•  Вэбийн сан >> Асуулт Хариулт >> “Гурвал”-ыг тайлбарлаж өгөхгүй юу?

“Гурвал”-ыг тайлбарлаж өгөхгүй юу?

А: “Ариун Гурвал” гэж юу вэ?

Бидний хариулт: Библид “Гурвал” гэсэн нэр томъёо байдаггүй, харин Ертөнцийн Эзэнийг тодорхой дүрслэхэд ашигладаг юм. Эцэг Бурхан, Хүү Бурхан (Есүс Христ), Ариун Сүнс Бурхан гэж Библид тодорхой өгүүлэхийн зэрэгцээ цорын ганц Бурхан бий гэж заадаг. Энэ үг нь англиар “Trinity” гэсэн үг. “Tri” буюу гурав, “Unity” буюу нэгдэл гэсэн утгатай хоёр үгнээс бүтсэн (Tri+Unity= Trinity). Энэ нэр нь Ертөнцийн Эзэн бол туйлын мөн чанараараа адил гурван “Бие” хэмээн Библид илчилснийг илэрхийлж буй нэг хэлбэр юм.

Гурвалын талаар хүмүүст ойлгуулахыг оролдсон зарим дүрслэлүүд бий. Тухайлбал ус. H2O буюу ус, мөс, уур (өөр өөр төлөвт байгаа боловч бүгд H2O). Өөр нэг дүрслэл нь өндөг. Өндөгний хальс, шар, цагаан гурав нийлээд өндөг. Өндөгний дүрслэлийн хувьд Ертөнцийн Эзэнийг гурван “хэсгээс” бүрдсэн мэт ойлгогдож болохоор хэдий ч Тэр тийм биш билээ.

Хүү Бурхан (Есүс) бол төгс төгөлдөр Ертөнцийн Эзэн. Бурхан Эцэг мөн л бүхэлдээ төгс төгөлдөр Ертөнцийн Эзэн. Ариун Сүнс бүхэлдээ Ертөнцийн Эзэн. Гэвч ганц л Ертөцийн Эзэн байна. Дэлхий дээр, хүмүүн бидний танин мэдэхүй хязгаарлагдмал учир Гурвалыг ойлгоход нэн бэрх. Гэхдээ бичээсийн эхлэлээс Ертөнцийн Эзэн Гурвалаар оршдогийг харж болно. Эхлэл 1:26-д “бид”, “өөрсөдтэйгөө” гэсэн олон тооны төлөөний үгс байгааг анзаараарай. Тэгээд Бурхан: ”Бид Өөрсдийн дүр төрхтэй адилхан хүнийг бүтээж, далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулъя хэмээн айлдав.”

Хэдийгээр бүрэн жагсаагаагүй ч бичээсийн өөр бусад ишлэлд Ертөнцийн Эзэн бол Гурвалаар оршдог нэг л Эзэн гэдгийг харуулдаг.

  • “Израиль аа сонс! Эзэн бол бидний Бурхан, Эзэн бол ганц.” (Дэд хууль 6:4)

  • “Би бол Эзэн. Өөр байхгүй. Надаас өөр Бурхан байхгүй.” (Исаиа 45:5)

  • Ганцаас өөр Бурхан байхгүй. (1 Коринт 8:4)

  • Есүс баптисм хүртээд, голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж, Эзэний Сүнс тагтаа лугаа адил бууж, Түүн дээр ирэхийг Тэр харав. Харагтун “Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог” гэх дуу тэнгэрээс гарав. (Матай3:16-17)

  • “Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ.” (Матай 28:19)

  • Есүс хэлэхдээ: “Би болон Эцэг нэг юм.” (Иохан 10:30)

  • “Намайг харсан хүн Эцэгийг харсан.” (Иохан 14:9)

  • “Намайг харагч хүн Намайг илгээсэн Нэгэнийг харж байна.” (Иохан 12:45)

  • Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш. (Ром 8:9)

  • “Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.” (Матай 1:20)

  • Тэнгэр элч Мариад, “Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно.” (Лук 1:35)

  • Есүс Өөрийн дагалдагч нартаа “Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. Тэр бол үнэний Сүнс мөн бөгөөд Түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж, ертөнц Түүнийг хүлээж авахгүй. Харин та нар Түүнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна”... “Хэрэв хэн нэгэн нь намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг Түүнийг хайрлана. Бид тэр хүн уруу очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна.” (Иохан 14:16-17, 23)

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст