Амьдрал хаанаас эхтэй вэ?
Бүтээлийн онол ба Хувьслын онолын тухай
Чарльз Колсон
1967 онд сансар судлаачид гадаад ертөнцөөс мэдрэгдсэн радио чичиргээг нээж илрүүлсэндээ маш их гайхжээ. Тэд “Бидэнд эхэндээ -Энэ өөр гаригийнхан байна, тэд бидэнтэй холбоо тогтоох гэж оролджээ гэсэн бодол төрсөн” гэж ярьсан байв. Тэд энэ үл мэдэгдэх дохио илгээгчдийг “БНХ” буюу Бяцхан Ногоон Хүмүүс гэж нэрлэсэн байжээ.
Гэвч тэр нь радио дохиог дуурайгч эргэлдэгч од байсан нь хожим тодорхой болжээ.
Аливаа юмс байгалиас гаралтай эсвэл ямар нэгэн ухаант эх сурвалжаас үүсэлтэй гэдгийг эрдэмтэд хэрхэн хэлж чадах вэ? Энэ тухай бодож үзвэл Бүтээл болон Хувьслын онолын талаарх гол маргаант асуулттай тулгарах болно. Амь, амьдрал байгалийн нөлөөгөөр үүссэн үү? эсвэл ямар нэгэн ухаант эх сурвалж үүнийг бүтээсэн үү? гэдгийг та хэрхэн мэдэж чадах вэ?
Зарим нэг ижил төстөй байдлуудыг авч үзье л дээ. Бид Америкийн Өмнөд Дакато мужаар аялж байна гэж өөрсдийгөө төсөөлье. Дөрвөн ерөнхийлөгчийн хөргийг уулан дээр сийлснийг хараад, бид ямар өндөр чадамжтай агентлагийн ажил болохыг шууд л мэдэх болно.
Хэн ч Рашмори уулан дахь тэдгээр сийлбэр дүрсийг байгалийн гоц бүтээл гэж эндүүрэхгүй нь ойлгомжтой.
За, эсвэл горхины дэргэдээс нум сум оллоо гэж төсөөлье. Хэн ч үүнийг усны урсгалд элэгдэн, ийм хэлбэртэй бий болсон зүйл гэж үзэхгүй нь мэдээж шүү дээ.
Археологийн судалгаанд хүний гараар хийгдсэн бүтээлийг байгалийн бүтээлээс ялган таних чадвар хамгийн чухал байдаг. Археологчдод Месопотамиагийн (Тигр ба Евфрат мөрний хоорондох нутгийг ийнхүү нэрлэдэг. Одоогийн Ирактай хиллэдэг.) хөрсөнд малтлага хийх явцад тэд хад чулууны хэлтэрхий олсон уу, эсвэл вааран эдлэлийн хэлтэрхий олсон уу, гэдгээ тодорхойлох шаардлага тулгардаг.
Байгаль дэлхий өөрөө зүй тогтол бүхий хэв маягийг бий болгох чадвартай. Тухайлбал далайн эргийн элсэн дээрх үелэн тогтсон бидэр, сансар судлаачдыг “Бяцхан Ногоон Хүмүүс” олсон гэж төөрөгдөлд хүргэсэн радио долгионы адил. Гэвч байгалийн бүтээж чадахгүй зүйл бол цогц нарийн нэгдмэл байдал юм.
Бид далайн эргээр алхаж байгаад элсэн дээр “Жон Мэрид хайртай” гэж бичсэнийг олж харлаа гэе . Уг бичгийг харангуутаа, элсэн дээр тогтсон бидэрээс өөр төвшний зүй тогтлоор үүссэнийг бид ялган таниж чадна. Үүнийг эрдэмтэд цогц нарийн нэгдмэл байдал гэж нэрлэдэг юм.
Эсвэл бүгдээрээ тэнгэр өөд ширтэж байгаад “Кока кола уугаарай” гэсэн үүл мэт хөвсгөр цагаан бичгийг олж харлаа гэе. Бид хором ч эргэлзэлгүй тэр бол жирийн нэг үүлс биш гэдгийг тодорхойлж чадах төдийгүй түүнийг бичигч онгоцыг олж харах гэж хичээнэ.
Дээрх энгийн жишээнүүд нь байгаль дэлхийн өөрийнх нь бий болгосон, эсвэл ухаант эх сурвалжийн бүтээсэн зүйлс байдаг гэдгийг бидэнд харуулж байна.
Тэгвэл энэ бүхэн амь амьдрал хаанаас эхлэлтэй талаар юуг хэлж байна вэ?
Амьд биеийн молекулын гол цөм бол ДНХ байдаг. Генетик судлаач эрдэмтдийн үзэж байгаагаар ДНХ –гийн бүтэц нь хэлний бүтэцтэй адил байдаг юм байна. ДНХ нь кодны буюу эс доторх харилцааны системийн үүрэг гүйцэтгэдэг.
Өөрөөр хэлбэл, генетик судлаачдын баталснаар эсийн бөөмүүд “Жон, Мэрид хайртай” эсвэл “Кока кола уугаарай” гэсэнтэй төстөй зүйл бий болгоход хүргэдэг байна.
ДНХ нь эдгээр энгийн өгүүлбэрүүдээс ч илүү их мэдээлэл агуулдаг нь мэдээж. Ерөнхийдөө сүүн тэжээлтний нэг эсийн доторх ДНХ-д олон мянган номны мэдээлэлтэй адил хэмжээний мэдээлэл багтдаг байна.
Тиймээс хэрэв “Жон Мэрид хайртай” гэсэн үгсийг хэн нэгэн ухаант эх сурвалж бичсэн юм бол ДНХ –г ямар их ухаант эх сурвалж бүтээсэн бол оо?
Хувьсал хөгжлөөс үүдэн гарч ирэх асуултуудад хариулахын тулд та генетикийн юмуу химийн шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй байх албагүй. Шинжлэх ухаан энгийн жишээ туршлагуудад болон туршилт дээр үндэслэх ёстой байдаг, Тэгвэл та ч бас энгийн туршлага дээр үндэслэн амь, амьдралыг ямар нэгэн ухаант эх сурвалж бүтээсэн байж болох талаар логиктойгоор бодож үзнэ үү?
Редакцийн хавсралт: Өнөө үед технологи маш өндөр хөгжсөн гэдгийг хэн бүхэн мэднэ. Компьютерийн бичил схемд асар их хэмжээний мэдээллийг багтаах боломжтой болсон ч ДНК –гийн мэдээллийн нягтралтай дүйцэх хэмжээний зүйл хараахан бүтээгдээгүй байгаа юм. Оксфордын Их Сургуулийн эрдэмтэн Ричард Довкин “Хүний нэг эсэд Британий Нэвтэрхий толийн 30-н боть номонд багтах хэмжээний мэдээллээс 3-аас 4 дахин их мэдээллийг багтаах хангалттай хүчин чадал байдаг” гэж батлан хэлсэн байдаг. Персональ компьютеруудад нэмэгдэж буй нягтралын хэмжээг харахдаа бид гайхан биширдэг. Доктор Уйлльяам Дэмбски “ДНХ –гийн мэдээлэл хадгалалтын нягтралыг бодож үзэх юм бол хамгийн шилдэг комьпютерийн бичил схемээс хэдэн триллион дахин агуу хүчин чадалтай байдгийн төлөө талархая“ хэмээн хэлж байжээ. Бүх хүн төрөлхтөн болоод амьтан ургамлын эсийн ДНХ-д хадгалагдаж байдаг мэдээллийн ач холбогдол нягтрал болон зохистой тоо, хэмжээг үзвэл энэ бүхний цаана ямар нэг гайхамшигтай зүйл байгааг хэлээд байгаа бус уу?
Бүтээл хувьслын талаар та илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл, Оршин буй нь хэсэгт бичигдсэн бусад нийтлэлүүдийг харна уу?
Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?
|