•  Вэбийн сан >> Бодит туршлага >> Шүхрээ эвхээд

Шүхрээ эвхээд…

Скотт Андерсон

Би амьдралдаа хоёрхон удаа онгоцоор ниссэний нэг удаад нь шүхрээр бууж үзсэн юм. Миний бие ингэж хэдэн жилийн өмнө шүхрээр бууж амьдралынхаа хамгийн эрхэм мөрөөдлийг биелүүлж билээ. Урьд өмнө би хэзээ ч тэгж их догдолж байсангүй. Онгоц дээш хөөрч, онгоцноос үсрэх өндөрт хүрэх үед зүрх минь булиглан, догдолж байсныг тод санаж байна. Онгоцноос хоосон агаар уруу үсрэх анхныхаа алхмыг арай ядан хийсэн тэр мөчид бие сэтгэл минь амилан сэргэж билээ. Бие маань газар уруу маш хурдтай нисэхийг мэдрэхдээ сэтгэлийн ихээхэн таашаал эдэлсэн юм. Шүхрээр бууна гэдгийг би чухамдаа ингэж л төсөөлж байсан.

<Харамсалтай нь тэр их сэтгэлийн хөөрлийн дараа шүхэр болон хувцас хэрэгслээ хураан, далд хийхээс өөр аргагүй болсон юм. Энэ нь саятан тоглоомд хожсон хүн тоглоом дууссаны дараа хамаг эд хөрөнгө барилга, байшин зэрэг бүх эзэмшлээ хайрцагт буцаан хийх үед төрдөг тийм мэдрэмж байв.

<Маргааш нь л гэхэд онгоцноос үсэрсэн тэр сайхан мэдрэмж зүүд зэрэглээ мэт замхран одсон юм. Ер нь энэ нэгэн тохиолдол тэр үед миний амьдралын ерөнхий дүр зургийг нэлээн тод харуулж байв. Өдөр тутмын нэгэн хэвийн уйтгартай амьдралд маань сэтгэл догдлуулсан зүйл цөөхөн тохиолддог байсан хэрэг. Тэр үед би амьдралын сайн сайхнаас амсахыг хичээн, янз бүрийн зүйлийг хийж үздэг байсан ч харамсалтай нь эдгээрийн аль нь ч удаан үргэлжилдэггүй байлаа. Амсаж үзсэн зүйлс маань сэтгэлд хоосон зай үлдээгээд, замхран оддог байлаа.

<Аз болоход, би залуу байхдаа нэг агуу хүний тухай заалгаж билээ. Тэр хүн энэ насандаа биш харин үхэж байхдаа баатарлаг үйлс бүтээсэн байв. Түүнийг Есүс Христ гэдэг. Есүс, та бидний өмнөөс Өөрийгөө золиосолсон юм. Ер нь би энэ насныхаа буруу үйлдэл бүрийн төлөө шийтгэл хүртэх зохистой нэгэн. Гэвч Есүсийн үхэл миний хүртэх ёстой байсан бүх шийтгэлийг төлж барагдуулсан юм. Есүс, мөнхийн улсад очих цорын ганц боломж гэдгийг би Бурханы Үг Библиэс ойлгож авсан. Есүс, миний Аврагч мөн гэдэгт итгэсэн тэр үед би мөнхийн улсад очих тийзийг хүлээн авсан юм.

<Одоо эргээд харахад миний гаргасан энэ шийдвэр тэр үед мэдэрч байсан зүйлтэй маань зөрчилдөж байсан шиг санагддаг. 1 Петр 1:3,4-т “Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болон Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу их өршөөлөөрөө Есүс Христийн үхэгсдээс амилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар уруу, мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв уруу дахин төрүүлсэн” гэсэн байдаг.

<Аврагч Эзэнээ хэмээн Эзэн Есүст итгэх үедээ би ямар нэгэн түр зуурын биш харин үүрд мөнх үргэлжлэх сайхан бүхнийг олж авснаа ухаарсан юм. Энэ явдал миний амьдралыг үзэх үзлийг маань бүхэлд нь өөрчилсөн. Есүсийг дуулгавартай дагах үед ямар нэгэн түр зуурын бус харин урт удаан үргэлжлэх зүйлийг олж авч болохыг би ойлгосон. Эзэн Бурханыг таньж мэдэн, Түүний өнө Мөнхийн Хаант улсад амьдарна гэдэг хаа ч байхгүй бат найдвартай баталгаа юм. Би амьдралынхаа аль нэг туршлагаас зуурч, түүндээ найдах ямар ч шаардлагагүй болсон. Яагаад гэвэл, надад миний найдвар минь болсон Есүс бий. Зөвхөн Есүс л хүний сэтгэлийг бүрэн дүүргэж чадна.

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст