•  Вэбийн сан >> Асуулт Хариулт >> Яагаад Ертөнцийн Эзэн өвчнийг зөвшөөрдөг юм бэ?

Яагаад Ертөнцийн Эзэн өвчнийг зөвшөөрдөг юм бэ?

А: “Яагаад, өвчин байх ёстой гэж? Ертөнцийн Эзэн хүмүүсийн бие махбодод өвчнийг яагаад зөвшөөрдөг юм бэ?”

Бидний хариулт: Ертөнцийн Эзэн Библи дээр таны асуултын хариултыг өгсөн нь бидэнд тодорхой биш байна. Яг энэ үед Тэр бидний амьдралд “яагаад” өвчнийг зөвшөөрдөг вэ гэдэгт тодорхой хариулт өгөөгүй гэж бид бодож байна.

Энэ бүхний хариултыг хожим Тэр шүүлтийн үед тайлбарлан илэрхийлэх болно. Зарим чухал асуултууд хариулагдаагүй ч, харин даруу байдал ба үнэн дотор Түүн уруу эргэн, Түүнийг эрэн хайхад Тэр бидэнд хангалттай хариултуудыг өгсөөр байдаг.

Шүүлтийн өдөр хүмүүс “Та өвчин, зовлон, бузар муугийн төлөө биш байсан гэдэгт би итгэх байсан” гэж хэлснээр, Ертөнцийн Эзэнээр ариусгагдах боломжгүй гэж бодож байна. Хэрэв Тэр зарим нэг зүйлсийн талаар хариулахгүй байж болох ч, Тэр юу хийж байгаагаа бүгдийг мэддэг. Учир нь Тэр бүгдийг тооцоолчихсон байдаг.

Хэдийгээр Тэр дараа нь учрыг нь хэлэх ч гэсэн энд зарим нэг тодорхой зүйлс байна. Нэг: Есүс Христ. Ертөнцийн Эзэн махан биеэр амьдрахдаа Тэр өвдөж зовохыг эсэргүүцээгүй, өвчин зовлонг ч тэсвэрлэсэн. Түүний төлөвлөсөн бүхэн нь учир шалтгаантай байдаг.

Хоёр: Есүс хэлэхдээ, Түүний хаанчлал бол энэ дэлхийнх биш гэж хэлсэн. Ертөнцийн Эзэн энэ дэлхийд ӨөрийнҮг (Есүс)-ийг илгээснээр энэ дэлхийг хайрласан ч харин энэ дэлхий дээрх хувиа хичээх, гэм нүгэл, өс хонзон, бусдад хор хөнөөлтэй зүйл хийх нь Түүний үйлдэл биш. Ертөнцийн Эзэний Өөрийнх нь хайрладаг уй гашуу, өвчин зовлон, үхэл хагацалгүй шинэ дэлхий ирж байна. Энэ бол Түүний Хаанчлал.

Гурав: Ертөнцийн Эзэн цорын ганц сайн нь юм. Ертөнцийн Эзэн өвчнийг яагаад зөвшөөрсний учир шалтгааны талаар заримыг нь бид мэдэж, ойлгож болох ч бүрэн мэдэхгүй. Тэр бол төгс. Тэр бол төгс шударга. Тэр бол сайн. Бид Түүний хийж буй бүхнийг бүхэлд нь ойлгож чадахгүй ч Түүний үйлдэж буй бүхэн нь ямагт зөв бөгөөд сайн байдаг.

Та нар энэ дэлхийд зовлонтой байна гэдгийг Есүс хэлсэн. Тэр Өөрийнх нь нэрийн төлөө үзэн ядагдаж, зовохыг хүмүүст зөвшөөрсөн (Түүнд итгэснийх нь төлөө). Есүс, “Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа” (Иохан 16:33) гэж нэмж хэлсэн.

Ертөнцийн Эзэн биднийг энэ дэлхийд ганцааранг нь илгээгээгүй. Тэр биднийг орхиогүй. Зовлон дунд Ертөнцийн Эзэн юуны төлөө яаж ажилладаг болохыг Эмгэнэлт явдлууд болж байхад Ертөнцийн Эзэн хаана байдаг бэ? сэдвээс олж үзээрэй.

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст