•  Вэбийн сан >> Асуулт Хариулт >> Католик ба Христ итгэлийн хооронд ялгаа бий юу?

Католик ба Христ итгэлийн хооронд ялгаа бий юу?

А: Католик, Христ итгэгчдийн хооронд ялгаа бий юу?

Бидний хариулт: Католик, Присбитриан, Методист, Баптист, Лютиран гэх мэт Христийн олон урсгалын сүмүүд байдаг. Аль нэг урсгалын гишүүн байх нь тухайн хүнийг Христэд итгэгч гэдгийг тодорхойлохгүй.

Хамгийн гол нь тухайн хувь хүний дотор Есүс Христ амьдарч байна уу? үгүй юу? Үнэхээр тухайн хүн Ертөнцийн Эзэнтэй хувьчилсан харилцаатай юу гэдгээр Христэд итгэгч эсэх нь тодорхойлогдоно.

Иоханы Сайн Мэдээний номонд бичигдсэнээр, “Харин Өөрийг нь [Есүсийг] хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв”1 гэсэн байдаг. Яагаад бид Бурханы хүүхдүүд болох хэрэгтэй вэ? Яагаад гэвэл Бурханы хүүхэд болохоос нааш бид Түүнээс тусгаарлагдсан хэвээр байх болно. Бид Түүнийг байдаг гэж мэддэг байж болно. Түүнийг хүндлэх ёстой гэдгийг мөн бид тусламж хэрэгтэй цагтаа л зөвхөн Түүнд залбирах хэрэгтэй гэх зэргийг мэддэг байж болох юм. Гэвч бид Түүнээс нэг л хөндий байгаагаа мэдэрдэг бөгөөд энэ нь бидний гэм нүглийн улмаас юм.

Ер нь бид амьсгалж амьдарч л байгаа болохоор гэм нүгэл хийх л болно. Бид Ертөнцийн Эзэний арга замаар бус өөрсдийнхөөрөө л аливааг үйлдсээр явж байна. Энэ нь ч гэмийн нэг хэлбэр юм. Ертөнцийн Эзэн болон бидний хоорондын харилцаан дахь гэм нүглийн энэхүү саадыг арилгах зам байгаа болов уу?

Библид гэм нүгэлд шийтгэл бий гэж хэлдэг. Энэ шийтгэл таны бодсоноос ч хүнд байж магадгүй. Гэмийн төлөөс бол үхэл. Ердөө хүн алахыг л гэм нүгэлд тооцон, шийтгэдэг юм ердөө ч биш. Их багын хэмжээ хамаарахгүйгээр бүх төрлийн гэмийн эсрэг Бурханы шүүлт бол үхэл юм. Библид “Гэм нүглийн хөлс бол үхэл...”2 гэж хэлсэн. Есүс бидний өмнөөс үхсэн учраас бид Ертөнцийн Эзэнээс мөнхөд тусгаарлагдахгүй бөгөөд үхэхгүй. Есүс гэмийн төлөөсийг бүрэн төлсөн. Тэр бидэнд бүрмөсөн уучлагдахыг санал болгодог. Түр зуур уучлаад, өнгөрөх бус, ирээдүйд үйлдэх гэмүүдийг ч уучилна гэсэн үг. Одоо ч Есүс таныг уучлахад бэлэн. Учир нь Есүс бидний бүх гэмийн төлөө нас барсан юм.

Гэм нүглийн саадыг Есүс Өөрийн амиар зайлуулсан учраас бид одоо ч Түүнтэй дотно, хувьчилсан харилцааг эхэлж болно. Энэ нь бид төгс болчихоод ямар ч гэм нүгэл дахин хийхгүй гэсэн үг биш. Бидний гэмийн төлөөс болон нас барсан Есүстэй уулзахад бид уучлагддаг.

“Бүх хүн гэсний учир нь хэн ч Ертөнцийн Эзэн шиг гэмгүй ариун байж чадахгүй. Иймээс бүх хүн гэмтэй бөгөөд Түүний хувьд гэм бүр адилхан утгатай. Харин Ертөнцийн Эзэн хүмүүст хэр зэрэг хайртай болохоо харуулж Есүс Христийг илгээн, тэдний хийсэн бүх гэмийн ялыг ганцхан Түүнд оноож эдлүүлэв. Энэ бол Ертөнцийн Эзэнээс хүмүүст өгсөн үнэлж баршгүй бэлэг юм. Хүн бүр хийсэн гэмийнхээ зохих шийтгэлийг өөрсдөө эдлэх ёстой байжээ.”3

Есүс Христийг бид амьдралдаа хүлээн авахад Ертөнцийн Эзэн биднийг ”гэм буруугүй” бөгөөд одоо та нар “Ертөнцийн Эзэний өмнө зөвтгөгдлөө” хэмээн тунхаглан хэлдэг. Бид ийнхүү Ертөнцийн Эзэнтэй жинхэнэ харилцаа тогтоолоо. Одоо Ертөнцийн Эзэн бидний хувьд “алс тэртээд” биш харин бидний дотор амьдрах болсныг мэдэх боллоо. Ертөнцийн Эзэн биднийг уучилсан ба бидэнтэй харилцаж эхэллээ. “Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.”4

Хэрэв, та Ертөнцийн Эзэнтэй хувьчилсан харилцаатай болсон, таны гэм нүглүүд уучлагдсан эсэх, Ертөнцийн Эзэн та хоёрын дунд ямар ч саад байхгүй талаар лавтай мэдэхийг хүсвэл Ертөнцийн Эзэнийг хувьчлан мэдэх нь сэдэв танд тайлбарлах болно.

(1) Иохан 1:12
(2) Ром 6:23
(3) Ром 3:23,24 (Шинэ Гэрээ 2003)
(4) Ром 6:23

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст