Оюун санааны Хачирхалтай бас Үнэн аялал

Зурхай судлалын зөвлөлийн тэргүүн өөрийнхөө түүхээс хуваалцаж байна…

Марсио Монтенегро

Сүнс дуудах, бясалгал, зурхай, ид шид, мэргэ төлөг зэрэг нь зөн бэлгийн чадварыг хөгжүүлэх, хэн нэгнийг тахин шүтэж мөргөх, даяанчлах, төрсөн өдрөөр нь мэргэлэх, хөзрийн мэргэ, сүнс дуудах, муу сүнстэй холбоо тогтоох, ид шид, Муктнанда, Ражниш, Сай Баба, Махаражийг дагах гэх мэт олон зүйлс миний амьдралын нэгээхэн хэсэг байлаа. Би үүнд яаж хөл тавьсан бэ?

Нэгэн хэвийн амьдралаас илүү ихийг хүссэн нь

Хүн оюун бодлоороо Ертөнцийн Эзэнийг танин мэдэж чадахгүй гэж үздэг байсан аав, бага наснаасаа эхлэн сүмд явж байсан эхийн хамт би өссөн. Ээж маань өөрөө байнга сүмд явдаггүй ч ингэх нь зөв гэж үзсэн учраас эгч бид хоёрыг сүмд явуулдаг байлаа. Аав гадаад үйлчилгээний албанд ажилладаг байсан учир манайх дандаа л нүүдэг, бид ч тэр болгонд очсон газрынхаа, Вашингтон орчмын сүмүүдэд хамрагддаг байв. Ер нь би шашны талаар нухацтай ханддаг болсон байлаа. Ахлах сургуульд байхдаа хэрэв би сайн байх юм бол Ертөнцийн Эзэнд таалагдаж, Тэр намайг мөнхийн улсад аваачна гэж боддог байв. Гэвч бусад шашны талаар уншихад, итгэл үнэмшлийн хувьд өөр байсан нь намайг гайхшруулдаг байв. Миний мэдэх Ертөнцийн Эзэн болон Есүсээс илүү зүйл тэнд агуулагдсан байх шиг. Би илүү ихийг мэдэхийг хүслээ. Христэч итгэл үнэмшил нь номлол, Ням гаригийн цуглаан, сайн үйлс хийх зэргээр хязгаарлагддаг мэт санагдана. Ямар ч уйтгартай юм бэ дээ! Надад өөр зүйл үгүйлэгдээд байх шиг. Би сургуульд сурч байхдаа хэзээ ч энэ тухай сонирхож байсангүй. Яруу найраг бичдэг, архичин гэр бүл, утга учиргүй амьдрал зэрэг нийлээд намайг бусад хүмүүсээс тэс өөр юм шиг санагддаг болгов. Би эрэл, хайгуулаа ахлах анги төгсөх үедээ эхэлсэн юм.

Гаж үзэгдэл коллежид байх үеэс эхлэлтэй

Коллежид хэвийн бус үзэгдлүүдийг судалдаг байхдаа би хий үзэгдэл харж, сүнстэй уулзсан гэж ярьдаг хүмүүстэй найз болж, үхсэн хүнээс мэдээ хүлээн авдаг гэдгээ батлан харуулдаг цугларалтанд явдаг болов. Флоридагийн хурц нартай нэгэн өдөр, нүд аниатай ч сэрүүн хэвтэж байхад минь гэнэт хөвж байгаа юм шиг сэтгэгдэл надад төрлөө. Нүдээ нээгээд хартал бие минь орон дээр би өөрийгөө таазнаас харж байх юм. Би өөрийгөө үхчихлээ гэж бодлоо. Цочролт намайг буцаагаад, биед минь оруулсан ч би маш их зовиурыг мэдэрсэн. Энэ нь би анх удаа биенээсээ гарсан хэрэг бөгөөд тэр үед энэ юу байсныг тэр бүү хэл энэ үзэгдэл тодорхой нэршилтэй байсныг ч огт мэдээгүй юм.

Зөн билэг ба зурхай

70-аад оны үед би зөн билгийн чадвартай хэсэг хүмүүстэй очиж уулзсан тэр үеэс миний эрэл хайгуул илүү тэлсэн юм. Тэр үед гаж үзэгдлийн тухай би ихийг уншиж мэдсэн юм. Мөн Хинду болон Буддын шашинтнуудын талаар их олж уншдаг байв. Ажилладаг байсан газрынхаа кафед суугаад өглөө бүр Ведантагийн тухай ном уншдаг байснаа би сайн санаж байна. Хинду шашны авч үздэг бие дэх энергийн 7 төв болоод, дотоод хүчний өнгөөр өөрийн амьдрал дахь холбоог хардаг боллоо. Эдгээр нь намайг Дорно дахины сүсэг бишрэлийн үндэс болоод хэвийн бус зүйл судлалд өөрийн эрхгүй хөтөлсөн юм.

Цаг хугацаа улиран өнгөрөх тусам зөн билгийн талаарх миний эрэл хайгуул хүчтэй болж ирлээ. Бизнесийн эрх авахын тулд Жоржиа мужийн Атланта хотод 7 цагийн шалгалт өглөө. Шалгалтаа өгөөд үүгээрээ дагнан дадлагажиж, хичээл заах, зурхайн болоод шинэ үеийнхний сэтгүүлд өгүүлэл бичих зэрэг ажлуудыг хийж сүүлдээ зурхайн шалгалт авдаг гишүүн болох шалгалт өгч, тэргүүн нь болов.

Төрөл бүрийн мэдээлэл агуулсан дэлхийн шашнууд

Миний олж авсан бүх мэдлэг, туршлагаас үзэхэд шийдэл нь юу болж хувирав? Энд зөвхөн намайг тавгүйтүүлж байсан зэрлэг балмад байдал, аллага хядлага, хайхрамжгүй байдал байжээ гэдэгтэй эвлэрэх цаг иржээ. Хэдийгээр би үхсэнийхээ дараа эргэж төрнө гэдэгтээ итгэж байсан ч буцаж иртлээ хэр удаан хаана байх юм бэ? Үүнд дэлхийн бусад шашин янз бүрийн хариултыг өгдөг байв. Зарим нь бид сургууль шиг газар очоод, тэндээсээ дараагийн амьдралаа сонгоно гэх. Бусад нь бид оюун санааны хувьд цэвэрших тийм газар очоод (гэхдээ яаж ингэх талаар ямар ч тайлбар байхгүй) дараа нь дараагийн амьдралаа сонгоно гэх ба хэн сонгодог талаар тайлбар алга байв. Бид зүгээр л тухайн үйл явцад итгэх хэрэгтэй болж байна.

Үхэх үедээ яг юу бодож байсан нь дараагийн амьдралыг тодорхойлдог гэсэн сэтгэл зовним сургаал байлаа. Хэтэрхий удаан муу бодолд автахгүй басхүү айдас төрөм зүйлийг харахгүй байсан нь дээр. Би л лав үүнийг бясалгалаар эсвэл ямар нэгэн өөр зүйлд анхаарлаа хандуулснаар зайлуулах гэж оролдох байсан.

Дэлхийн шашнууд: Дорно дахины амар амгаланг хайсан нь

Дэлхийн шашнууд дотроос хамгийн ер бусынд тооцогдох Зэн Буддизмаас эрлээ эхэллээ. Өөрт минь төрөх бүх бодол санаа, айдас, хүсэл бүхний үндэс болсон бясалгалаас үүдэлтэй хүслээсээ салахыг хичээлээ. Үүнийг бясалгалаас ангид амьдрах ч гэж хэлж болно. Над мэтийн өөрийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар маш их сэтгэлийн шарх тээж яваа хүмүүс үүнд л уруу татагддаг юм. Гэвч энэ бүхнийг номноос уншиж байхад маш сайхан байсан боловч хариуд нь төлөх төлөөс бас байжээ. Үүнд ямар нэг заль мэх, хуурамч зүйл байх шиг. Миний эргэн тойронд байгаа “хоосрол” болон сүнсний иймэрхүү байдал намайг дайрч, сэтгэлийн гүн гутралд оруулав. Магадгүй эдгээрийг би арай илүү сүсэглэн, гүйцэтгэсэн бол өөрийн төрөлх мэдрэмжүүдээ буцаан авах байсан байх. Дүгнэж цэгнэлгүйгээр бүх үйл хөдөлгөөн, үзэл бодол, сэтгэл хөдлөлийг хүлээн авч, аливаа зүйлд ямар ч мэдрэмжгүйгээр хандах нь хүн юм гэж үү?

Нэг талаас харвал жинхэнэ бөгөөд “ариун” гэж энэ сургаалыг заадаг боловч жинхэнэ зөрчил бий болж байлаа. Мэдээж ийм байдлыг мэдэрснээр сэтгэлээр унах, бүр цохилтонд орно. Иймээс зөрчилдөөнийг хүлээн авахаас өөр аргагүйд хүрдэг. Хэрэв үүнийг тоохгүй байсан нь бараг дээр биз ээ. Ингээд миний гэгээрэх гэсэн хүсэл, бид хоёрын хоорондох саад нь ухаалаг бодол минь болсон юм.

Дэлхийн шашин: Бясалгалд илүү анхаарсан нь

Хэдийгээр бүгдээс ангижрах гэсэн хүсэлдээ хүрч чадахааргүй болсон ч Зэн шашны сургаалууд түүний үлгэр домгийн номыг уншаад, логик сургаалд нь татагдаж, бясалгалыг нь үргэлжлүүллээ. Бясалгалаас мэдэрч байсан амар амгалан байдал багассан тул үүнийгээ нөхөхийн тулд би илүү ихээр бясалгах болов.

Мөн зөн билгийн талаарх өөрийн судалгааны явцад зурхай, нууц ид шид, зэрэг нь өөр өөр хариулт өгдөгийг олж мэдлээ. Энд цорын ганц үнэн, цорын ганц бодитой зүйл байхгүй байлаа. Үнэн нь зөвхөн тухайн хүний амьдралын туршлага дээр тулгуурласан байх бөгөөд хүн бүрт өөр өөрөөр ойлгогдож байдаг. Хэрэв үнэхээр цорын ганц үнэн гэж байхгүй бол маш олон үнэнүүд болоод бодит байдлууд хоорондоо зөрчилдөх нь гарцаагүй. Хийсвэрээр энэ бүхэн миний хүссэн ямар ч үнэн уруу удирдаж, бодол санаанд минь тэжээл болж байлаа. Харин бодит байдал дээр, эцсийн эцэст цорын ганц үнэн байвал ямар ялгаа байх бол. Ийм зүйл байвал бид түүнийг яаж мэдэх вэ? Хэрэв байхгүй бол хүн бүрийн итгэж болох нь аль нь байж таарах вэ? Эдгээр сургаалууд харин ч олон асуултуудыг ургуулсаар байлаа.

Бид далайд уначихжээ гэж бодъё. Миний судалж мэдсэнээр нэлээд хэсэг хугацааны дараа сансарт байх цорын ганц Бурхан гэж зарим нь дууддаг тэр зүйл уруу очно. Энэ хүч болсон Бурханаас бид ирсэн, эцсийн буудал нь бас тэнд байх юм. Сансарт байх нэгэнд хандах миний ойлголт, авьяас, хувь хүний байдал ийм л байлаа. Би хаашаа очих вэ? Намайг зовоож байгаа асуудал бол би энэ дэлхий дээр удаан байхгүй нь ойлгомжтой. Үхэл миний хувьд хүлээгдэж байгаа боловч амаргүй сэдэв байв.

Бусдад туслах хамгийн сайн арга бол өөрийнхөө алхамд үнэнчээр үлдэх, өөр дээрээ ажиллах, өөрийгөө хайрлах гэдгийг сонссоор, уншсаар байв. “Хайр” бол бүхний үндэс гэдэг яриа түгээмэл байж, бүгд үүнийг сургадаг нь бүгд л хийж байгаа зүйлээ зөвтгөх гэдэг юм шиг. Хэрэв таны нөхөр тантай адил итгэл үнэмшилтэй хүн биш байлаа гэж бодоход “Жинхэнэ хайр” түүнийг зүгээр л орхиж, өөртөө тохирох нэгнийг олохыг зөвшөөрдөг. Энэ бүхний эцэст, ертөнцийн хууль нь “Хайр”-ын хууль ч юм уу? Гэвч энэ хайрын утга нь тодорхой бус. Намайг хайрладаг хэн ч байсангүй, тэр сансрын хүч болох Нэгэнээс энэ хүч ирдэг юм уу? Хүчээр хайрлаж болно гэж үү?

Ертөнцийн Эзэний хайр болон бусад шашин

1990 оны зун ямар нэгэн зүйл намайг сүм уруу явахыг албадсан юм. Би Христэч итгэл үнэмшлийг үзэн ядсан тэр цагаас сүм цуглаан, Христэч хүмүүст уур хүрдэг болсон юм. Эхлээд би тэр хүчийг өөрөөсөө зайлуулах гэж оролдсон ч дахин дахин намайг шахсаар байв. Би бууж өгөхөөр шийдэн, удахгүй ингэхээ болих байх гэж бодож байв. Үүний шалтгаан нь миний хуучин амьдралын нэг болох “санваартан”-гаас шалтгаалсан юм.

Атланта хотын төвийн томоохон сүмд эхний нээлтийн хоромд би урьд өмнө хэзээ ч мэдрээгүй хайрыг мэдэрч, асгартал уйлж эхэллээ. Энэ хайр, хөгжим, хүмүүс, тухайн газраас ч биш, харин Ертөнцийн Эзэний хайр байсан юм. Энэ бол жинхэнэ хайр байлаа. Архичин гэр бүлээс гаралтай би энэ л хайраар өлсөж байсан байв. Дараагийн бүтэн сайнд дахиад сүм уруу очихдоо өөр зүйлийг мэдрэхийн тулд биш, хайрыг мэдэрсэн тэр газартаа байхыг хүссэн учраас очсон юм.

Ертөнцийн Эзэний хайр бол ямар ч зөн билгээс илүү

Энэ сүмд явснаас хойш хэдэн долоо хоногийн дараа хэн ч хэлээгүй байхад зурхай надад бохир зүйл санагдав. Миний мэддэг бүхэн намайг Ертөнцийн Эзэний хайраас тусгаарлаж байсан байна. Ертөнцийн Эзэн зурхайд дургүй бөгөөд үүнээс татгалзаасай гэж надаас хүсч байгаа сэтгэгдэл төрлөө. Амин зуулгаасаа татгалзах гэж үү? Өөрөөсөө болоод зорилгоосоо ухрах гэж үү? Хүүг минь эс тооцвол, зурхайгаас өөр чухал юм амьдралд минь юу ч байсангүй. 1990-ээд оны сүүлд би бууж өгөхөөр шийдлээ. Тэр үед би Хөтөлбөрийн Хорооны тэргүүлэгч, зурхайн нийгэмлэгийн бусад хороодын гишүүн, удахгүй томоохон хичээл заахаар төлөвлөсөн байсан юм. Өөр багш олох хэрэгтэй боллоо. Хамтран ажиллагсдадаа би үүнээс хойш зурхайч биш гэдгээ хэллээ.

Одоо яах билээ? Библийг унших ёстойгоо мэдэж, Шинэ Гэрээний Матай номыг уншиж эхэллээ. Библийг уншсанаар, би өөрөө ч мэдэхгүй байсан ямар нэгэн цэвэр ариун зүйлийг мэдэрлээ. Би багадаа Библийг уншиж байсан ч энэ удаад огт өөр байлаа. Унших тутам би өөрийгөө дотроосоо цэвэрлэгдэж байгааг мэдэрч байв.

Есүс ба ид шид

Хэдийгээр би анх удаа Түүний тухай судалж байгаа ч Есүс хэмээх энэ хүн миний сэтгэлийг булааж байв. 1990 оны Крисмас баярын өмнөхөн, нэгэн орой Матай номын 8-р хэсгийг уншиж байхдаа Есүс гэж жинхэнээсээ хэн бэ? гэдгийг би мэдсэн юм. Өөрийнхөө дагалдагч нартайгаа завин дээр явж байхад нь маш аймшигтай салхи болжээ. Түүний дагалдагч нар маш их айж, Түүнийг сэрээж, бид үхэх нь байна гэжээ. Есүс салхийг зүгээр л намдаадаг! Яаж тэр вэ? Энэ нь бусад ид шидээс огт өөр байв. Тэр усыг зөвхөн намдаахыг бодсонгүй, дүр ч үзүүлсэнгүй. Харин Тэр салхийг болон далайг зэмлэхэд тэд Түүнийг дуулгавартай дагадаг. Тэр байгалиас ч дээгүүр эрх мэдэлтэй гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд амьдралдаа хийж байсан бүх зүйлээс болж би Ертөнцийн Эзэнээс тусгаарлагдсан байжээ. Ертөнцийн Эзэний Үгийг үл ойшоож, би чинь өөрийнхөө хүсэл дээр л суурилж, амьдарч байсан байна. Гэмээс салах, уучлагдах цорын ганц зам нь, намайг ямар ч болзолгүй хайрладаг, хүн болж энэ дэлхийд ирсэн, миний төлөө зовж тарчлан үхсэн Есүс Христээр дамжин Ертөнцийн Эзэнтэй эвлэрэх явдал юм. Тэр, Өөрөө Ертөнцийн Эзэн бөгөөд Ертөнцийн Эзэний Хүү. Есүс яагаад миний төлөө үхсэнийг анх удаа ойлголоо.

Эцэст нь би хайж байсан хариултаа оллоо

Энэ хэдэн хоромд Библиэ бариад орон дээрээ сууж байхдаа миний хайгаад байсан олон асуултын хариу нь Есүс Христ байсныг олж мэдэв. Ямар энгийн, ямар гайхамшигтай үнэн бэ? Тэр үед би өөрийгөө Есүс Христэд өгч, Түүнд хамааралтай болсноо мэдэв. Хэдэн сарын дараа надтай хамт цагаар ажилладаг байсан нэгэн залуухан Христэч итгэлтэй хүү нөхөрлөлийн жижиг бүлгийнхэнтэйгээ 1990-ээд оны турш миний төлөө залбирдаг байсныг олж мэдлээ.

Есүс бол миний судалж байсан “зүйлүүд”-ээс өөр байлаа. Миний судалж байсан, өөрсдийгөө үнэн зөв гэдгийг баталж чадахгүй тэдгээр ид шид, зөн бэлгээс Тэр бодитой байсан юм. Учир нь Тэр энэ дэлхийд махан биеэр төрж, өлсөж, цангаж, өвдөж зовж, шаналан гашуудаж байсан билээ. Тэр амьдралын бохир завааныг үгүйсгэж байгаагүй. Харин Тэр, Өөрөө гэм зэмгүй байсан ч гологдсон шоовдор, биеэ үнэлэгчид, үзэн ядагдсан татвар хураагчидтай хамт сууж байсан. Тэр махан биеэр амьдарсан ч Ертөнцийн Эзэн байж, Түүнтэй эн тэнцүү ч гэлээ зовж шаналсан олон хүний хамт байсан юм. Есүс Христ тамлагдан тарчилж байсан ч Өөрийнхөө амийг бидний гэмийн төлөөс болгосон. Тэр үхлийг ялан дийлж, гурав дахь хоног дээрээ дахин амилсан нь биднийг Ертөнцийн Эзэнтэй хамт мөнхийн амьтай болгосон юм. Будда ч, ид шидтэн ч, сүнсний багш ч, ямар ч бясалгагч, зөн билэгч үхлийг ялан дийлээгүй бөгөөд одоо хүртэл хүйтэн булшинд хэвтэж байгаа. Ганцхан Есүс үхлийг давах хүч чадалтай ба Тэр өнөөдөр ч амьд.

Зурхайч, зөн билэгтнүүдийн хэзээ ч хийж чаддаггүй зүйлс

Сүнсний хувьд Христийн үнэнээс тусгаарлагдсан, мэргэн ухааныг хайгч буддад итгэгчид, зөн билэгтнүүдтэй би хамт оршуулагдсан байв. Миний сонирхлыг татаж байсан тэдгээр төөрөлдүүлсэн судалгаанууд нь миний олох гээд байсан үнэн ба бодит байдлыг хязгааргүй гуйвуулагчид байжээ. Эдгээрийг би түгээн дэлгэрүүлэх оролдлого хийж, ид шидэнд автан, сайн гэж бодсондоо итгэн явж байсан бөгөөд энэ бүхэн будлиантай, урхи байжээ. Харин жинхэнэ үнэн нь хүүхдийнх нь хувьд маш энгийн Хүн байжээ. Энэ арга замыг Тэр заагаагүй, бас тэр арга зам нь Надад байгаа гэж хэлж байгаагүй. Харин Тэр, Би бол зам гэсэн.

Миний хуучин амьдрал, Христ доторх амьдрал хоёрын дунд ямар ялгаа байна вэ? Би илүү аз жаргалтай болж, амьдрахад илүү хялбар болсон уу? Үгүй ээ тийм биш. Харин ялгаа нь сүнсний хувьд хангалуун болсонд байгаа юм. Миний хувьд Түүнээс өөр эх сурвалжаас хайх биш, харин суурь болсон Христээс сурч, өсөх хэрэгтэй байна. Миний эрэл дууссан, цангаа маань тайлагдсан, хоосон байдал маань дүүргэгдсэн.

Есүс хэлэхдээ:

"Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй" (Иохан 14:6).

“Харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно" (Иохан 4:14).

"Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй” (Иохан 6:35).

"Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. 19Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун” (Матай 28:18).

“Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно” (Илчлэлт 3:20).

Сэтгэл хангалуун байхын тулд олон хүн ид шид, зөн бnлгийн араас хөөцөлддөг. Ертөнцийн Эзэн Өөртэй нь тогтоох харилцаагаар дамжуулан, бидэнд сэтгэл дүүрэн байдлыг өгдөг. Илүүг мэдэхийг хүсвэл Ертөнцийн Эзэнийг хувьчлан мэдэх нь сэдвийг үзнэ үү?

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?