•  Вэбийн сан >> Бодит туршлага >> Станфордын Их Сургуульд намайг өөрчилсөн хамгийн том уриалга

Станфордын Их Сургуульд намайг
өөрчилсөн хамгийн том уриалга

Хитер Уйллиамс

Станфорд бол Барууны Харвард, Хойд зүгийн Диснейлэнд л гэсэн үг. Энэ сургууль нь жил бүрийн зургадугаар сард дэлхийн хэмжээний зуу зуун удирдагчдыг төрүүлэн гаргадаг.

Би Станфордын оюутан. Мэдээж энэ бол нэр төрийн хэрэг... Станфордчууд бид энэ дэлхийг төгс төгөлдөр болгохын төлөө бүх хүчээ нэгтгэсэн оргилуун сэтгэлтэй хүмүүс билээ. “Та өөрчлөлт хийж чадна!” “Таны дотор хүч чадал байна!” гэсэн уриануудыг бид өдөр бүр сонсож, түүгээрээ амьдарч байдаг. Манай сургуульд зан төлвийн болон ёс суртахууны доголдлыг огт байж болшгүй зүйл гэж үздэг. Аврал эрэх нь ялагдлаа хүлээн зөвшөөрч байгаа хэрэгт тооцогдоно.

Намайг Станфордод элсэн орох үед, өөрчлөгдөх шаардлагатай дэлхий өмнө маань хүлээж байлаа. Би улс төрийн уулзалтуудад орж, арьс өнгөний үзэл болон нийгмийн шударга ёсны талаарх хичээлүүдэд сууж, мөн нийгмийн халамжийн төвтэй ойр ажилладаг байв. Миний дотоод хүч чадал дэлхийд ач холбогдол бүхий өөрчлөлтийг бий болгож чадна гэж би итгэсэн хэрэг. Бага сургуулийн ядуу хүүхдүүдэд би гэрээр хичээл зааж, гэр оронгүй хүмүүст зориулсан өдөрлөг зохион байгуулж, ядуу хүмүүст идэх хоол хүнс цуглуулах зэрэг сайн дурын ажлуудад оролцдог байлаа. Гэсэн хэдий ч дэлхийг өөрчлөх гэж хичээх тусам улам ихээр миний сэтгэл гонсойж, урам хугарч байв. Хүнд суртал, үлбэгэр байдал, бас хүмүүсийн муу муухай зан төрхтэй тулгарахад би өөрийн эрхгүй хүний төрөлх мөн чанарт хамгийн түрүүнд өөрчлөлт хэрэгтэй гэж бодож эхэлсэн.

Энэ үеэр нэгэн найз маань Библи уншихыг ятгасан юм. Би коллежид байхаасаа л Библийг үзэн ядаж ирсэн. Би Библийг эмэгтэй хүнийг дорд үзэх, ижил хүйстэнтэйгээ явалдах, өөрийгөө зөвтгөх зэргийг үл тэвчдэг сургаал зааврууд л гэж боддог байлаа. “Библиэр нүдүүлж” өссөн гэж намайг хэлж болно. Дунд сургуульд байхаас эхлээд л надтай учирсан Христэд итгэгчдийн ихэнх нь Библийн агуулгыг тайлбарлахаас илүү Библи бол их мундаг ном гэдгийг л ойлгуулахыг их хичээдэг байсан. Тэдний итгэл үнэмшлээр бол Библид хандах миний энэ үзэл намайг шууд там уруу хөтөлж байгаа хэрэг юм. Найз маань Библи уншихыг зөвлөх хүртэл Есүс болон дагалдагчдын талаар маш бага зүйл мэддэг болохоо би олж мэдсэн. Үнэндээ миний мэддэг зүйл нь хүүхдийн цуглааны хичээлүүд, нэгдүгээр курсдээ уран зохиолын хичээлээр судалж байсан түүхийн “агуу үйлс”-үүд төдий л байв.

Ингээд би Библийг уншсан. Нэгэн орой би Христийн дагалдагч Лукын түүхийг уншиж байгаад Есүсийн хэлсэн Сайн Мэдээг анзаарсан юм. Энэ нь Есүсийг нэгэн алдартай хүний гэрт байхад нь гэм нүгэлт амьдралаар амьдарч байсан, тосгоны нэгэн эмэгтэй хүрч ирээд, Түүний хөлд нь сөхрөн унасан тухай байлаа. Би уншиж байхдаа цөхөрсөн сэтгэл, сул дорой амьдралд нь үгээ хэлээсэй гэсэн, тэр эмэгтэйн уучлал эрсэн байдлыг тов тодорхой харж байлаа. Өмнө нь уншиж байсан ямар ч номон дээр энэ эмэгтэй шиг миний анхаарлыг ингэж ихээр татсан нэг ч хүн байгаагүй. Энэ зүйлийг уншиж байхдаа би ч гэсэн сайныг хийх гээд хүч хүрэхгүй, өөртөө итгэлтэй байх гээд чадаагүй, цөхөрч сульдсан ичгүүртэй сул дорой амьдралаа олж харсан.

Ингээд би нулимс дуслуулан, Эзэнд хандан “Есүс ээ, Та үнэхээр байдаг бол, одоог хүртэл энэ түүхэнд гарсантайгаа адил хэвээрээ бол, Та миний амьдралд хэрэгтэй байна” хэмээн чангаар хэлсэн. 2000 жилийн тэртээ тэр эмэгтэйд хандан “Нүгэл чинь уучлагдсан” гэдэг Есүсийн яг тэр үг миний зүрх сэтгэлд ч гэсэн цуурайтсан.

Тэр орой надад байсан цөхрөл санаанд оромгүйгээр алга болж, үргэлж хүсч ирсэн шударга ёс, энэрэл нигүүлслээр амьдрах хүч чадлыг яг тэр үед би олж авсан. Библийн сургуулийн хуучны нэгэн дуунд “Есүс хүчтэй, бид хүчгүй” гэсэн бадаг байдаг. Гэм нүгэл, сул дорой байдлаа хүлээн зөвшөөрсөн минь намайг даруу болгож байсан. Үр нөлөөтэй агуу өөрчлөлт нь гайхамшигт хайрын учир шалтгаан болсон Есүс Христтэй уулзах тэр үеэс эхэлдэг болохыг би мэдсэн билээ. Тэр оройноос хойш Библийг улам илүү унших болж, өөрийнхөө уулзсан хүмүүст Есүсийн талаар санал хуваалцахыг эрмэлзэх боллоо. Тухайн үед миний найзууд, найз залуу маань хүртэл намайг шашны улайран бишрэгч болчих вий гэж болгоомжилж байв. Би ч бас эмээж байлаа. Эцэстээ би дотны найзуудаасаа холдов. Есүс Христийг үгүйсгэгч нэгэн байснаа Түүнд өөрийгөө бүрэн зориулсан хүн болсон минь тэдэнд хэтэрхий хачирхалтай байлаа. Гэмээс уучлагдсан эрх чөлөөг тэд ойлгож мэдрэхгүй байсан. Тийм болохоор тэд ихээр ундууцаж байсан байх. Учир нь тэд намайг өөрсдийг нь сул дорой, төгс бус гэж шүүмжлэх вий хэмээн эмээж байсан. Нэг найз маань надад “Чам шиг ухаантай хүн гэм нүгэл, уучлал ч гэх шиг ийм зүйлсийг яриад байгааг чинь ер ойлгохгүй байна” гэж ч хүртэл хэлж байсан. Харин одоо, гэм нүглийн уучлалгүйгээр бид хэрхэн энэ дэлхийг өөрчилж чадахыг би ойлгохгүй байна.

Харин одоо өөрсдийгөө тогтвортой, зүй зохистой, ёс суртахууныг байгуулах чадамжтай, цэвэр ёс суртахуунтай хүмүүс гэдэгтэй огт итгэхгүй байна. Бид бол сул дорой. Тийм учраас бардам байдал гарган, амин хувиа бодож, бусдыгаа үл хайрлах энэ байдлаараа гэм нүгэл хийдэг. Мөн би өндөр боловсрол, эсвэл засгийн газрын сайн ажиллагаа, аль эсвэл харилцаа холбооны дэвшил зэргээр дэлхийг өөрчилж чадна гэж бодохгүй байна. Бидэнд хөгжил дэвшил биш, харин аврал хэрэгтэй. Гэм нүгэл дотроо гүнзгий нэвчсэн биднийг эдгээж, бидэнд туслах тэнгэрлэг хүч хэрэгтэй. Бид өөрөө өөрсдөдөө тусалж чадахгүй.

Ингээд би коллежоо төгсөх үед нийгмийн шударга ёс, эрх тэгш байдлын төлөөх оргилуун сэтгэл маань хэвээрээ хэдий ч урьдынхаасаа тэс өөр хүн болж өөрчлөгдсөн байсан. Станфорд надад эмэгтэй хүн, мөн нийгмийн идэвхтэн болж төлөвших гайхамшигтай боломжуудыг өгсөн юм.

Энэ бүхний ялгаа нь юу байсан бэ гэвэл өдөр тутам надад ирж, намайг өөрчилдөг хүч нь Есүст болон Түүний хүч чадалд тулгуурласан Түүнтэй харилцах харилцаа байсан юм. Би дэлхийг өөрчлөхийг хүссэн хэвээрээ. Гэхдээ зөвхөн өөрчлөгдсөн зүрх сэтгэлээр...

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст