•  Вэбийн сан >> Оршин буй нь >> Ертөнцийн Эзэн хэн бэ?

Ертөнцийн Эзэн хэн бэ?

Ертөнцийн Эзэн гэж хэн бэ? Түүнийг юутай зүйрлэх вэ?
Ертөнцийн Эзэний онцлог зургаан чанар…

Ертөнцийн Эзэнийг танин мэдэж болдог

Тэр энэ ертөнцийн агуу том юмсаас авахуулаад, жижиг хэсгүүдийг нь хүртэл нэг бүрчлэн бүтээсэн. Түүнийг танин мэдэх боломжтой. Тэр Өөрийнхөө тухай бидэнд хэлээд зогсохгүй, Өөртэй нь харилцахад нээлттэй байдаг учраас Түүнийг хувьчлан мэдэж болдог. Зөвхөн Түүний тухай мэдэхээс гадна, Түүнтэй дотно харилцаатай байх ч боломжтой.

“Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн нь эд баялгаараа бүү сайрхаг. Харин сайрхагч нэгэн нь үүгээр сайрхаг. Намайг мэддэгээр, Намайг газар дэлхий дээр хайр энэрэл, шударга ёс, зөв шударгыг хэрэгжүүлдэг Эзэн гэж ухаардгаараа сайрхаг. Учир нь Би үүнийг таалдаг” гэж Эзэн тунхагласан байдаг. (Иеремиа 9:23,24)

Ертөнцийн Эзэн - Нөхөрсөг

Ертөнцийн Эзэн биднийг Өөртэй нь ярихыг хүсдэг ба бидний зовнилд санаа тавьдаг. Бид Түүнээс урьтаж ямар нэг юм хийх шаардлагагүй. Эелдэг, алдаа гаргадаггүй, эсвэл ариун байх гэж хичээх ч хэрэггүй. Харин Түүн уруу очиход биднийг хайрлан хүлээж авдаг нь Түүний мөн чанар билээ.

“Эзэн Өөрийг нь дуудагч бүхэнд Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг.” (Дуулал145:18)

Ертөнцийн Эзэн - Бүтээлч

Бидний хийх аливаа зүйлс нь байгаа материаллаг зүйлс, эсвэл өмнө нь байсан арга замуудад тулгуурладаг. Ертөнцийн Эзэн хэлэх үгээрээ юмсыг бий болгох чадалтай. Зөвхөн гариг эрхэс, оршин буй юмсаар ч зогсохгүй, бас өнөөгийн асуудлуудыг шийдэх нь ч үүнд багтана. Ертөнцийн Эзэн бидний төлөө бүтээлчээр ажилласаар байдаг. Хүч чадалтай болохыг нь мэдэж, Өөрөөс нь хамааралтай байхыг Тэр биднээс хүсдэг.

“Бидний Эзэн агуу болоод хүч чадлаар дүүрэн. Түүний оюун ухаан хязгааргүй юм.” (Дуулал 147:5)

”…хаанаас надад тусламж ирэх вэ? Миний тусламж тэнгэр ба газрыг бүтээсэн ЭЗЭНээс ирдэг.” (Дуулал 121:1,2)

Ертөнцийн Эзэн - Өршөөнгүй

Бид бүгд гэмтэй. Бид ямар нэгэн зүйл хийхдээ Ертөнцийн Эзэний арга замаар хийхийн оронд өөрийнхөөрөө хийдэг. Үүнийг Тэр хараад мэддэг. Ертөнцийн Эзэн бидний гэмийг зөвхөн хараад өнгөрөх биш, гэм хийсэн хүмүүст шийтгэлийг ч бэлдсэн байдаг. Гэсэн хэдий ч Өөртэй нь харилцаж эхлэх тэр мөчөөс Ертөнцийн Эзэн уучилдаг. Ертөнцийн Эзэний Хүү Есүс загалмай дээр нас барснаар бидний гэмийн өрийг төлсөн. Тэр үхлээс дахин амилж, бидэнд уучлалыг санал болгосон.

"Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүх хүмүүст байна. Ялгаварлал байхгүй. Энэ нь бид хэн болох эсвэл бид юу хийснээрээ биш харин Түүнд итгэх итгэлээрээ л аврагдаж чадах юм... Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан, Бурхан Түүнийг эвлрүүлэл гэж нийтэд харуулав." (Ром 3:22,25)

Ертөнцийн Эзэн - Шударга

Хүмүүс өөрсдийн бодол, сэтгэлийн хөдөлгөөнөөрөө өөрийгөө таниулж байдгийн адил Ертөнцийн Эзэн бидэнд Өөрийнхөө тухай тодорхой харуулж байдаг. Хүмүүсээс ялгаатай нь Тэр үргэлж шударга. Өөрийнхөө тухай болон бидний тухай Түүний хэлсэн бүгд үнэн байдаг. Эдгээр нь бидний сэтгэлийн хөдөлгөөн, санаа бодол, төсөөллөөс илүү бөгөөд Их Эзэний хэлсэн зүйл туйлын үнэн бөгөөд шударга. Тэр хэлсэндээ гарцаагүй хүрдэг учир Түүний амлалтуудад итгэж болно.

"Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг. Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг. Таны үг бол миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл юм." (Дуулал 119:130,105)

Ертөнцийн Эзэн - Чадвартай

Та бүх зүйлийг үргэлж 100 хувь зөв хийж чадах уу? Ертөнцийн Эзэн яг тийнхүү үйлддэг. Түүний мэргэн ухаан хязгааргүй. Тэр, нөхцөл байдал нэг бүрийг өнгөрсөн ба ирээдүйд болох юмстай нь мэддэг. Бид Түүнд зөв зүйл хийхийг ятгах юм уу зөвлөх хэрэггүй. Учир нь Тэр төгс чадвартай тул бүхнийг хийнэ. Түүний аливааг хийх шалтгаан нь ямагт цэвэр ариун байдаг. Тэр хэзээ ч алдаа гаргадаггүй, хэзээ ч нэр төдий зүйл хийдэггүй, хэзээ ч биднийг мэхэлдэггүй. Тэр хэдийд ч, ямар ч нөхцөлд бүхнийг зөв хийдэгт нь бид бүрэн дүүрэн итгэж болно.

"Үнэндээ Таныг хүсэн хүлээгчдийн хэн нь ч ичгүүр болохгүй..." (Дуулал 25:3)


Ертөнцийн Эзэнийг хувьчлан мэдэх нь” сэдэвт та хэрхэн Ертөнцийн Эзэнтэй яг одоо харилцаа тогтоохыг тайлбарласан байгаа.

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст