Энэ мөрөөдөл биелэх болов уу?
Матт Хармон
20-р зуунд Америк үндэстэнд Мартин Лютер Кингээс илүү нөлөөлж чадсан хүн тун цөөхөн.
Доктор Кингийн хичээнгүйлэн тэмцэж байж гаргасан өөрчлөлт бүхий нийгэмд хойч үеэ амьдрахыг харж байгаа бид азтай хүмүүс. Янз бүрийн гаралтай бүхий л давхаргын хүмүүс нийгэмд эвтэйгээр оршин тогтнож, зэрэгцэн амьдрахыг нь харахыг хүссэн түүний 30 жилийн зүтгэл хараахан биеллээ олоогүй гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрнө. Үүнээс бид юун дээр алдав гэсэн асуулт урган гарна.
Янз бүрийн шалтгааныг дурдаж болох боловч миний хувьд хэрвээ бид энэхүү асуудлын эх үүсвэр нь юунд оршиж байгааг тодорхойлъё гэж байгаа бол Доктор Кингийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байх үзлийн үндсэн хоёр тулгуур баганыг авч үзэх хэрэгтэй гэж боддог. Кинг номлогч байсан учраас түүний итгэл үнэмшилд суурилсан эдгээр түлхүүр баганууд Библиэс урган гарсан гэдгийг гайхах хэрэггүй.
Эхний тулгуур багана нь бид Ертөнцийн Эзэний дүр төрхөөр бүтээгдсэн. Иймээс хүн бүр чухал бөгөөд үнэ цэнэтэй. Хүн бүр Ертөнцийн Эзэний дүрээр бүтээгдсэн учраас ижил тэгш байж хүндлэгдэхээр бүтээгдсэн байна. Ертөнцийн Эзэний мөн чанарыг илтгэн харуулах онцгой зорилгоор бүтээгдсэнээрээ бид бусад бүтээлүүдээс ялгагддаг. Хүмүүс Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учраас янз янзын гаралтай ч арьс өнгөний үзэл гэж байх ёсгүй бөгөөд үүгээр нь ялгаварлан гадуурхах нь Ертөнцийн Эзэний зүрх сэтгэлийг маш ихээр зовоодог гэм нүглийн нэг бөгөөд Библийг уншихаас өөр үүнээс гарах гарц үгүй.
Кингийн итгэл үнэмшлийн суурь болох хоёрдугаар багана нь “Ертөнцийн Эзэн хүн бүрийг яаж амьдарсанаар нь хожим шүүх болно” гэсэн үзэл юм. Бид амьдралдаа хийсэн муу зүйлсийнхээ үр дагаварыг амсдаг. Бид бүгд Ертөнцийн Эзэний асуултад хариулах нь зайлшгүй учраас бидний нийгэм Түүний шүүлтийн дор оршдогийг үйлдэл бүрээрээ батлах ёстой.
Кингийн арьс өнгөний эрх тэгш байдлыг ойлгох үзлийг энэ хоёр түлхүүр багана нь төлөвшүүлжээ. Энэ санаанууд бидний 30 жилийн өмнөх итгэл үнэмшлийн нэгээхэн хэсэг байсан нь Кинг өөрийн яриандаа эдгээрийг дурдаагүй гол шалтгаан болжээ. Бидний нийгэмд хүн бүр Ертөнцийн Эзэний дүрээр бүтээгдсэн ба өөрийнхөө хийсэн үйлдлийн төлөө хариуцлага хүлээхээ хүлээн зөвшөөрдөг хэдий ч энэхүү хоёр санааг арьс өнгөний эрх тэгш байдлыг хангах үйлд дорвитой ашиглаж эхлээгүй л байна.
Өнөөгийн соёлт хүмүүн бидний дунд өөрсдийгөө Ертөнцийн Эзэний дүрээр бүтээгдсэн гэдэгт итгэх хүмүүс харьцангуй цөөрчээ. Хэрвээ амьдрал хүчтэй нь амьд үлдэж, сул дорой нь мөхөх Дарвины байгалийн шалгарлын онолын бүтээгдэхүүн мөн л юм бол логикийн хувьд арьс өнгөний үзлийг хүлээн авах нь зүйтэй гэсэн үзэл хамгийн том эмгэнэл юм.
Би, Доктор Кингийн бүх үндэстний хүмүүс нийгэмд хамтдаа баяр хөөрөөр дүүрэн амьдраасай гэсэн мөрөөдлийг хувьдаа бүрэн дэмжиж байна. Кингийн итгэл үнэмшлээс үүдэлтэй хүн бүр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн, Бурхан хүмүүсийг шүүх болно гэсэн хоёр санааг авч хэрэгжүүлэхгүй татгалзсаар байвал энэ мөрөөдөл хэзээ биелэхийг хэлэх боломжгүй болно. Эдгээр санааг манай нийгэм хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрч, түүний хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд нэг ч гэсэн алхам ойртоно гэдэгт би итгэдэг.
Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?
|