Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Эрдэмтдийг гайхшруулсан байгалийн хуулиуд

Орчлон ертөнц хэрхэн бий болсон бэ? Эрдэмтэд Их тэсрэлтийн онол ба орчлон ертөнц эхлэл цэгтэй гэсэн санааг баталдаг.

Байгалийн хууль зөвхөн энэ дэлхий дээр л хэрэгждэг юм биш. Бүх ертөнц тэр аяараа адилхан хуульд захирагддаг. Эдгээр хуулиуд нь хэзээ ч өөрчлөгддөггүй.

Ширээн дээр орхисон кофе чинь хөрөх л болно. Таталцлын хүч хэзээ ч хувьсан өөрчлөгддөггүй, тогтвортой байдаг. Гэрлийн хурд ч тогтмол хэвээрээ. Дэлхий 24 цагт тэнхлэгээ эргэдэг. (Үүнийг маш нарийн тооцоолсон бөгөөд цагаа тааруулахын тулд аль жилд нь секундээ нэмэх ёстойгоо ч бид мэддэг.)

Энэ ертөнц хэтэрхий эмх цэгцтэй байгаа нь хачин санагдахгүй байна гэж үү? Яагаад ийм байгаа юм бол?

Сансар судлаач Сийн Каррол хэлэхдээ, "Байгаль дэлхий огтхон ч гажуудалгүй дагадаг үндсэн тогтоц бол Физикийн хуулиуд юм."1 гэжээ.

Өнөөдөр эрдэмтэд орчлон ертөнцийн зүй тогтол тогтсон хуулийн дагуу явагддаг гэсэн санааг баримталдаг. Зохиолч Жэймс Трэфиллийн ертөнц дахины зарчим хэмээн нэрлэсэн тэр зүйлийг өнөөгийн шинжлэх ухааны бүхий л талбар сууриа болгожээ: "Энэ зарчмын дагуу, бид өнөөдөр, энд өөрсдийн лабораториудад нээн илрүүлж буй байгалийн хуулиуд нь ертөнцийн бүх хэсэгт хүчинтэй үйлчилдэг бөгөөд бүх цаг үеийн туршид хүчин төгөлдөр байсаар ирсэн."2

Өөр олон зүйлсийг дурдаж болно. Эрдэмтэд ажигласан зүйлсээ тэмдэглэж авдаг ба тэмдэглэгээ нь ихэнхдээ зөвхөн үгээр хийгддэггүй. Байгалийн хуулиудыг тоогоор баримтжуулах боломжтой гэсэн үг. Тэдгээрийг математикийн хэлээр нарийн хэмжиж, тооцоолох боломжтой аж.

Хамгийн агуу эрдэмтэд ч хүртэл энэ хачирхалтай тогтцоос болж цочирдож байв. Ертөнц математикийн хуулийн хүрээнд оршин тогтнодог гэдгийг тооцолгүйгээр энэ ертөнц ямар нэг хууль дүрэмд захирагддаг гэдгийг логикийн хувьд батлах аргагүй юм. Хүүхдийн тусгасан гар чийдэнгээс гарсан уу, галактикуудын тэртээгээс ирж байгаа юу гэдгээс үл хамааран гэрлийн хурд хаа сайгүй яг ижил нэг секундэд 186,000 миль байдаг. Математикийн хувьд гэрлийн хурд нь өөрчлөгддөггүй яг тогтсон тоо юм.

Физикч Евгени Вагнер, байгалийн үзэгдлүүдийн талаарх математик баталгаанууд нь "нууцлаг зүйлсийг хүрээлэн орших зүйл бөгөөд үүнд ямар ч ойлгомжтой тайлбар байх аргагүй" гэж өчсөн байдаг.3 Квантын цахилгаан динамикийн төрөлд Нобелийн шагнал хүртсэн Ричард Фейнман хэлэхдээ, "Байгаль яагаад математикаар тооцоологдох боломжтой байдаг нь оньсого мэт... Үнэндээ бүх зүйлд үйлчилдэг хууль тогтоц байгаа нь өөрөө гайхамшгийн нэг хэлбэр мөн."4 гэжээ.

Ертөнц заавал ийм байх албагүй гэдгийг ухаарах үед энэхүү алмайран гайхширах бодлууд ундран гарах аж. Урьдаас таамаглахын аргагүй хоромхон зуур гэнэт өөрчлөгддөг, эсвэл гэнэт бий болж гэнэт алга болдог төлөв байдалтай ертөнцийн талаар төсөөлөхөд амархан. Гэвч эрдэмтэд сансар огторгуйн талаар урт удаан хугацааны туршид тогтсон нэг л ухагдахууныг баримталсаар иржээ.

Физикч Паул Си Дэвис: "...шинжлэх ухаан судлаач болохын тулд та эх сурвалж нь тодорхойгүй боловч найдвартай, хөдөлшгүй бат, туйлын, түгээмэл үйлчилдэг математикийн хуулиудад энэ ертөнц захирагддаг гэдэгт итгэх ёстой болно. Эдгээр хуулиудад ямар нэг алдаа гарахгүй бөгөөд маргааш өглөө босоод халаагч хүйтэн халууны хооронд хувьсан өөрчлөгдсөөр байгааг, эсвэл гэрлийн хурд цаг тутамд хувиран өөрчлөгдөхийг харахгүй гэдэгт итгэх хэрэгтэй болно. Олон жилийн туршид би физикч найзуудаасаа, яагаад физикийн хуулиуд ийм байдаг юм бол? гэж асуусаар ирсэн бөгөөд надад таалагдсан хариулт бол, 'Энэ хуулиуд ийм байгааг тайлбарлах ямар ч шалтгаан байхгүй. Эдгээр нь угаасаа л ийм л байсан.' гэсэн хариулт байсан."5 гэжээ.

Цаг хугацаа өнгөрсөн ч эдгээр хуулиуд тогтвортой оршсоор байна. Энэ дэлхий дээр үйлчилж байгаа байгалийн хууль хэдэн тэрбум жилийн зайд алсад орших одон дээр ч адилхан үйлчилдэг. Сүүлийн үеийн судалгаа үүнийг нотолсон байна: "Шинээр хийсэн судалгааны үр дүнгээс харвал Физикийн хуульд хамгийн чухал тоонуудын нэг болох протон электроны массын харьцаа нь зургаан тэрбум жилийн тэртээ орших галактикт ч дэлхий дээрх хэмжээтэй ижил гэдэг нь нотлогдсон ба энэ нь байгалийн хуулиуд Ертөнцийн өөр өөр газарт өөр өөр байдаг эсэх талаарх маргаантай үзлийг булшилсан хэрэг болсон."6

Орчин үеийн шинжлэх ухааны салбарууд бүгд ертөнц дахинаа ижил үйлчилдэг тогтсон дараалал эмх цэгц бүхий хуулиудад итгэх итгэлд суурилдаг. Эдгээр хуулиудыг нээж олон, дэлгэрүүлэх тал дээр гарамгай амжилт үзүүлсэн орчин үеийн судлаач эрдэмтдийн гол төлөөлөгчид нь бүхнийг чадагч Бурхан байдаг гэдэгт итгэдэг эрчүүд, эмэгтэйчүүд байжээ. Яагаад? Бүтээгч Бурханы агуу мөн чанар ба ухаалаг эмх цэгцтэй байдлын дагуу зохиогдсон хуулиудыг энэ ертөнц дагадаг гэж тэд үзсэн юм. Бурхан тогтвортой бөгөөд өөрчлөгддөггүйн адил шинжлэх ухаанд ч бас тогтмол, хувиршгүй чанар гэж бий. Бурхан энэ ертөнцийг тэнгэрлэг учир шалтгааны улмаас, алдрын гоо үзэсгэлэнгээ шингээж, хуулийн дагуу эмх цэгцтэй оршин тогтнодог байхаар бүтээсэн гэдэгт тэд итгэж байсан.

Энэ нь өөрсдийн зан төлөв, ааш аягаас хамааран ертөнцөд янз бүрийн нөлөө үзүүлдэг олон бурхад байгаа гэж итгэдэг хүмүүсээс эрс ялгаатай. Олон бурхад шүтдэг нийгмийн хувьд бурхад нь тогтворгүй бөгөөд хүмүүс тэднийг хайж олох боломжгүй, улмаар байгаль дэлхий нь үл ойлгогдох бурхдад захирагдаж байдаг гэж үздэг. Тиймээс тэдний бурхад нууцлаг оньсого мэт байдагтай адил энэ ертөнц ч бас нууцлаг танин мэдэгдэшгүй гэж тэд үздэг бөгөөд өөр хувилбар байгаа эсэхийг тэр бүр бодож үздэггүй. Ухаалаг зүй тогтолтой, урьдчилан таамаглаж болдог энэ ертөнцийг танин мэдэх боломжтой бөгөөд энэ нь ойлгомжтой, эмх цэгцтэй гэдэг ойлголт тэдний ертөнцийг үзэх үзэлд байхгүй.

Эсрэгээрээ, Христийн дагалдагч нар Бурханыг хүнд ойлгогдохуйц, мэргэн ухаантай, хүмүүст өөрийгөө мэдүүлэхийг хүсдэг Нэгэн бөгөөд Тэр Есүс Христээр дамжуулан Өөрийгөө илчилсэн гэж итгэдэг. Библийн эхнээс дуусах хүртэл дараахтай ижил утгатай үгс олон бий:

"Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг юм. Учир нь Бурхан тэдэнд ил болгосон аж. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтаг байхгүй. "7

Орчин үеийн шинжлэх ухааны хамгийн агуу ахиц дэвшлүүд нь "Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүний дотор оршин тогтнодог."8 хэмээн Библид Эзэний талаар бичсэнд итгэдэг хүмүүсийн олж нээсэн нээлтүүд дээр суурилдаг.

Бурхан бүх зүйлсийг бүтээсэн бөгөөд тэдгээрийг хүн төрөлхтөн таньж мэдэн, ашиг тусыг нь хүртэх боломжтой байхын зэрэгцээ хүн Бурханы гайхамшигт бүтээлийн ажлыг хараад Түүний агуу хүч, сүр жавхланг ухааран ойлгосноор Бурханыг алдаршуулахын тулд энэ бүхнийг Тэр эмх цэгц, дэс дараатай болгосон гэдэгт тэд итгэдэг байв. "Ньютон болон түүний цаг үеийн эрдэмтэд шинжлэх ухааныг суурь болох математикийн зүй тогтлынх нь дагуу судалснаар энэ ертөнц уруу хандсан Бурханы төлөвлөгөөг нээн илрүүлж байна гэдэгтээ итгэдэг байсан."9

Итгэл үнэмшлээрээ өдөөгдөн шинжлэх ухааны нээлт, судалгааны ажлуудаа хийдэг байсан агуу эрдэмтдээс дурдвал: Коперник, Кеплер, Галилей, Брах, Дескарте, Бойле, Ньютон, Лейбниз, Гассенди, Паскал, Мерсене, Кувиер, Харви, Далтон, Фарадэй, Хершел, Жоул, Лиел, Лавойзер, Пристли, Келвин, Ом, Ампер, Стено, Пастюр, Максвэл, Планк, Мэндэл.

Математикийн ухаанаар хэмжих боломжтой тул маш нарийн тодорхой, үнэ цэнэтэй нээлтүүд хийх боломжтой энэхүү агуу гайхамшигтай ертөнцийг Бурхан бүтээсэн гэдэгт эдгээр эрдэмтэд итгэж байжээ. Гаригуудын нарыг тойрон эргэх хугацааны квадрат нь тухайн гаригаас нар хүртэлх шулуун зайны кубтэй пропорциональ хамааралтай гэсэн Кеплерийн гуравдугаар хууль мэт онцгой нээлтүүдийг олж нээхэд энэ итгэл үнэмшил чиглүүлжээ. Үүнийг хүн яаж нээж олж чадах вэ? Харин Кеплер үүнийг хийсэн бөгөөд түүнийг нээлтээ хийхэд нөлөөлсөн томоохон хүчин зүйлсийн нэг бол, энэ бүхний цаана биднээс хавьгүй илүү ухаантай Бурханы зохион бүтээсэн маш гайхалтай математик хамаарал байгаа бөгөөд нээж олохыг маань тэр хүлээж байгаа гэдэгт итгэсэн итгэл байсан.

Өнөөдөр, энэ дэлхий дээр хамгийн шашинлаг бус гэгдэх эрдэмтэд ч хүртэл байгаль дэлхий зөвхөн нарийн тооцоолсон зүй тогтолтой төдийгүй энгийн хэр нь эгэлгүй үзэсгэлэнтэй гэдэгтэй санал нэгддэг.

Шинжлэх ухааны судалгаа шинжилгээнүүдийн цаана ... яагаад ертөнц ийм сайн зүй тогтол, дэс дараалалтай байдаг вэ? гэдэг асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Орчин үеийн шинжлэх ухааны суурийг тавьсан олон физикч, биологич, сансар судлаачдын хувьд тэдэнд маш тодорхой нэг л хариулт байсан. Тэр нь: Бүх зүйлийг бүтээсэн бүтээгч байдаг. Тэр бүтээгч бол оюун ухаантай, хайрын Бурхан юм. Бурхан Өөрийгөө хүн төрөлхтөнд тасралтгүй илчилсээр ирсэн бөгөөд энэ ертөнцийг өөрийн хүчирхэг мутраар барьж тогтоож байдаг.10

Бурханы оршин буйн талаар өөр нотолгоонуудыг хүсвэл "Ямар нэг Бурхан байгаа юу?" нийтлэлийг үзээрэй.

 Надад асуулт байна…
 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?

Шинжлэх ухааны тогтвортой өөрчлөгдөшгүй чанарын талаар энэ нийтлэлийн зарим хэсгийг 2007 онд Реженери Паблишингаас гаргасан Дайнэш ДиСоузагийн, Христ итгэлийн талаарх агуу бүхэн, 11-р бүлгээс авав.

Зүүлт: (1) Калифорнийн Технологийн Институтын одон орон судлаач Шон Каррол Нью-Йорк Таймс сэтгүүлд өгсөн ярилцлагын хэсгээс, nytimes.com; 2007 он . (2) Жеймс Трефил, "Бурханы бодлыг унших нь" (Нью-Йорк: Анкор Бүүкс), 1989 он (3) Юьжин Вигнерийн "Байгалийн хуулин дахь математикийн үндэслэлгүй нөлөөлөл", Гутгаар боть 117-р хуудас, 1984 он. (4) Ричард Фейнманы "Бүхний тайлал: Эрдэмтэн иргэний бодлууд" номын 43-р хуудас. Нью-Йорк: Бэйсик Бүүкс (5) Аризонагийн Их Сургуулийн физикч, одон орон судлаач, астробиологич Паул Си.Дэйвисийн хэлсэн үгсээс. edge.org/3rd_culture/davies07/davies07_index.html (6) Дк. Эмили Балдвины "Алс холын орчлонд үйлчилдэг Дэлхийн хуулиуд" нийтлэл. AstronomyNow.com; 2008 оны 6 сар. (7) Ром 1:19,20 (8) Коллосай 1:16,17 (9) Паул С Дэйвисийн хэлсэн үгсээс edge.org/discourse/science_faith.html (10) Еврэй1:1-3; Коллосай 1:16-19; Иохан 1:1-5; Исаиа 40-66

ХУВААЛЦАХ:  

TOP