Есүс Ертөнцийн Эзэн үү?
А: “Бурхан ба хүний мөн чанарыг Есүс яаж зэрэг агуулж чадсан бэ?”
Бидний хариулт: Есүс гайхамшгуудыг үйлддэг шиг Бурхан хүн болж ирсэн. Бурхан оргүй хоосноос орчлон ертөнцийг бүтээсэн: Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн хүссэн бүгдийг хийж чадна гэсэн үг. Бурханы онцгой мөн чанарын эсрэг юу ч байхгүй. Тиймээс бүгд Түүгээр бүтээгдсэн байх боломжтой ба Ертөнцийн Эзэнээр бий болсон билээ. "Бурханд бүх зүйл боломжтой." (Maтай19:26).
Эзэн олон жилийн өмнө Назарын Есүс болж ирснээ зарласан. (Хуучин Гэрээн дэх зөгнөлүүд) Тийнхүү Тэр ирээд, бидэнд хэн болохоо тодорхой хэлсэн. Жишээ нь, "Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг мөн гэж айлдав." (Иохан 8:58), "Би болон Эцэг нэг." (Иохан 10:31), "Намайг харсан хүн Эцэгийг харсан." (Иохан 14:9). Есүсийн үхлээс дахин амилсан амилалт, мөн ямар ч хүний үйлдэж байгаагүй гайхамшгуудыг Есүс үйлдэж байсан зэрэг нь Түүний хэлснийг баталсан.
Есүсийг бидний нүдэнд удахгүй ил болох үл үзэгдэгч Бурхан гэж ойлгож болно. Үүнийг Тэрээр Ертөнцийн Эзэний төлөө үйл хийлгэх, Өөр уруугаа ирэх замыг тодорхойлох, Өөрийн хайраар бидэнтэй холбогдох зорилгоор хийж, бидний гэм нүглийн уучлалын төлөө цовдлогдон үхэх аюул уруу Өөрийгөө түлхэн байж гүйцэлдүүлжээ. Библид Эзэн Есүсийн тухай "Тэрээр хэдийгээр Бурханы мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй, харин Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ" (Филиппой 2:6) хэмээжээ.
Есүс бол “ер бусын биш” атлаа ер бусын Эзэн тул бидний оронд үхэж, Өөрөө биднийг Бурхантай холбох гүүр болсон. Библид Их Эзэний талаар тайлбарласан олон ишлэлүүд байдгаас цөөн хэдийг нь энд дурдъя…
Эхэнд үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан. … Үг нь махан бие болж бидний дунд оршин,…. (Иохан 1:1,14)
Тэр [Есүс Христ] бол үл үзэгдэгч Бурханы дүр мөн. (Колоссай 1:15)
Христ дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог. (Колоссай 2:9)
Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд Өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг болой. (Еврей 1:3)
Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?
|