•  Вэбийн сан >> Учир битүүлэг асуудлууд >> Ертөнцийн Эзэн сайн Найруулагч уу?

Ертөнцийн Эзэн сайн Найруулагч уу?

Ертөнцөд буруу ямар зүйл байгаа вэ? Яагаад бидэнд ямар ч зовлонгүй сайхан амьдрал шинэ ертөнц байж болохгүй гэж?

“Миний үзсэн кинонууд сонирхолгүй байдаг тул би сайн кино найруулагч байдаг гэдэгт итгэдэггүй” гэж хэн нэгэн чамд хэлж байсан уу? Энэ нь бага зэрэг логик маргаан, тийм үү?

Энэ маргаан нь сайн кино байх боломжтой гэдэг санааг агуулдаг. Тиймээс энэ нь “ Сайн кино байх боломжтой гэдэгт би итгэдэг ч миний үзсэн кинонууд муухай байсан тул кинонд сайн найруулагч байдаггүй гэж би боддог” гэж байгаатай адил юм.

Энэ бол Ертөнцийн Эзэн байдаг гэдгийг байнга үгүйсгэдэг маргааны нэг төрөл юм. Хүмүүс “Учир нь энэ ертөнц бол дэндүү ой гутам муухай тул би Бурханд итгэдэггүй” гэж хэлэг. Энэ бүхэн нь хүмүүс үүнийг ойлгосон ч ойлгоогүй ч сайн дэлхий байх боломжтой гэсэн дүгнэлтэд хүргэнэ.

Бүхэл бүтэн шинэ ертөнц

Тэгэхээр бид яаж энэ ертөнцөд хүрэх вэ? Хувьслаар уу? Хувьсах загварын хувьд бид хөгжиж байх ёстой байхаа. Хэрэв бид хангалттай урт хугацаанд хувьсдаг бол эцэстээ нэг сайн кинотой болно. Үнэхээр бид сайжирсаар байгаа бол яагаад дайн, гэмт хэрэг, шударга бус байдал, гэр бүл салалт, хэрүүл маргаан үргэлжилж байна вэ? Энэ үеийн бидний кино улам бүр муу болсон санагддаг.

Магадгүй бид эдгээрийг хүсдэггүй ч энэ нь бодит үнэн юм. Бид сайн ертөнцийн харуул байж чаддаггүй. Учир нь бид муу кино найруулагчид, гэмтэй хүмүүс. Агуу ухаантнууд, эсвэл дэвшилт технологи нь гэмт хэрэг, хомхой сэтгэл, заль мэхийн асуудлыг шийдэж чадахгүй. “Өөрчлөлт хувьсал”-аас үл хамааран, хүний зүрх сэтгэл ямагт асуудал бэрхшээлтэй байдаг.Бид амин хувиа хичээсэн, өөрсдийнхөө бардамналаар урамшин, хувьсан өөрчлөгдөн амьдардаг билээ.

Энэ дэлхийд ямар буруу зүйл байна?

Эхний асуулт нь: Энэ дэлхий Ертөнцийн Эзэнд тааламжтай юу? Библи бидэнд “Учир нь ертөнцөд байгаа бүхэн тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцэгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм.” (1Иохан 2:16). Ертөнц махан биеийн хүсэлд захирагддаг ("Надад энэ хэрэгтэй") нүдний хүсэл тачаал ("Би үүнийг хүсч байна"), мөн амьдралын бардамнал ("Би үүнийг авмаар байна") гэдэг. Эдгээр гурван санаа нь дэлхий дээр байдаг ихэнх асуудлуудын учир шалтгаан биш гэж үү? Эдгээр нь Ертөнцийн Эзэнд тааламжтай байдаг гэж үү?

Хоёр дахь асуулт нь: Бурхан энэ бүгдийг удирддаг уу? Библи тийм бас үгүй гэж хэлдэг. Бурхан бол эрх мэдэлтэй Нэгэн. Гэвч Тэр сонголт хийх эрх чөлөөг бидэнд өгсөн. Тэр, бидний бодол, үйлдэл бүрийг захиран хязгаарладаггүй. “Энэ сонгох” эрх чөлөө нь муухан кино уруу хөтлөх боломжтой. Түүнчлэн Ертөнцийн Эзэн бол “Бүх газар дэлхийн Хаан” (Дуулал 47:7), зарим нэг шалтгаанаар Библид “диаволыг энэ дэлхийн захирагч” гэж нэрлэсээр (Иохан 12:31,14:30, 16:11, 1Иохан 5:19) байна. Тиймээс Ертөнцийн Эзэн бүх эрх мэдэлтэй Нэгэн ч гэлээ бидэнд сонгох эрхийг зөвшөөрдөг.

Гурав дахь асуулт: Энэ дэлхий Ертөнцийн Эзэний Хаант улс мөн үү? Библи үүнд үгүй гэж хэлдэг. Есүс хэлэхдээ, “Миний Хаанчлал бол энэ ертөнцийнх биш.” (Иохан 18:36). Энэ цаг үед Ертөнцийн Эзэний Хаанчлал харагдахгүй сүнслэг зүйл юм. Бидний зарим нь Ертөнцийн Эзэн бол Хаан гэдэг байхад нөгөө хэсэг нь Тэр бол амьдрал, зүрх сэтгэлийн минь хаан биш гэж байна. Ертөнцийн Эзэнийг өөрийн Эзэн Хаанаа гэж хүлээн зөвшөөрч байгаа хэсэг нь Түүний үл үзэгдэх хаанчлалын нэгэн хэсэг юм. (Тэд ертөнцөд амьдардаг ч дэлхийн хаанчлалынх биш.)

Зовлон зүдгүүргүй шинэ ертөнц

Тиймээс Ертөнцийн Эзэний жинхэнэ киног хараахан үзээгүй байна. Тэр өдөр ирэх талаар “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон” (Илчлэлт11:15). Тэр өдөр, сайн найруулагч удирдах учир бид илүү сайн киног үзэх болно. Энэ ертөнцийн төлөөх хамгийн сайн төлөвлөгөөнүүд Ертөнцийн Эзэнд байгаа. Тэр бол сайн кино Найруулагч. Энд нэг харах юм бий.

“Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байна. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Анхны юмс өнгөрөн одлоо.” (Илчлэлт 21:3-4)

Бурханд илүү сайн киноны төлөвлөгөө байдаг, Тэр таныг үүнд оролцохыг хүсдэг. Түүнийг таньж мэдэхийг хүсвэл Ертөнцийн Эзэнийг хувьчлан мэдэх нь сэдвийг үзнэ үү?

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст