•  Вэбийн сан >> Амьдралын чухал сэдвүүд >> Мөрөөдлийн шинэ амьдралыг бэлэглэцгээе

Мөрөөдлийн шинэ амьдралыг бэлэглэцгээе

Доктор Мартин Лютер Кинг, арьс өнгө эрх тэгш байх нь зөвхөн хүлээн зөвшөөрөгдөх зүйл биш түүнээс илүү хүчтэй байх ёстой хэмээн үзэж, иргэний эрхийн хөдөлгөөнийг удирдаж байсан.

Чарльз Гилмер

Америкийн өнгөрсөн түүхэнд урт удаан ул мөрөө үлдээсэн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл халагдсан нь Америкийн хамгийн нандин үнэт зүйл болсон шударга ёс, эрх чөлөө гэж нэрлэгдэх зүйлсээс ангид байсан ард түмнийг нь шинэ өөрчлөлт уруу уриалан дуудаж байсан хэрэг билээ.

Жена, Ла зэрэг арьсны үзлийн тууштай тэмцэл өнөө хир нь өшөө хорсол, дайсагналын буглаа юу болохыг бидэнд сануулдаг. Олон талаар далд нуугдмал зүйлс байсаар байгийн нэг жишээ нь Хурикейн Катринад хандсан Засгийн газрын шийдвэр юм. Үүнээс үүдэн, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах зөрчилдөөнийг хурцатгасан хэмээн шүүмжлэлд ихээр өртсөн.

“Сүйрэл” гэх мэтийн кинонууд, Дюкийн Их Сургуулийн лакросс*-ын багийн улс төрийн үзлээс үүдсэн үймээн, 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд хар арьстан нэр дэвшиж байсантай холбогдуулж, хүмүүсийн хэрхэн хандаж байсан зэрэг нь АНУ арьс өнгөөр эрх тэгш байх асуудалд маш эмзэг, ээдрээтэй хандсан хэвээр байгааг харуулж байгаа хэрэг.

Энэ бүхэн нь бид одоо ч гэсэн амар хялбар биш түр намжаад байгаа нөхцөл байдлын дор амьдарч байгааг мэт санагдаж байна.

1963 оны 3 сард Вашингтон хотод Мартин Лютер Кинг “ Надад мөрөөдөл байна” нэрийн доор хэлсэн үгнээс хойш бараг хэдэн арван жил өнгөрчээ. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн бүр арьсны өнгөөрөө биш, харин зан байдлаараа шүүгдэх цаг ирэх болно гэж доктор Кингийн хэлсний дагуу бид амьдарч чадаж байна уу? гэдэгт магадгүй хэн ч хариу өгч чадахгүй биз ээ.

Арьс өнгөөр гадуурхах байдалтай уялдан, хурцадмал байдал үргэлжилсээр, Америкийн хаа нэгтээ арьс өнгөөр хавчих байдал гарсаар байгааг долоо хоног бүр бид мэдээгээр сонсож байна.

Мэдээж хэрэг 45 жилийнхийг бодвол одоо бид арай өөр нөхцөлд амьдарч байгаа нь үнэн. Гэсэн ч доктор Кингийн мөрөөдсөн мөрөөдлийн амьдралаар амьдрахад яагаад одоо хэр нь хүндрэлтэй байна вэ? гэсэн асуулт гарч байна.

Мартин Лютер Кингийн мөрөөдөл юу авчирав

Др. Кингийн хийсэн алдарт иргэний хөдөлгөөний үр дүнд арьс өнгөний үзэлтэй холбогдсон нийтийг хамарсан том том үйл ажиллагаа борооны дараах мөөг шиг ар араасаа зохиогдож байсан. Соёл иргэншлийн боловсрол, соёл хоорондын ялгааны асуудал, олон талт соёл иргэншил зэрэг асуудлууд нь иргэний эрхээ хамгаалах хөдөлгөөн төрөн гарах шалтгаан нь болжээ.

“Хүлцэн тэвчих нь ёс суртахууны харьцангуй онолыг гаргаж ирэх нь зайлшгүй. Хэн энэ нь буруу тэр нь зөв гэж хэлэх юм бэ?”

“Хүлцэн тэвчих нь ёс суртахууны харьцангуй онолыг гаргаж ирэх нь зайлшгүй. Хэн энэ нь буруу тэр нь зөв гэж хэлэх юм бэ?”

Иргэний эрх гэдэг шүхрийн дор янз янзын ялгаатай бүлгүүдийн эрх ашгийн хүрээнд нэг зүйл их тодорхой болж ирсэн нь бүлэг бүр өөр өөрсдийн эрхийг гарган тавьж байсан юм. Бие биенийхээ ялгаатай байдлын улмаас бий болсон асуудлыг тэр энэ нь зөв буруу гэж шийдвэрлэхийн оронд урган гарч буй ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх эн тэнцүү хандлага ноёлж байна. Гэтэл үнэндээ энэ зүйл нь нийгмийг эрүүлжүүлэх хүч ч, холбогч ч болж чадахгүй. Дангаар нь үлдээхгүй гэсэн л арай дээр арга юм даа. Бие биенийгээ хүлээн зөвшөөрч хүлцэх нь байсан байрнаасаа хөдлөхөд саад болох асар том ангал юм. Яахав энэ нь бага ч болов арьсны өнгөөр ялгаварлах байдлыг биднээс салгасан байх.

Энэ нь ёс суртахууны харьцангуй онолыг гаргаж ирэх нь зайлшгүй. Хэн энэ нь буруу тэр нь зөв гэж хэлэх юм бэ? Ёс суртахууны харьцангуй онол нь бүгд дуу нэгтэйгээр санаа нэгдэх ямар ч туйлын яг таг зүйл гэж байдаггүй гэж сургадаг.Энэ бүхэн нь Мартин Лютер Кингийн бодлоос хол байсан. Др. Кинг нэгэн нийтлэлдээ:

"Христ итгэлийн гол төв нь энэ дэлхий дээрх бүх бодит байдлын үндэс, мөн чанар болсон Ертөнцийн Эзэн гэж байдаг хэмээх хүлээн зөвшөөрөл юм. Хэмжээлшгүй хайр, хязгааргүй хүч чадлын Эзэн болсон Ертөнцийн Эзэн бол Бүтээгч, Хүч өгөгч, үнэт зүйлсийн Хамгаалагч…юм. Ёс суртахууны эсрэг, тэсрэг ялгаан дээр, Христэч итгэл үнэмшил нь, Ертөнцийн Эзэний өгсөн энэ дэлхий дээр зайлшгүй дагах ёстой ёс суртахууны зарчмыг баримталдаг юм” гэжээ.

Др. Кинг хүлцэн тэвчих гэсэн үгийн талаар дурдаагүй. Харин түүний туйлын зорилго нь хайр байсан юм.

"Үзэн ядалт нь үзэн ядалтыг зайлуулдаггүй, харин хайр үзэн ядалтыг зайлуулж чаддаг юм.." (Хайрлах хүч чадал, 51-р хуудас)

Одоохондоо, хайр гэсэн үгэнд арьсны үзэл яаж хамаарах талаар өнөөгийн маргаанд нэг их хөндөгдөөгүй байх юм. Др. Кинг, бидний арьс өнгөний үзлийн маргааныг давж чадах үнэт зүйл гол хүч нь хайр гэдгийг чухалчилсан байдаг. Энэ хайр нь Библид өгүүлдэг хайр бөгөөд ямар ч болзолгүй, хувиа хичээдэггүй, сайныг эрдэг тэр хайр юм. Ийм төрлийн хайр нь буруу ба үнэний эсрэг шударга бус байдалтай тулгардаг ч, Ертөнцийн Эзэний туйлын үнэн нь хүнийг дайснаа ч хайрлаж чаддаг болгодог юм.

Мартин Лютер Кингийн мөрөөдөл

Др. Кингийн хэлсэн үг, бичсэн нийтлэлээс харахад амьдралд шинэ хувьсгал өөрчлөлтийг хийхэд түүний ярьсан мөрөөдөл хэрэгтэй бөгөөд энэ “Мөрөөдөл” нь Ертөнцийн Эзэнээс л эхэлдэг гэдгийг бид харсан. Түүнгүйгээр, шударга ёсыг авчирах туйлын үнэн гэж байхгүй. Мөн зөвхөн Кингийн хэлсэн үгс нь энэ бүхний эх сурвалж байх аргагүй.

Мэдээж хэрэг энэ сургаалд эргэлзэх хүмүүс их байгаа нь ойлгомжтой. Олон тохиолдолд Христэд итгэгчид гэж нэрлэгддэг хүмүүс амьдралаараа Библид юу зааж байгааг харуулж чадахгүй байгаа нь арьс өнгөөр гадуурхах үзэлд харагддаг. Библид (Др. Кинг үүнийг онцолсон) сүм нь нийгмийг оюун санааны болон ёс суртхууны удирдагчдаар хангах ёстой гэж хэлсэн нь тодорхой байна. Америкийн сүмийн түүхээс харвал онцгойлон, арьс өнгөний талын асуудал их хүлцэнгүй, ухарч няцсан байдалтай байсан байна. Тэр ч бүү хэл өнөө үед сүм энэ талын асуудлыг ямарч уялдаа холбоо байхгүй, амьдралаас тасархай өнгө аястай ярьдаг болжээ. Үүнийг, Ардчилсан намын нэр дэвшигчийг Африк гаралтай Америк санваартнууд, Бүгд Найрамдах намын нэр дэвшигчийг цагаан арьст номлогч нар дэмжих хандлагатай байгаатай холбон үзэж болно. Др. Кинг яг энэ тал дээр Христэч итгэл үнэмшлийг бүү завхруулаасай гэж хүмүүсээс хүссэн юм.

Сүмийн удирдагч нарын арьсны үзлийн талаар ялгаа одоогийнхоос бага байх үед Др.Кинг амьдарч байсан. Тэрээр Библид заагддаг Христэч итгэл үнэмшил, түүний эргэн тойронд байсан Христэч байдал хоёрын хоорондох ялгааг маш тодорхой ойлгож байсан юм. Түүний амьдрал өөрөө, энэ ард түмнийг Библийн ёс суртахуунд дуулгавартай амьдрахыг уриалж байв. Түүний дахин давтан хэлсээр байсан уриалга нь эрэгтэй , эмэгтэй бүх хүмүүсийг Ертөнцийн Эзэнтэй хувьчлан чин сэтгэлийн харилцааг тогтоож, өөрсдөө биеэрээ энэ бүхнийг харж мэдрээсэй гэсэн зүйл байлаа.

Ертөнцийн Эзэнийг өөрсдийн амьдралдаа хэрэггүй, зохицохгүй гэж үздэг тэдгээр хүмүүс Др. Кингийн хэлснийг сонсох хэрэгтэй. Тэрээр:

"Ертөнцийн Эзэн бидэнд өнөөдөр хэрэгүй юм шиг санагдаж болох юм. Гэвч урам хугаралтай аймшигт шуурга, гамшгийн хэмжээний аюул нүүрлэн, бидний амьдралыг нураах гэсэн зовлон зүдгүүрийн давалгаа болох үед бидэнд бат суурьтай тууштай итгэл байхгүй бол сэтгэлийн хөдөлгөөнөөрөө амьдарч байсан маань хормын дотор сүйрэн унах болно. Энэ дэлхий дээр горьдлого тасарсан байдал маш их байна, учир нь Ертөнцийн Эзэнээс илүүтэйгээр бид бурхдад найдаад байна. Бидэнд айдас, түгшүүрийг бий болгосон атомын бөмбөгийг өгсөн, хэзээ ч айдсаас салгаж чадахгүй Шинжлэх Ухааны бурханы өмнө бөхөлзөж байна. Түр зуурын зугаа цэнгэл, мэдрэмжийг хайж, зугаа цэнгэлийн бурхныг магтан алдаршуулж байна.Мөнгөөр худалдаж авч болдоггүй хайр, нөхөрлөлийг олж мэдэхийн тулд мөнгөний бурханы өмнө бөхөлзөж, энэ дэлхий дээрх сэтгэл гутрал, хөрөнгийн зах зээлийн сүйрэл, бизнесийн ашиггүй хөрөнгө оруулалтад өртөж байна. Ийм бурхад биднийг хамгаалж, хүний зүрх сэтгэлд аз жаргалыг өгч чаддаггүй юм. Зөвхөн Ертөнцийн Эзэн үүнийг чаддаг. Түүнд итгэх итгэлийг бид олж нээх хэрэгтэй. Ийм итгэлтэйгээр гутранги байдлын гүн харанхуйгаас гэрэлд гарч, орхигдсон байдлаасаа нар туссан зам дээр гарч, өөрчлөгдөж чадна." (Хайрлах хүч чадал, 51-р х)

Энэ үндэстэнд тархаж байгаа арьсны өнгөөр хуваагдмал байдал хэзээ ч арилахгүй нь гэж та санаагаар унаж байна уу? Эсвэл бусдыг жинхэнээр хайрлаж чадахгүй байгаадаа өөртөө урам хугарч байна уу? Ийм хоёр өвчний хорын ерөндөг болсон Назарын Есүст итгэх итгэлийг Мартин Лютер Кинг уриалж байна.

"Бидний амьдралыг захирч байдаг дарангуйллын бурхадын хүчээр ч биш, хүн өөрийнхөө хүчээр ч биш харин зүрх сэтгэлээ нээж, Ертөнцийн Эзэнийг Есүс Христээр дамжин орж ирэхийг урих үед бидний амьдрал дахь бузар муу салан унадаг. ”Харагтун, Би үүдэн дээр зогсоод, тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод, хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно ” Ертөнцийн Эзэн бол хаалгыг эвдэн, орж болох боловч, бид итгэлээрээ өөрсдөө үүнийг нээсэн үед, гэмт амьдралаар амьдарч байсан хуучин хүнээс шинэ хүн болж өөрчлөгдөх юм." (Хайрлах хүч чадал, 126-р х)

Арьсны өнгөөр эрх тэгш байх

Ертөнцийн Эзэнтэй тогтоосон харилцаа нь бидэнд байгаа муу гэм болох тэр дундаа арьсны өнгөөр гадуурхаж байдаг гэмийг ч даван туулах хүчийг өгдөг. Арьсны өнгийн үзэл нь зөвхөн хүмүүсийн хоорондын саад болоод зогсохгүй, Ертөнцийн Эзэн ба хүмүүсийн хоорондын харилцаанд саад болж байдаг. Христ л энэ үзлийг арилгах шийдэл мөн гэж Др. Кингийн зөвлөсөн нь Есүс Христ бидний бүх гэмийн төлөөс болж загалмай дээр цовдлогдсон юм. Тэр үхлээс дахин амилж, одоо бидэнд Ертөнцийн Эзэнийн уучлалыг болон шинэ амьдралаар амьдрах хүч чадлыг санал болгож байгаа юм. Үүнийг Др. Кинг:

"Гэмт хүнд Ертөнцийн Эзэний уучлалын нигүүлсэл хэрэгтэй. Энэ бол үхмэл гутранги үзэл биш, харин Христэч итгэл үнэмшлийн бодит байдал мөн." (Хайрлах хүч чадал, 51-р х)

Есүс бол арьс өнгөөр эрх тэгш байхыг жинхэнэ зохицуулагч билээ. Бид Аврагчийн өмнө бүгд гэмтэй. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, ёс суртахууны, соёл иргэншлийн, санхүүгийн, улс төрийн, эсвэл өөр бусад зүйлийн өмнө биш, харин Ертөнцийн Эзэний өмнө бүгд зогсоно.

“Бидний амьдралыг захирч байдаг дарангуйллын бурхадын хүчээр ч биш, хүн өөрийнхөө хүчээр ч биш харин зүрх сэтгэлээ нээж, Ертөнцийн Эзэнийг Есүс Христээр дамжин орж ирэхийг урих үед бидний амьдрал дахь бузар муу салан унадаг.” –MLK

Дэлхий дээрх бүх арьсны өнгө, бүх соёл иргэншилд, нэг л Аврагч хэрэгтэй. Түүний нэрийг Есүс гэдэг.

Мартин Лютер Кинг “Эзэний тэнгэрлэг байдлыг хүний мөн чанар” 2-г авч үзэхдээ энэ нь Ертөнцийн Эзэний санаачлагаар бий болсон гэж бичжээ. Есүсийн бидний төлөө хийсэн зүйлсэд итгэлээ өгч, “хаалгаа Түүнд нээж өгөн урихыг л биднээс хүсдэг гэжээ. Ингэсэнээр Христээр дамжин Тэр бидний амьдралд орж ирэх юм.

Өнөө хир нь Др. Кингийн үг үнэ цэнэтэй хэвээр байна. Бид Др. Кингийн замыг дагаснаар, тэрхүү “Мөрөөдөл” гэгч зүйлд шинэ амьдрал өгч чадна. Бидний явах зам Мартин Лютер Кингд тохиолдсон шиг хөлсний алуурчны зам биш, харин өөрийн хувиа хичээсэн байдлаа үхүүлэх зам байх ёстой. Энэ бүхэн зүгээр л нэг арай ядсан шашны дасгалыг гүйцэтгэгч болж байгаа хэрэг биш харин сайн, зөв, үнэн замыг мөшгөж байгаа жинхэнэ эр зоригт алхам билээ.

"Ертөнцийн Эзэн агуу өршөөлөөрөө бид өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй байсан тийм зүйлийг зүгээр л үнэгүйгээр бидэнд өгсөн. Даруу, нээлттэй зүрх сэтгэлээр энэ бүхнийг хүлээн авах нь итгэл. Итгэлээрээ бид аврагддаг. Хүн Ертөнцийн Эзэнээр амьдарч, ЕртөнцийнЭзэн хүнээр дамжуулан үнэмшмээргүй өөрчлөлтийг хувь хүнд болоод нийгэмд авчирдаг." (Хайрлах хүч чадал, 51-р х)

Нөгөөх “мөрөөдөл” Ертөнцийн Эзэн, Түүний Хүү Есүс Христийг таньж мэдсэнээр эхэлсэн. Түүнтэй тогтоосон харилцаагаар дамжин энэ дэлхийд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, ёс суртахууны өвчнийг эдгээх төлөөлөгч болж байгаа юм. Др. Мартин Лютер Кинг шиг та ч гэсэн өөрийнхөө итгэлийг Христэд өгөх талаар бодож үзэхгүй юу? Ертөнцийн Эзэн энэ харилцааг санал болгож байгаа бөгөөд та үүнд энгийнээр хариулж болно.

Есүс Христ ээ, би Таныг өөрийнхөө амьдралд урьж байна. Та миний гэмийг уучилж, Өөртэйгөө шинэ харилцааг тогтоож өгөөч. Миний зүрх сэтгэлд Өөрийнхөө хайрыг дүүргэж, бусдыг хайрлах хүч чадлаа өгөөч. Миний амьдралыг яг одоо өөрчилж байгаад баярлалаа.

Хэрэв та Есүс Христэд хандсан бол, амьдралаа өөрчлөх итгэл, Түүнээс бүрэн хамаарахыг гуйгаарай. Зөвхөн Тэр бидний амьдралд Өөрийнхөө ер бусын хайр, бусдыг хайрлах хүч чадлыг өгч чадна.

Ертөнцийн Эзэн бидний амьдралыг өөрчилж эхлэхэд бидэнд ч гэсэн Мартин Лютер Кингийн мөрөөдөж байсан шиг зүйлийг хийх нөөц бий болно.


Би өөрийн амьдралдаа Есүсийг орж ирэхийг дөнгөж сая гуйлаа (зарим тус болох мэдээлэл бий)…

Есүсийг амьдралдаа урьж оруулах талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?… Би Түүнийг амьдралдаа урихыг хүсэж магадгүй.

Надад асуулт байна…


Чарльз Гилмер нь Кампус Крусейд фор Крайст байгууллагын түнш, “Impact Movement” хөдөлгөөний ерөнхийлөгч. Тэрээр Есүс Христийн үнэнийг оюутнууд, нийгэмд , дэлхийд хүргэхэд алсын хараатай, санхүүгийн хариуцлагатай, ёс суртахууны төлөвшиллтэй Африк гаралтай удирдагчдыг бэлтгэдэг. Тэрээр АНУ, Африкийн орнуудаар явж, оюутнуудад арьсны үзэл, зорилго, Христэч итгэл үнэмшлийн талаар илтгэдэг. Тэр Пенсилваны Их Сургуулийг дүүргэсэн, Карверийн Библийн Сургуулийн Хүндэт Доктор юм. Чарльз, эхнэрийнхээ хамт Флорида мужийн Орландод 6 хүүхэдтэйгээ амьдарч байна.

MLK Photos: Photos used by permission. License granted by Intellectual Properties Management, Atlanta, Georgia, as manager of the King Estate.

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст