бүтээгч Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэрээр түүнийг босгох болно, түүнийг болон бяцхан үрийг нь хэрэгцээтэй бүх зүйлээр хангах болно гэсэн мэдээ юм.

Бурханд хувьчлан хандахыг хүсвэл энд зочлоорой.

 Надад асуулт байна…
 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?

Зүүлт: (1) Дуулал 145:8-9 (2) Дуулал 145:15-16 (3) Дуулал 145:18-19 (4) 1 Петр 3:12 (5) 1 Петр 5:5-7

ХУВААЛЦАХ:  

TOP