Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Бурхан хаана байна?

Хэн нэгэн “Надад Бурханыг харуулаач” – Бурхан үл үзэгдэх, нуугдмал Эзэн мөн үү?

Цаасны нэг талд хоёр хүн байгаагаар төсөөлье. Тэдгээр хүмүүс өндөр, өргөн гэсэн хоёр хэмжээст байна. Харин тэд цаасны цаад талыг мэдэхгүй. Тэр цаасны хэмжээгээр тэдний ертөнц илэрхийлэгдэнэ. Тэд таныг харж чадах уу? Үгүй. Тэд зөвхөн цаасан дээр (тэдний ертөнц болох) юу байгааг л харж чадна. Тэдэнд бидний мэдэх өөр хэмжээс байхгүй. Одоо, та өөрийн хуруугаараа энэ цаасан дээр хүрч болно. Ингэснээр тэр хоёр таныг харж чадах уу? Тэд таныг харж чадахгүй. Учир нь тэдний ертөнцөд таны хурууны хэсэг хүрсэн тул өндгийг нь л харж чадна.

Бурхан нуугдмал уу?

Энэ нь бид Бурхантай хамт байх нөхцөл байдалтай төстэй юм. Бурхан бол бидний оршин буй хэмжээснээс гадна юм. Тэр бидний мэдэх цаг хугацаа, орон зай гэсэн хэмжээснүүдэд хязгаарлагдахгүй. Тиймээс, Түүнийг “харах нь” хэцүү. Бид нар яг тэр цаасан дээр байгаа хүмүүстэй адил юм. Тэд гурав дахь хэмжээс харж чаддаггүй шиг, бид өөр хэмжээс харж чадахгүй юм.

Тэгвэл бид амьд оршигч Нэгнийг яаж мэдэх вэ? Хэрвээ та энэ цаасанд хүрэхгүй бол тэр хоёр таныг харж чадахгүйтэй адил Бурхан бидэнд Өөрийгөө илэрхийлэхгүй бол бид Түүнийг таньж чадахгүй. Цаасан дээр гар хүрч байгаа шиг Тэр бидний ертөнцөд хүрэх хэрэгтэй.

Үл үзэгдэгч Эзэн илчлэгдсэн нь

Бид хүн төрөлхтний түүх, онцгойлон шашныг нь судалснаар энэ ертөнцөд Бурхан хүрсэн аливаа үйл явдлуудыг олж хардаг уу? Бурханы “гар” Есүс Христээр бидний ертөнцөд хүрсэн гэдгийг эргэцүүлээрэй. Есүс, Өөрөө Бурхан болохоо хэлсэн.1 Тэр хэлэхдээ Намайг харсан хүн Бурханыг харсан гэв.2 Тэр зөвхөн Би л Бурханаас энэ дэлхийд ирсэн3, зөвхөн Бурхан л хийж чадах зүйл бол хүний гэмийг уучлах юм гэсэн.4 Шинэ Гэрээний олон хэсгүүд дээр Есүс Бурхан мөн гэж баталсан байдаг.5 Тэр бол хүний дүрээр бидний дунд ирсэн Бурхан мөн.6 Тэр бол “үл үзэгдэгч Бурханы дүр төрх” билээ.7

Бурхан бидэнд Өөрийгөө илэрхийлэхийг хүсэж байсан болохоор Тэр, Өөрөө бидний адил хүн болж ирэхээс өөр арга байгаагүй. Харин Бурхан яагаад үүнийг үйлдэх болов?

"Бурханыг надад харуулаач"

Овоохойд амьдардаг, өндөр настай нэгэн фермерийн тухай үлгэр байдаг. Тэр овоохойн хажууд нэг амбаар бүхий пин байжээ. Нэгэн хүйтэн өвлийн шөнө, шувууд хөлдөж үхэхгүйг хичээн, түүний дулаан овоохойн цонхыг мөргөн наалдаж байлаа. Тэгээд тэр настай фермер гадаа гараад, дулаан пингийнхаа хаалгыг нээн, шувуудыг ороорой хэмээн гараараа даллаж урив. Харин шувууд түүнийг ойлгосонгүй ээ.

Тэгээд фермер өөрийгөө тэдэнд ойлгуулахын тулд өөрөө шувуу болохыг хүсжээ. Хэрвээ тэр шувуу байсан бол бусад шувуудыг пинд дагуулж оруулаад, үхлээс аврах байсан. Яг энэ мөчид настай фермер, Есүс яагаад хүн болж ирснийг ойлгожээ. Тэр фермер шувуу болж чадаагүй ч, Их Эзэн хүн болж ирж чадсан.

“Бурхан дэлхийг үнэхээр их хайрлаад, цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Түүнд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.”8

Бурхан энэ дэлхийд яах гэж ирсэн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл “Энэ Үнэн үү?” нийтлэлийг уншаарай.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…

Зүүлт: (1) Иохан 8:58, 17:3 (2) Иохан 12:45; 14:9 (3) Иохан 3:13 (4) Марк 2:5 (5) Иохан 1:3,4,18; Еврей 1:1-13; Коллосай 1:15-20, 2:9; Филиппой 2:6 (6) Иохан 1:14 (7) Коллосай1:15 (8) Иохан 3:16

ХУВААЛЦАХ:  

TOP