•  Вэбийн сан >> Асуулт Хариулт >> Яагаад аз жаргалтай байхын тулд Ертөнцийн ...

Яагаад аз жаргалтай байхын тулд Ертөнцийн
Эзэн надад хэрэгтэй гэж?

А: “Би амьдралдаа баяр жаргалыг олчихсон. Яагаад надад Ертөнцийн Эзэн хэрэгтэй гэж?”

Бидний хариулт: Ертөнцийн Эзэний оролцоогүйгээр би амьдралдаа аз жаргалыг олсон гэж байгаа нь таны зөв. Олон хүмүүс амьдралдаа санхүүгээр баялаг байх, гэр бүлээ хайрлах гээд амьдралд нь асуудал бага байхад л баяртай байдаг. Хэдийгээр яг одоо та амьдралдаа аз жаргалтай байгаа ч Ертөнцийн Эзэнтэй хамт бүр илүү аз жаргалтай болно. Ертөнцийн Эзэнийг мэдэх нь маш том өөрчлөлтийг авчирдаг. Бодож үзье. Дугуй унах нь хүүхдэд их сонирхолтой байж. Өсөөд том болоод машин барихад дугуй нь сонирхолгүй санагдах болно. Хүүхэд дугуй унаж байхдаа хамгийн их аз жаргалтай байдаг шиг та одоо бүх хүссэн зүйлээ олоод авчихсан мэт бодож болох юм.

Есүс хэлэхдээ таны амьдралын зарим хүсэл орон зайг Надаас өөр юу ч хэн ч дүүргэж чадахгүй гэсэн (Иохан 4:13-14; 6:35). Учир нь бид зөвхөн л махан биеэр биш, мөн сүнсэн биеэр оршдог. Зөвхөн Ертөнцийн Эзэн л бидний сүнсний хэрэгцээг бүрэн хангадаг. Ертөнцийн Эзэнгүйгээр бид баяртай байж болох боловч, зөвхөн Түүнийг мэдсэнээр жинхэнэ баяр хөөр, сэтгэл хангалуун байдал, амар тайван байж болно.

Үүнээс гадна мөнхийн амьдралын тухай асуулт байгаа. Энэ дэлхийд байх таны амьдралын хугацаа бол Ертөнцийн Эзэнээс өгөгдсөн шалгалтын хугацаа гэж төсөөлнө үү? Түүнийг мэдэх үү, үгүй юу гэдэг шалгалт? Хэрэв тийм бол энэ шалгалтыг яаж өгч байгаа вэ? Та, Ертөнцийн Эзэн байгааг мэдсэн ч анхаарахгүй байна уу? Таны эргэн тойронд Ертөнцийн Эзэн оршин байгаагийн баталгааг харсан ч мэдэхийг хүсэхгүй байна уу?

Хэрвээ, та Ертөнцийн Эзэнийг амьдралдаа хэзээ ч хүлээн авахгүй бол юу болох вэ? Та амьдралын сайн сайхан зүйлсэд баярлаж болно. Харин таны амьдрал энд дуусна гэдгийг мэд. Яагаад гэвэл та Ертөнцийн Эзэнийг хүлээн авахгүй гэж сонгосон. Таны амьдарч байгаа нь Эзэнээс ирсэн бэлэг. Та үүнийг хүлээн авсан боловч танд амьдрал Өгөгчөөс татгалзаж байна.

Их Эзэн одоохондоо бүгдийг харуулаагүй байгаа, гэхдээ мөнхийн амьдралд их олон гайхамшигтай юмсыг бүтээхээр төлөвлөсөн түүнийгээ харуулаагүй бол яах вэ? Түүнийг эсэргүүцээгүй хүмүүсийн төлөө юу? Энэ амьдрал дугуй унах, үнэтэй машин унахаас ч илүү бол яах вэ? Хэрэв, та Ертөнцийн Эзэнээс татгалзах юм бол тэдгээр илүү сайхныг үзэж чадахгүй шүү дээ.

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст