Үндэс угсаа, арьс өнгө ямар байх нь хамаагүй
Ази гаралтай Америкчуудад шаардлагатай нийгмийн үйлчилгээг үзүүлэх ажилд өөрийгөө зориулснаар Япон гаралтай Америк хүн Есүсээс юу сурсан бэ?
Курил Нишимото
Намайг Курил Нишимото гэдэг. Би 3 дахь үеийн Япон гаралтай Америк хүн, Калифорны Гардинад төрж, өссөн. Би өндөр боловсролтой болохыг үргэлж хичээдэг байсан ба азаар би Йелийн Их Сургуульд сэтгэл судлалын бакалавр, Колумбын хуулийн J.D-д суралцсан. Өөртэйгөө адил хүмүүсийн нийгмийн асуудалд туслах гэсэн ахлах сургуулийн мөрөөдөлдөө хүрч, нийгмийн ядуурлын асуудлыг хариуцсан хуульч боллоо. Агентлагийн захирлын хувьд Нью Йорк хот дахь Япон гаралтай Америкчуудад нийгмийн үйлчилгээ үзүүлэх байгууллагыг үүсгэн байгуулахад тусалсан. Би энд Ази гаралтай Америкчуудын нийгэмлэгт оролцон, Бурхан намайг Лос Анжелос уруу дуудаж буйг мэдэх хүртлээ 15 жилийн турш дээрх асуудлаар ажиллаж байсан.
Харин одоо Ази, Япон гаралтай Америкчуудад материал хэвлэдэг Христчин байгууллага болох Айвагийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Есүс нийгмээс гадуурхагдсан хүмүүст хэрхэн анхаарал халамж тавьж байсныг болон бусдын хэрэгцээг мэдрэх талаар Тэр надад юу заасныг дор тодруулъя…
Есүс сохор нэгнийг эдгээдэг
Замын хажууд суугаа хоёр сохор хүн Есүсийг дэргэдүүр нь өнгөрөхийг сонсоод, “Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиралдав. Есүс зогсож тэднийг дуудаад, өөрсдийнхөө төлөө Надаар юу хийлгэхийг хүснэ вэ? гэхэд тэд Эзэн минь нүд маань нээгдэхийг бид хүсэж байна гэв. Есүс тэднийг ихэд өрөвдөж, нүдэнд нь гар хүрэхэд тэр даруй тэд хараа орж Түүнийг дагалаа” (Матай 20:30-34).
“Би энэ хорвоогийн гэрэл” гэж Есүс хэлсэн юм. (Иохан 9:5)
Би анх хүүхэд байхдаа Есүстэй учирсан юм. Түүнийг миний гэм нүглийг цэвэрлэж, мөнхийн улсад очих тасалбарыг өгөгч Нэгэн гэдгийг би харсан. Есүсийн асуулт “Чи Надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ?” гэхэд нь би “Та, миний зүрх сэтгэлд орж, намайг нас барахад мөнхийн улсад очих болтол миний гэмийг цэвэрлэж өгөөч ” гэж гуйсан. Тэр үүнд маань хариулж зорилготой болгосон.
14 настай байхдаа Есүстэй шинэ арга замаар санамсаргүй учирсан юм. Би Түүнийг хүмүүсийн зүрх сэтгэлийг, цаашлаад дэлхийг өөрчилж байгаа хувьсгалч гэдгийг олж харсан. Тэр надаас “Чи Надаар юу хийлгэмээр байна” гэж дахин асуухад би “Миний зүрх сэтгэлийг өөрчилж, Өөрийнхөө төлөө намайг амьдруулж, үхүүлж, дэлхийг өөрчлөхөд минь туслаач” хэмээн гуйсан. Тэр үүнийг бас хийсэн, намайг алсын зорилготой болгосон.
Нийгмээс гадуурхагсдад анхаарал халамж тавьдаг Tүүний амьдрал нь надад, доод төвшнийхэн болон ядууст нийгмийн шударга ёсыг хүргэж чадахад хэрэгтэй боловсрол, мэргэжлийг өгсөн. Туслалцаа хэрэгтэй байгаа Япон хүмүүст өмгөөлөл хийх ажлыг би 20 жил хийлээ.
Арван жил орчмын өмнө би үйлчлэлээс болоод маш их ядарсан байсан. Тэр үед өөр арга замаар Есүстэй уулзсан. Тэр надад Мөнхийн улсад ороод зогсохгүй, намайг өөрчлөх юутай ч зүйрлэшгүй хүч чадалтай Нэгэн юм. Түүнд төгсгөл гэж байхгүй. Тэр Өөрөө төгсгөл. “Надаар юу хийлгэхийг хүсэж байна” гэж Тэр надаас асуухад би “Юу ч хүсэхгүй байна. Та бүх зүйлийг аль хэдийн миний төлөө хийсэн. Би зөвхөн Тантай харилцаатай байж, Таныг хэн бэ гэдгийг мэдэн Танд талархахыг хүсэж байна” гэж хариулсан. Одоо би Түүнтэй урьд нь хэзээ ч байгаагүйгээр дотно харилцаатай байна. Хайж байсан амьдралынхаа эрдэнэ болсон Түүнийг би олсон. Есүс бол над шиг сохор хүмүүсийн нүдийг нээж, хайр энэрэлээ харуулж байдаг энэ дэлхийн гэрэл гэгээ билээ. Түүнийг улам ихээр таних тусам би амьдралыг төдий чинээ хайрладаг.
Есүс хамгийн дорой нэгэнд анхаарал тавьдаг
Нэгэн Самари эмэгтэй ус авахаар ирэхэд Есүс түүнээс
-Надад уух юм өгөөч гэж гуйв. Энэ үед шавь нар нь хот уруу хүнс худалдан авахаар явсан байжээ. Өнөөх Самари эмэгтэй
-Та Иудей хүн байж Самари эмэгтэй надаас юунд уух юм гуйна вэ? гэв. /Учир нь Иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ. (Есүс түүнд)
-Хэрэв чи Ертөнцийн Эзэний бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа хүн хэн болохыг мэдсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд, тэр Түүнд
-Эзэн, энэ худаг гүн, Танд хутгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах вэ? Та бидний өвөг Иаковоос агуу гэж үү? Тэр энэ худгийг бидэнд өгсөн юм. Иаков болоод түүний хөвгүүд ч, мал сүрэг нь ч эндээс ундаалсан гэв. Есүс
-Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. Харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно гэжээ. (Иохан 4:7-14)
Би дорой нэгэн билээ. Би Япон гаралтай. Арьсны үзэл, соёлын хувьд миний өвөг дээдсийн амьдарч байснаас өөр газар байгаа. Дэлхийн 2-р дайны үед миний эцэг эхийг арьсны ялгаварлах үзлийн улмаас Канадын засгийн газар хорих лагерьт хорьж байсан. Намайг бага байхад хүүхдүүд “Жап” эсвэл “Нип” /япон гэсэн үг/ гэж гадуурхдаг байлаа. Япон гаралтай Америк иргэдийн амьдралын явцуу байдалд би дасаж чадахгүй байсан юм.
Мөн надад Япон гаралтай биш Америк хүмүүсээс илүү ухаан, хүмүүжил төрөлхөөс заяасан юм шиг санагдаж байлаа. Гэвч намайг насанд хүрэхэд дэлхий ертөнц өөрчлөгдсөн юм. Япон гаралтай биш Америк эрэгтэйчүүдийн бие махбодын хэмжээнд хүрдэггүй байсан юм. Би, хоёр өөр соёлын бүтээгдэхүүний “цөөнх” нь болсон юм. Өөрийгөө үнэлэх мэдрэмж доогуур байв. Гэвч энэ байдлаа даван туулахын тулд боловсрол, мэргэжил, хөнгөн атлетик, нийгмийн халамж, сүмийн үйлчлэл гээд хийж чадах бүх ажлыг амжилттай хийх гэж чармайсан. Би хүлээн зөвшөөрлөөр өлсөж, хүндлэл, байр сууриар цангаж байв. Энэ байдал хэзээ зогсох бол? Хэр их хүчин чармайлт хэрэгтэй вэ?
Есүс арьсны үзэл, соёлын хязгаарыг даван, над уруу “амьдралын талх”, “амийн ус” болон ирсэн юм. Надад Түүний санал болгож байсан зүйл нь Тэр, Өөрөө бас Түүний амьдрал байсан юм. Үүнийг хүлээн авахаас өмнө Тэр аль хэдийн зарим нэг зүйлийг миний амьдралд хийсэн байлаа. Би Ертөнцийн Эзэнгүйгээр ажил амьдралаа зохицуулах гэж хичээсэн оюун санааны хувьд өвчтэй байв. Ертөнцийн Эзэнийг амьдралынхаа төв болгосноор би урьд мэдэрч байсан хэцүү байдлуудаасаа ангижран, хүлээн зөвшөөрөл, сэтгэл хангалуун байдлыг мэдрэх болсон. Есүс миний зовлонт амьдралыг авч, загалмай дээр нас барахдаа намайг энэ байдлаас чөлөөлж, мөн дахин амьдралын үрийг миний зүрхэнд тарьсан юм.
Тэр, надад ямар их хайртайгаа баталж, миний үнэ цэнийг ойлгуулсан. Есүсийн талх, ус миний өлсөж, цангасан байдлыг тайлсан. Хуучин байдлаа өөрчилж, өөрийгөө Япон гаралтай Америк хүн гэдгээ хүлээн завшөөрч чаддаг болсон юм. Яагаад гэвэл би бусад сул дорой хүмүүсийг үнэ цэнэтэйгээр харах чадварт суралцаад байсан юм.
Есүс уяман өвчтэй хүнд ч хүрдэг.
Уяман өвчтэй нэгэн хүн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж, "Эзэн минь, хэрэв Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ" гэхэд Есүс гараа сунган түүнд хүрч, “Хүсэж байна. Цэвэрш гэв.” Тэр даруй түүний уяман өвчин нь цэвэршжээ. (Матай 8:2-3)
Есүсийн үед хэн ч уяман өвчтэй хүнд хүрдэггүй байсан боловч харин Есүс хүрсэн. Хуулиар, тэдгээр өвчтэй хүмүүс уруу дөхөхөд тэд би уяман өвчтэй гэж хэлэх ёстой байдаг ба хүмүүс тэдэн уруу бузар гэж хашгирдаг байв. Есүс өрөвч сэтгэлээр тэдэнд хүрснээр эдгэшгүй өвчтэй хүнийг эдгээгээд зогсоогүй, тэдний нийгмийн хэрэгцээг нь хангадаг Нэгэн.
Гэрлээгүй нэгэн эх гурван өөр эцгийн дөрвөн хүүхдийн хамт тусламж хүсэн ирснийг санаж байна. Хүмүүс яахаа мэдэхгүй байлаа. Олонх нь түүнийг явуулахыг хүсэж байв. Миний ажилладаг нийгмийн халамжийн агентлагийн хаалга түүний хэцүү байдлын төгсгөл болсон юм. Тэр 15-н жилийн турш манай үйлчлүүлэгч байж, түүнд яаралтай хоол хүнс өгч, орон гэргүй болоход нь нийтийн байр гэх мэтээр бүх талаар нь тусалж байв. Мөн “Өршөөл” хөтөлбөрийн дагуу ногоон карт авахад нь тусалсан. Эхэндээ би энэ бол миний ажил, “Христэч” хүний хийдэг зүйл гэдэг үүднээс тусалсан юм. Тэр эмэгтэй гудамжны гаралтай, зүй бус явдалтай, садар самуун, сахилга батгүй нэгэн. Би өөрийгөө түүнээс дээр гэж бодож байлаа. Гэвч Эзэн надад миний буруу болохыг харуулсан.
Би Есүсийг болон Түүний ёс суртахууныг хараад, дараа нь өөрийгөө харахдаа тэр эмэгтэйд байсан уяман өвчин надад ч бас байгааг олж харсан юм. Тэр нь Эзэнгүйгээр амьдралаа залгуулах гэсэн хандлага байв. Үүнийг би байдаг л зүйл гэж бодож байлаа. Би тэр эмэгтэйг харахдаа Есүс түүнийг өрөвдөж хайрласан шиг тийм байдлаар хараагүй, харин би түүнээс илүү дээ гэж харсан бардам сэтгэлийн хандлага байсан. Тэгээд би өөрөө уяман өвчтэй Эзэний өмнө ирэхэд гайхалтай зүйл болсон. Энэ бүх хугацаанд Есүс намайг хэрхэн үнэ цэнэтэй гэж харж байсан шиг түүнийг харах болсон. Мөн би түүнд тийнхүү хандаж эхэлсэн. Энэ бүх зүйлийг мөчир, модтойгоо холбоотой байдгийн адил би Есүстэй илүү дотно холбогдсоноор өөрийнхөө зан чанаруудыг миний дотор бий болгож байсан. Түүнгүйгээр би ямар ч хайр, энэрлийн үйлчлэлийг бусдад өгч чадахгүй зөвхөн Есүс л миний зүрхэнд хүрсэн учир бардам зангийнхаа уяман өвчнөөс гайхамшигтайгаар эдгэрсэн.
Есүс хүчтэй салхийг ч намдаадаг
Тэгээд Есүс захирагчийн гэрт очоод, бишгүүрчдийг болон дуу шуу болсон олныг харж, 24Гарцгаа охин үхээгүй, харин унтаж байна гэхэд тэд Түүнийг шоолон инээлджээ. 25Тэднийг гарсны дараа Есүс дотогш орж, охины гараас барихад охин босов. 26Энэ зар тэр нутаг даяар таржээ. 27Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн – Давидын Хүү минь ээ. Биднийг энэрээч гэж хашхиран, Түүнийг дагажээ. (Матай 9:23-27)
Жирийн хүн байгалийн догшин үзэгдлүүдийг хянан захирч чадахгүй бөгөөд зөвхөн Есүс л салхи, далайн шуургыг намжаасан юм. Түүнд ийм хүч чадал байгаа гэдэгт би итгэдэг. Учир нь миний амьдралд хэн ч хянаж чаддаггүй зүйлсийг Тэр байранд нь оруулж, амьдралд маань боссон шуургыг намжааж байсан юм.
Жилийн эцсийн шалгалтын үеэр асуудал, бэрхшээл маш ихээр гарч ирдэг. Нэгэн удаа хэдий бага зүйл ч гэлээ Нью Йоркийн хуулийн шалгалтанд унасны дараа би бүрмөсөн шалдаа буусан байсан. Өмнө нь хэзээ ч амсаж мэдэрч байгаагүй тийм ичгүүр бас ялагдалтай нүүр тулсан. Завин дээрээ Есүсийг суулган, хүчит шуургыг намжааж байсан жилүүдийн адилаар энэ удаа дахин би Есүсийг завиндаа суулгаж, энэ хэцүү байдлыг даван туулсан. Яг тэр жил өөрийн үнэ цэнийг аливаа шалгалтыг даван гарсан амжилт, эсвэл бусдын өмнө хэн байхаар шийдэхээ больж, Эзэн доторх амьдралын үнэ цэнэд өөрийгөө холбож билээ.
Энэ явдлаас тун удалгүй өнөөх шалгалтанд дахин орсон юм. Энэ нь уушигны хүнд өвчний улмаас нэлээд хүндхэн хагалгаанд орох явдал байлаа. Энэ мэт эмнэлэгт хэвтэж, бүр мэс засал хийлгэх хэмжээний бие махбодын өвчин зовлон надад өмнө нь ер байгаагүй. Харин энэ үед Есүс өмнө маань бүхэлдээ миний биш Түүний хяналтан дор байгааг ойлгоход тусалсан юм. Ингэсэн нь ч надад аль болох илүү цагаар ажиллахгүйгээр амрахыг чухал болгож, зөв хооллон, дасгал хийж, энэ бүгдээр өөртөө санаа тавих асуудлыг шийдэж өгсөн. Мөн миний биеийн эрүүл байх нь Эзэнээс ирсэн бидэнд өгсөн бэлэг тул Тэр хүссэн цагтаа надаас үүнийг авах болно гэдгийг би ойлгож авсан.
Хэдэн жилийн дараа би гэр уруугаа орой алхаж явахдаа байрныхаа урьд талд хутга тулгуулан, анх удаа дээрэмдүүлэв. Мөнгө, бугуйн цагаа дээрэмдүүлсэн ч огт харамсаагүй. Би тэр үед өөрийн хүч чадалгүй, сул дорой, арчаагүй, байдлаа мэдэрсэн. Тэр үед, Есүс надтай хамт байж, миний эд зүйлс, байр суурь Түүний хяналтан доор байдаг гэдгийг би ойлгосон. Надад энэ үед жаахан хэцүү байсан ч хамгийн үнэ цэнэтэй нь одоог хүртэл амьд байгаа нь, миний амьдрал Түүнд үнэ цэнэтэй гэдгийг ойлгосон юм. Тэр миний амьдралын өөр нэг шуургыг намжаасан юм.
Есүс шиг ер бусын Нэгэнтэй дотно харилцаатай байгаа нь надад байгаа гайхалтай давуу тал гэдгийг би мэдэрч байв. Жирийн хүний хувьд боломжгүй бүхэн Түүний Өөрийнх нь тухай ер бусын тунхаглалд боломжтой байдаг гэдэгт би итгэдэг болсон. Учир нь Түүнтэй би өдөр тутам хамт байснаар тэдгээр нь хэчнээн үнэн болохыг Тэр надад харуулсаар байдаг юм. Түүний тухай болон Тэр танд хайртай гэдгийг таныг мэдээсэй гэж би хүсч байна.
Есүс хэлэхдээ “Харагтун, Би үүдэн дээр зогсоод, тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод, хаалгаа нээвэл, Би дотор нь орж, түүнтэй хамт, тэр надтай хамт хооллоно” / Илчлэлт 3:20/ гэсэн. Хэрэв, Тэр таны сэтгэл зүрхний тань хаалгыг тогшиж буйг сонсох юм бол, Түүнийг оруулахаар, Түүнтэй дотно харилцаа тогтоохоор, Түүнийг яг одоо урьж болно. Та, Түүнээс ийнхүү асууж болно.
“Есүс, Та надад Өөрийгөө хэн болохыг хэллээ гэж би итгэж байна. Намайг хайрлаж, миний төлөө амиа өгсөнд баярлалаа. Би өөрийнхөө амьдралыг Танд өгье. Миний сэтгэл зүрхэнд орж, намайг шинэчлээч. Та намайг гэр бүлдээ багтааж, сүнсийг минь хангалуун байлгах хэрэгцээтэй бүх зүйлийг өгсөнд тань талархая.”
Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?
|