•  Вэбийн сан >> Бодит туршлага >> Гайхалтай харилцаа

Гайхалтай харилцаа

Ихэнх хайр дурлалын харилцаанаас ялгаатай

Женнифэр Абегг

Би дунд сургуульд байхдаа анх түүнтэй танилцаж билээ. Өмнө нь түүний тухай бусдын ярианаас сонсож, түүнийг мэддэг болсон ч үнэндээ огт мэддэггүй байж.

Миний дотны найз биднийг танилцуулахад би бага зэрэг сүрдэн бишүүрхэж байлаа. Тэр урам зоригтой басхүү сонирхолтой хүн байв. Түүнд бусдыг татах, хошигнох чадвар гээд бүгд байдаг. Түүний хажууд байхад хэн ч биш мэт сэтгэгдэл төрж байлаа. Миний болгоомжлол тэгж удаан үргэлжилсэнгүйгээр барахгүй намайг тэр амьдралдаа маш хурдан оруулсан юм. Бид үргэлж ярилцаж, тэр намайг зоригжуулан дэмжиж, түүний хувьд би хэчнээн чухал болохыг хэлдэг байв. Тэр миний амьдралын бүхий л асуудалд анхаарлаа хандуулж байхаа илэрхийлсэн. Тэр амьдралыг минь хэрхэн гайхамшигтайгаар өөрчилж эхэлснийг би шөнөжин боддог болов. Заримдаа шөнөжингөө түүнтэй ярилцаж өглөөг хүртэл суудаг байлаа. Тэгээд л түүнд хайртай болсноо ойлгосон юм. Тэр миний хуучин найз залуугийн цэцэгнүүдтэй харьцуулшгүй сайхан бэлэгнүүдийг надад өгнө. Нэг удаа дунд сургуулийн ахлах ангид байхад минь намайг Гватемала уруу авч явж билээ. Тэнд өнгөрүүлсэн өдөр хоногуудад би нөхөрлөл гэж ямар сайхан болохыг мэдэрсэн. Тэндхийн уугуул нэгэн түүнд бас хайртай болчихжээ. Хорвоо дээр дахиж олдохгүй ийм сайхан залуутай танилцуулж өгсөнд нь би өнөөх найздаа үргэлжлүүлэн талархсаар л байв.

Он жилүүд цагийн зүү шиг урсан өнгөрч, би коллежид явах болсон тэр үеэс л бид салж хагацахааргүй болсон юм. Тэнд би түүнийг бас мэддэг нэгэн хүнтэй танилцлаа. Мэдээж бид шууд л найзууд болсон. Яг л нэг гэр бүл шиг. Заримдаа бид бүгд цуглаад, ярилцахад бидний яриа яагаад ч юм Түүн дээр төвлөрнө. Тэр бол миний амьдралын гэрэл гэгээ, ургах нар, мөрөөдөл минь боллоо.

Харамсалтай нь зарим хүмүүс түүнийг хүлээж авч чадахгүй, намайг түүнтэй холбогдсон гэж шоолно. Хүмүүс түүнийг луйварчин хэмээн буруушааж, намайг түүнээс хэтэрхий их хамааралтай байна гэж хэлнэ. Тэдний хэлснээр бол би түүнийг дагаснаас өөрийгөө бодох ёстой юм гэнэ. Гэвч үнэн хэрэгтээ тэр нэгэн болох Есүс Христийг амьдралаасаа гаргаж чадахгүй ээ. Энэ нь иссэн талхнаас гурилыг нь салгахтай адил.

Найз минь намайг түүнтэй танилцуулахаас өмнө би зөвхөн өөрийнхөө төлөө л амьдарч иржээ. Айлуудад жигнэмэг тараах сүмд явах зэргээр түүнийг баярлуулж болно гэж найдсан ч эдгээр нь түүний сэтгэлд хүрдэггүй байж. Үүний оронд намайг таньж мэдээсэй, надтай цагийг өнгөрүүлээсэй мөн намайг чин үнэнээсээ хайрлаасай гэж хүсэж байж.

Тиймээс тэр миний утгагүй амьдралын төлөөсийг төлж, харгис хэрцгийгээр тамлуулан алуулсаныг нь хүлээн зөвшөөрсөн юм. Тамд мөнхөд тарчлах байсан зовлонгоос минь намайг салгаж, мөнхийн улсад амьдрах эрхийг Тэр надад өгсөн билээ.

Хэрвээ та бидний зүрх сэтгэлийн хайрт хүн болох дотны найзыг минь мэдэхгүй бол, мөнхийн улсын иргэний харъяаллын үнэмлэхтэй болмоор байгаа бол “таныг түүнтэй танилцана уу” хэмээн урьж байна. Тэр таныг хаана ч байсан, юу ч хийсэн хайрлан, өөрийн тань тухай мэдэхийг хүснэ. Гэр бүлтэйгээ нэгдэгтүн.

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст