![]() |
| • Вэбийн сан >> Бодит туршлага >> Одоо |
Тиймээс та илүүг хүсдэг. Ямар нэг юмыг илүүгээр. Харин та яг юу вэ гэдгээ мэдэж байна уу? Энэ нь таны амьдралд тогтмол давтагддаг зүйлстэй адил юм. Сэтгэл чинь ямар нэг юмыг үгүйлээд л байна. Энэ нь амьдралд арай илүү зүйл байх ёстой гэсэн мэдрэмж юм. Амьдралаас минь гадуур өнгөрөөд байгаа тэр л зүйл. “Би чинь зүгээр л талбайн нүхэнд зоолттой гадас юм уу? гэж та боддог. Яг юу юм бэ? Миний асуудал юу вэ?” Давтагдсаар л байна. Та өөрт тохиолдсон асуудлуудаа шийдэх гэж олон зүйл хийсэн ч тэр нь хариулагдаагүй асуулт хэвээр байна. Мэдээж та, үүний тухай найздаа хэлдэггүй. Учир нь найздаа хэлбэл тэд сайн ойлгохгүй “Пөөх, яахаараа ийм юм бодож амьдарна вэ?” гэдэг. Магадгүй тэдэнд бас яг адилхан асуудал байгаа. Магадгүй тэд надтай адилхан бодолтой. Магадгүй хүн бүр ямар нэг зүйлийг хэлэхээсээ эмээдэг, хэн нэгэнд хэлэхгүй чимээгүй явсаар л байдаг. Энэ асуудлаа Ертөнцийн Эзэнтэй холбож бодож байсан уу? Эзэн бидний эргэн тойронд байна, Түүнийг өөрийн нүдээр харж чадахгүй. Харин Эзэн бидний харж байгаагаас илүү өргөнөөр оршдог. Яах ч аргагүй асуудал биш үү? Тэгэхээр бид асуудлаа шийдэхэд бидний харж байгаагаас минь илүү ямар нэг юм хэрэгтэй болж байна. Ертөнцийн Эзэн үзэгдэх ертөнцийг бүтээсэн гэвэл энэ нь хангалттай биш, хэрэв тийм бол бид яах вэ? Хэдийгээр гэр бүл, ажил амьдрал чинь амжилттай байсан ч тэдгээр нь таны сэтгэлийн хоосон орон зайг нөхөж чадахгүй нь. Магадгүй энэ асуудал шийдэгдэхгүй л байна. Яагаад? Яагаад гэвэл энэ бүхэн нь энэ дэлхийнх юм. Тиймээс бидэнд энэхүү хэцүү байдлаас гарах өөр арга зам хэрэгтэй, тэр нь дэлхийгээс олдохгүй. Магадгүй Ертөнцийн Эзэн биднийг Өөрийг нь хайх ын тулд иймэрхүү байдалд орохоор бүтээсэн. Үүний талаар нэг бодооч. Хэрвээ, бид хэрэгтэй бүхнээ энэ дэлхийгээс авч чадах байсан бол бид Эзэнийг хайхгүй байх байсан. Түүнийг бидэнд хэрэгтэй гэж бодохгүй байх болно. Тэр их чухал учраас л магадгүй Түүнийг хайх хэрэгтэй. За, та энд байна. Яг одоо. Танд илүү их хэрэгтэй. Та илүүг хүсч байна. Хэрвээ тэр илүү хүсээд байгаагаа энэ дэлхийгээс авч чадахгүй бол яах вэ? Хаанаас авч болох вэ? Энд дарвал та Библи дээрх энэ талаар бичигдсэн гайхамшигтай зүйлсийг уншиж болно. Есүс яагаад тэр эмэгтэйн эрчүүдтэй холбоотой байсан харилцааны талаар ярьж байна вэ? Энэ нь амийн устай ямар холбоотой вэ? Энэ түүхийг ойлгох хамгийн сайн арга нь Есүс хоёр төвшинд ярьж байгааг мэдэх юм. Тэр хоёр өөр усны тухай ярьж байна. Нэг нь байгалийн ус (H20), нөгөө нь “амийн ус” гэж нэрлэгддэг ус. Тэр хоёр ус нь ямар ялгаатай вэ? Есүс хэлэхдээ байгаль дээрх ус нь бидний цангааг тайлахгүй. Харин амийн ус нь бидний цангааг тайлдаг. Тэгвэл амийн ус гэж юу вэ? Есүс амийн усаар Ертөнцийн Эзэнтэй харилцах харилцааг хэлсэн. Зөвхөн Ертөнцийн Эзэнтэй дотно харилцах харилцаа бидний сүнсний цангааг тайлдаг. Ингээд бодохоор, Есүс яагаад тэр эмэгтэйгээс “Нөхөр чинь хаана байна, нөхрөө дууд” гэсэн вэ? Түүний цангааг яаж тайлах Есүсийн хүсэл юу байсныг тэр эмэгтэйд ухааруулахыг хүсч байсан. Харин энэ арга амжилтанд хүрсэнгүй. Тэр, амьдралдаа зургаан эрэгтэйтэй нөхцсөн ч цангаа нь тайлагдаагүй хэвээр байсан. Тэр зургаан эрэгтэйн аль нь ч тэр эмэгтэйн гүн цангааг тайлсангүй. Бидний хамгийн гүн хүсэл, хэрэгцээ энэ дэлхийгээс хангагдахгүй. Биднийг дүүрэн хангаж чадах энэ дэлхийгээс өөр Нэгэн болох Ертөнцийн Эзэн бидэнд хэрэгтэй. Бидэнд Түүний өгөх “амийн ус” хэрэгтэй. Бид Түүнийг таньж мэдэн, бас харилцаатай байх хэрэгтэй. Тийм биш бол, бид дандаа цангасаар байх болно. Цангаа нь сүнслэг утгатай. “Хэн Миний өгөх усыг ууна, тэр хэзээ ч цангахгүй” гэж Есүс хэлсэн. Түүнийг таних нь бидний цангааг тайлна. Бидэнд асуудал болоод байгаа шимэгч хорхой мэт илүүг хүссэн шунал нь амийн усыг уувал алга болно. Үүнээс өөр юу ч шийдэж чадахгүй болох нь харагдаж байна. Энэ түүхэнд гарч буй эмэгтэй өөрийн сүнсний цангааг эрчүүдээр тайлахыг хичээж байна. Энэ нь амжилтанд хүрсэнгүй. Эдгээр нь амийн усыг орлосонгүй. Та, амьдралдаа энэ эмэгтэй шиг өөрийнхөө цангааг юугаар тайлах гэж оролдож байна? Ихэнх хүмүүс өөрсдийнхөө сүнсний цангаа болох хэрэгцээг мөнгө, алдар нэр, биеийн хүч чадал, тансаг байх зэрэг сүнслэг биш юмсаар хангах гэж оролддог. Эсвэл тэд Ертөнцийн Эзэнтэй харилцах хувийн харилцааг нь өсгөж үл чадах шашинлаг юмаар сүнсний цангаагаа тайлахыг оролддог. Үүнээс мөн л амийн ус авч чадахгүй. Энэ түүхийн цөм нь гэвэл зөвхөн Есүс Өөрөө жинхэнэ баттай амийн ундарга юм. Тэр Есүс л бидэнд “амийн ус”-ыг өгөгч Нэгэн. Тэр энэ усыг бэлэглэдэг. Та үүнийг бэлэг болгон хүлээн авмаар байна уу? Энэ нь таны амьдралыг яг ОДОО өөрчлөх болно.
“Мөнгийг хайрлагч нь мөнгөнд цаддаггүй.” (Номлогчийн үгс 5:10) “Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь хүн Бурханыг эрж хайх ёстойн учир агаад Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй хэдий ч хүмүүс Түүнд хүрч, Түүнийг олоосой хэмээсэнд болой.” (Үйлс 17:26-27) Ингээд Есүс Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Иаковын худаг тэнд байжээ, аянд ядарсан Есүс худгийн дэргэд сууж байв. Энэ нь зургадугаар цагийн үед байлаа. Самарийн нэг эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс, “Надад уух юм өгөөч?”гэж гуйв. (Түүний дагалдагч нар идэх юм худалдаж авахаар хот уруу явсан байлаа.) Өнөөх Самари эмэгтэй Түүнд “Та иудей хүн байж Самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ?” гэв. (Учир нь Иудейчууд, Самаричуудтай харьцдаггүй байжээ.) Есүс түүнд, “Хэрэв чи Бурханы бэлгийг болон Надад уух юм өгөөч гэж байгаа хүн хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан” гэв. Эмэгтэй Түүнд “Эрхэм ээ, энэ худаг гүн, Танд хутгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах вэ? Та, бидний өвөг Иаковаас агуу гэж үү? Тэр бидэнд энэ худгийг өгсөн юм. Иаков болоод түүний хөвгүүд ч, мал сүрэг нь ч эндээс л ундаалсан юм” гэв. Есүс, “Энэ уснаас уух хүн бүр дахин цангана, харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно” гэв. Эмэгтэй Түүнд, “Эрхэмээ, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус утгахаар энд ирэх шаардлагагүй болно” гэв. Есүс түүнд, “Явж, нөхрөө дуудаад энд ир.” гэж айлдав. “Би нөхөргүй” гэсэнд Есүс түүнд “Би нөхөргүй гэж чи зөв хэлэв. Үнэндээ чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр чинь биш тул чи үнэнээр хэлэв” гэв. Хуудсыг найздаа илгээх
|
|