Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Есүсийн дагалдагчид яагаад чимээгүй байхаас татгалзсан бэ?

Есүсийн дагалдагчдыг чухам юу, эрүү шүүлт, тэр ч бүү хэл үхлийг хүртэл тэсвэрлэхэд хүргэдэг вэ? Тэд яагаад дуугүй байсангүй вэ?

Арван хоёр элч нар:
  1. Андрей - цовдлогдсон
  2. Бартелемой – зодуулж, бас цовдлогдсон
  3. Алпейн хүү Иаков - чулуудуулж үхсэн
  4. Зебедеен хүү Иаков - цаазлуулсан
  5. Иохан – итгэлийнхээ улмас цөлөгдөн, өндөр насандаа үхсэн
  6. Иудас (Искариотын биш) - чулуудуулсан
  7. Матай – жадлуулж үхсэн
  8. Петр – доош харуулан цовдлуулсан
  9. Филип - цовдлуулсан
  10. Симон - цовдлуулсан
  11. Томас - жадлуулж үхсэн
  12. Маттиа - чулуудуулж үхсэн
(эх сурвалж: Fox's Book of Martyrs)

Есүс нас бараад, дахин амилсныг тунхаглаж арван хоёр элч гэр бүл, ажил албаа орхин, алс холын нутгуудаар явж байлаа. Есүсийн дахин амилалтыг тунхагласны улмаас тэд зодуулан, шоронд орж байсан төдийгүй тэдний ихэнх нь эрүү шүүлтийн улмаас нас барсан билээ.

Тэдэнд үүнийг тунхаглах ямар нэг шалтгаан байсан уу? Тиймээ. Есүсийн урьдчилан хэлж байсанчлан, Түүнийг цовдлогдсоноос гурав хоногийн дараа хадан булш хоосон байсан нь маргашгүй үнэн. Маргааны гол сэдэв бол Есүсийн биед юу тохиолдсон бэ? Есүсийн дагалдагч нар цогцсыг нь хулгайлж аваад, Түүнийг үхсэнийхээ дараа амилсан мэтээр түүх зохиосон гэж зарим хүмүүс үздэг. Хэрвээ дагалдагч нар үүнийг хийсэн байлаа гэхэд тэд худлаа гэдгийг мэдсээр байгаа зүйлийнхээ төлөө цаазлуулахыг зөвшөөрсөн болж таарна. Ийм зүйл хэрхэвч байж таарахгүй. Та, худал зүйлийг мэдсээр байж үнэн гэж зүтгэсээр үхнэ гэж үү?

Түүхэн баримтуудад л итгэж болох юм. Есүс зодуулж, ташуураар ороолгуулан, гутаан доромжлогдож, загалмайд хадуулан олон түмний нүдэн дээр үхсэн. Түүнийг жадалсан нь зүгээр л үхсэнийг нь баттай болгох гэж хийсэн зүйл. Түүний цогцсыг нь хэн нэгэн хулгайлчих вий гэж айсан шашны үзэлтнүүдийн тушаалаар хадан булшинд оршуулан, Ром цэргүүд манаж байв. Гэвч гурав дахь өдөр нь хамгаалагч солигдохоор ирэхэд булш онгорхой байсан төдийгүй дотор нь оршуулахад ороодог даавуунаас өөр зүйл байсангүй.

Тэр өдрөөс хойш дагалдагч нар нь Есүсийг амьд сэрүүн байхыг нь нэлээд хэдэн удаа харсан гэж ярьцгаасан байдаг. Тэднээс гадна Түүнийг цовдлуулан, жадлуулж үхэхийг нүдээр харсан зуу зуун хүмүүс Эзэнтэй яриа өрнүүлж, хамт хоол идсэн гэж гэрчилдэг. Есүсийн дахин амилалтын тухай ярихыг хориглосны дараа тэд “Бид харж, сонссон зүйлийнхээ тухай ярихгүй байж чадахгүй нь” гэж хариулцгаасан байдаг.

Эдгээр дагалдагч нар Бурханы Хүү гэдгээ батлан үхлийн дараа ямар ч эргэлзээгүйгээр дахин амилсан Есүсийн тухай ярихын тулд амиараа дэнчин тавьжээ.

Та юу гэж бодож байна? Мэдээж хэрэг тэд Есүст анхны дагалдагч нар шиг итгэснийхээ төлөө цаазлуулж чадахгүй ч Түүний дахин амилсан нь ямар ч эргэлзээгүй үнэн хэмээн үзсэн тэдгээр 12 хүнд энэ нь ямар чухал зүйл байсныг ойлгож болох юм. Есүсийн дахин амилалтын талаар болон Түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл: Сохроор итгэхээс илүү гэж үү? сэдвийг уншаарай.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP