•  Вэбийн сан >> Асуулт Хариулт >> Ариун Сүнс гэж хэн бэ?

Ариун Сүнс гэж хэн бэ?

А: "Ариун Сүнс гэж хэн бэ? Эсвэл юу вэ? Би энэ нэрийг танай вэб сайтын хэд хэдэн газраас олж харлаа.”

Бидний хариулт: Ариун Сүнс бол Есүс Христийг үхээд, дахин амилж, тэнгэрт одсоных нь дараа жинхэнэ дагалдагч нартай нь хамт байхаар ирсэн, бодитоор оршигч Нэгэн юм (Үйлс 2). Есүс -

“Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. Тэр бол үнэний Сүнс мөн бөгөөд Түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар Түүнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна. Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.” (Иохан 14:16-18).

Ариун Сүнс бол сүг сүүдэр биш, хоосон хүч ч биш. Тэр бол Эцэг Бурхан болон Түүний Хүүтэй бүх талаараа эн тэнцүү юм. Тэр Гурвалаар оршигч Ертөнцийн Эзэний Нэг нь юм. Есүс дагалдагч нартаа -

“Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно” гэж айлдав. (Матай 28:18-20)

Ертөнцийн Эзэн бол Эцэг, Хүү, Ариун Сүнс. Эцэг ба Хүүд байдаг бүх чанарууд Ариун Сүнсэнд бий. Хүн Есүс Христийг итгэлээрээ хүлээн авч, дахин төрөх үед (Иохан1:12-13, 3:3-21) Ертөнцийн Эзэн тэр хүний дотор Ариун Сүнсээрээ оршдог (1Коринт 3:16). Ариун Сүнс оюун ухаантай (1Коринт2:11), сэтгэл хөдлөлтэй (Ром15:30), мөн хүсэл тэмүүлэлтэй (1Коринт 12:11)

Ариун Сүнсний анхдагч үүрэг бол Есүс Христийг “гэрчлэх” (Иохан 15:26, 16:14). Тэр Есүс Христийн үнэний тухай хүмүүсийн зүрх сэтгэлд хэлдэг. Мөн түүнчлэн Ариун Сүнс Христэд итгэгчдийн Багш нь юм (1Коринт2:9-14). Тэр Ертөнцийн Эзэний хүсэл болон Ертөнцийн Эзэний үнэнийг Христэд итгэгч нарт илчилдэг. Есүс Өөрийн дагалдагч нартаа -

“Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд, Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно.” (Иохан 14:26)

“Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана. Учир нь Тэр Өөрийн санаагаар биш харин алив сонссон юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ” гэж хэлсэн. (Иохан 16:13)

Ариун Сүнс, Христэд итгэгчдийн амьдралд Ертөнцийн Эзэний зан чанарыг бий болгохын тулд итгэгч нэг бүрийн дотор амьдрахаар өгөгдсөн. Бид өөрсдийнхөөрөө хийж чадахгүй тийм арга замаар Ариун Сүнс бидний сэтгэлд хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах зэрэг чанаруудыг суулгаж, төлөвшүүлдэг (Галат 5:22-23). Хайрлагч, тэвчээртэй, энэрэнгүй байх гэж хичээхийн оронд, эдгээр чанаруудыг бий болгохын тулд Өөрөөс нь бүрэн хамааралтай байхыг Тэр биднээс хүсдэг. Тиймээс Христэд итгэгч нарыг Сүнс дотор алх (Галат5:25), Сүнсээр дүүрэн бай гэж хэлдэг (Эфес 5:18). Мөн Ариун Сүнс нь Христэд итгэгч нарт, итгэл нэгт бусдынхаа дунд сүнслэг өсөлтийг бий болгох элчин сайдын эрх, үүргийг олгодог. (Ром 12; 1 Коринт 12; Эфэс 4).

Ариун Сүнс Христэд итгэдэггүй хүмүүсийн төлөө ч мөн үүрэг гүйцэтгэдэг. Бид үнэхээр гэмтэй учраас Ертөнцийн Эзэний уучлал хэрэгтэй болохыг, Есүс үнэхээр зөвт бөгөөд бидний гэмийн улмаас бидний оронд үхсэн болохыг, мөн Түүнийг мэддэггүй хүмүүсийг энэ ертөнцийн хамт шүүх Ертөнцийн Эзэний эцсийн шүүлтийн тухай үнэнийг Ариун Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлд ойлгуулдаг (Иохан 16:8-11). Гэмээ гэмшин Ертөнцийн Эзэн үрүү эргэж, уучлал ба шинэ амьдрал авахыг бидний зүрх сэтгэл, оюун санаанд Ариун Сүнс ятгадаг.

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст