•  Вэбийн сан >> Асуулт Хариулт >> Есүс цорын ганц зам уу?

Есүс цорын ганц зам уу?

А: Цорын ганц үнэн гэж итгэх Христэч итгэл нь гэнэн юм биш үү?

Бидний хариулт: Энэ нь гэнэн гэж үү? Үгүй гэдэг үнэн үү? Есүс, “Би бол зам, үнэн, амь” гэж хэлсэн (Иохан 14:6). Тэр үнэн хэлсэн үү, эсвэл үгүй юу? Хэрвээ үнэн хэлсэн бол Түүнийг хүлээн зөвшөөрөх нь тэнэг хэрэг биш юм.

Христэд итгэгчдийг ерөнхийдөө баруунаас гаралтай гэж төсөөлдөг. Гэвч Есүс дундад Азиас эхлэн түгээд бүх дэлхийд хүрч чадсан. Африк болон Азид их олон итгэгчид байгаа. Одоогоор дэлхийн хамгийн том Христ итгэлт сүм нь өмнөд Солонгост байдаг.

Христ итгэл нь зөвхөн барууны зүйл биш, харин үл итгэгчид болон эсэргүүцэгчид нь ийм төсөөллийг бий болгосон. Мөнхийн улсад бүх овог, үндэстэн ба хэлтнүүдээс ирсэн итгэгчид байх болно (Илчлэлт 7:9), мөн Есүс бүхий л овог, үндэстэн, хэлтэн бүрийн гэмийн төлөө амиа өгсөн гэдгийг Библи бидэнд хэлдэг (Илчлэлт 5:9).

Есүс хэлж байснаараа Ертөнцийн Эзэн гэдгээ үхлээс дахин амилалтаараа баталсан бөгөөд Түүнд итгэх хангалттай шалтгаануудыг бидэнд өгчихсөн байгаа (Энэ үнэн үү? сэдвийг үзнэ үү?).

Тэр гэнэн тэнэг итгэлийг бус, харин Түүнд итгэж найдах ухаалаг итгэлийг хүсдэг. Есүст итгэгчид нь бялхам амьдрал, амьдралын заавар, Эзэний амар тайван, мөн мөнхийн амьдралыг хүлээн авдаг.

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст