•  Вэбийн сан >> Асуулт Хариулт >> Библи дээрх ер бусын гайхамшгууд ...

Библи дээрх ер бусын гайхамшгууд
үнэхээр болсон гэж үү?

А: “Ер бусын гайхамшгуудын тухай? Та лав Библи дэх гайхамшгууд үнэхээр болсон гэдэгт итгэдэггүй байх.”

Бидний хариулт: Хэрэв Ертөнцийн Эзэн байдаг юм бол гайхамшгууд ч мөн байх боломжтой. Бидний анхаарлыг татах Ертөнцийн Эзэн байдаг л юм бол, түүнчлэн гайхамшгууд нь ч учир шалтгаантай.

Хэрэв, та ажигласан бол Библи дэх гайхамшгууд нь хэн нэгний төлөө үйлдэгдсэн байдаг. Израилчуудыг хуурай газраар явуулахын тулд Улаан тэнгисийг хоёр хуваасан. Хараагүй хүн хараа орсон, дагалдагч нарынхаа итгэлийг өсгөхийн тулд салхи шуургыг номхтгосон гэх мэт. Ертөнцийн Эзэн гайхамшгуудыг зөвхөн харуулах гэж үйлдээгүй, эдгээр нь Түүний хүмүүс уруу хандсан хайр, энэрлийн нэг хэсэг байсан. Усыг дарс болгосон, хараагүй хүнийг хараа оруулсан, талхаар хооллосон, усан дээгүүр алхсан гэх мэтийг Түүний зааж сургах зорилго бүхий үйлчлэл байсан гэж Бичээст тэмдэглэн үлдээсэн байдаг.

Тэр, Өөрийнхөө хэлсэн үгийг батлахын тулд гайхамшгийг үзүүлдэг байсан. Мөн Тэр, Өөрийн үгэндээ, Өөрөө Ертөнцийн Эзэн гэдгээ хэлсэн байдаг.

Бид Библиэс гайхалтай зүйлсийг хараад, гайхах хэрэггүй. Ертөнцийн Эзэнд бүх зүйлс боломжтой. Тэр бол оргүй хоосноос бүгдийг бүтээсэн Бүтээгч. Тэр байхгүйг байгаагаар дууддаг Эзэн. Тэр төрөх боломжгүй 90 настай эмэгтэйг, төрөх боломжтой болгосон, мөн онгон эмэгтэй ч жирэмслэн хүүхэдтэй болсон. Мөнхийн Эзэнд юу ч хэцүү биш.

“Эзэнд дэндүү хэцүү юм байдаг уу?” (Эхлэл 18:14)

Бидний Бурхан тэнгэрт байдаг, Тэр Өөрийн хүссэн бүхнээ үйлддэг. (Дуулал 115:3)

“Би бол Бурхан, Надтай адил өөр байхгүй. Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн. Миний зорилго хэрэгжинэ. Би Өөрийн таалмжит бүхнийг гүйцэтгэнэ.” (Исаиа 46:10)

“Бурханд бүх юм боломжтой.” (Матай 19:26)

“Бурханд боломжгүй юм гэж байхгүй.” (Лук1:37)

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст