•  Вэбийн сан >> Оршин буй нь >> Рашморе уулын туршилт

Рашморе уулын туршилт

Бүтээлийн үл ойлгогдох байдал оньсого биш, харин Ертөнцийн Эзэний гайхамшигт уран бүтээл болохыг гэрчлэх нь

Хүмүүс заримдаа энгийн тодорхой зүйлсийг хэтэрхий нарийн төвөгтөйгөөр бодож ойлгох тохиолдлууд байдаг.

Жишээлбэл: Энд тавигдсан Рашморе уулын зургийн талаар бодож үзэцгээе. Хадан дээр сийлэгдсэн энэхүү хөрөг дүрснүүд өөрөө аяндаа бий болоход хэр хугацаа орсон бол? Сая жил үү? Тэрбум жил үү? Эсвэл бүр зуун тэрбум жилийн эцэст бий болох боломжтой юу?

Та үүнд “үгүй” гэж хариулж байна уу? Хэрвээ тийм бол яагаад “үгүй” гэж? Хадан дээрх энэхүү хөрөг дүрсүүд яагаад ийм их хугацаа өнгөрөөд байхад үүсч бий болж болохгүй гэж? БИД ч гэсэн үүнтэй адилаар үүсэн бий болоогүй билүү? Олон мянган тэрбум жилийн турш хүн эгэл биетээс үүсэн, хөгжсөөр байгаад одоогийн төрхөө олсон гэж бид заалгаж, тэр онолдоо итгэж ирсэн биш билүү?

Рашморе уулан дахь сийлбэр хөрөг санамсаргүйгээр үүссэн болохыг бид хэрхэн мэдэх вэ?

Рашморе уулын зургийг дахин харцгаая. Рашморе уулан дээрх сийлбэр хөргүүдийг маш чадварлаг зураачид, уран барилгачид барьсан нь бидэнд харагдаж байна. Гэвч ийм зүйл санамсаргүйгээр өөрөө аяндаа бий болох боломжтой гэж үү? Тэгвэл, эрдэмтдийн баталдаг шиг дэлхий олон жилийн настай юм бол түүн дээрх уулс ч мөн адил настай гэсэн үг юм. Тэгвэл Рашморе уулан дахь эдгээр сийлбэр хөргүүд шиг ийм нарийн цогц байдлаар хийгдсэн дүрсүүд дэлхийн өөр бусад уулан дээр ч бас л байх байсан биш үү? Гималайн ууланд Рашморе уулынхтай адил замаар буюу нар салхи, бороо, усны элэгдлээр үүсч бий болсон дүрсүүд байдаг гэж үү?

Тэр ч байтугай манай Алтайн нурууны салбар уулсын аль нэгэнд байгалийн хүчин зүйлс, цаг хугацаа болон санамсаргүй тохиолдлоор ямар нэг хүн амьтны тухайлбал анаашны том сийлбэр дүрс дээрхийн адил үүсэн бий болсон байсныг та харж байсан гэж үү?

Магадгүй, та “тэнэг хэрэг юм, хязгааргүй их цаг хугацаа өнгөрч, бороо, нар салхины элэгдэл болсон ч гэлээ анаашны том сийлбэр дүрс яаж санамсаргүйгээр уулан дээр үүсэж чадах билээ дээ?” гэж бодож байгаа байх аа. Тийм шүү ЭНЭ БОЛ үнэхээр тэнэг хэрэг билээ. Хэчнээн цаг хугацаа өнгөрсөн ч, ийм нарийн цогц, төгс хийцтэй зүйл өөрөө аяндаа санамсаргүй үүсэн бий болчихсон гэж бодох нь мунхаг хэрэг.

Рашморе уулын бүтээл: Нууцлагдмал зүйл биш харин гайхалтай уран хийцтэй бүтээл

Рашморе уулын зургийг харвал тухайн сийлбэр хөрөг дүрсүүдийг оюун ухаант хүн урлан хийсэн болох нь ойлгомжтой шүү дээ. Хэрвээ энэ бүхнийг санамсаргүйгээр үүссэн гэж үзэж байгаа бол уулан дээрх хөрөг дүрсний царайнууд тодорч үүсч бий болохоос өмнө Рашмор уул өөрөө нар, салхи, борооны элэгдэлд “идүүлчих” байсан болов уу? Ингэсэн бол бидэнд цогц нарийн, уран хийцтэй гэж үзэгдэх зүйл юу ч үгүй л байх байжээ. Уулан дээр сийлэгдсэн хөрөг дүрсүүдийг зориудаар урлан бүтээсэн нь тодорхой болж байгаа учраас санамсаргүйгээр үүссэн гэдэг нь няцаагдаж байна.

Одоо тэр дүр зурган дээрх хүмүүсийн талаар авч үзье. Тэд бол Америкийн ерөнхийлөгч асан Вашингтон, Жефферсон, Рузвельт, Линколин нар юм. Эдгээр хүмүүс өөрсдөө Рашморе уулан дээр сийлэгдсэн хөргүүдээсээ илүү агуу юу эсвэл тэдгээрээс дор уу? Тэд бол илүү агуу юм. Жорж Вашингтон бол Америк үндэстэнийг удирдаж байсан ерөнхийлөгч хүн байсан. Рашморе уулан дээрх түүний хөрөг дүрс үүнийг хийж чадах байсан гэж үү? Абрахам Линколин Гетсбургт үг хэлж байсан. Рашморе уулан дээрх Жефферсоны чулуун дүрс АНУ-ийн тусгаар тогтнолыг бичигт гарын үсэг зурж чадах байсан уу? Мэдээжийн хэрэг энэ хүмүүс уулан дахь өөрсдийн хөрөг дүрсүүдээс илүү агуу гэдэг нь тодорхой.

Та ч бас санамсаргүйгээр бий болсон хэрэг биш харин Ертөнцийн Эзэн таныг гайхамшигтайгаар бүтээсэн.

Тэгэхээр хэчнээн цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн Рашморе уулын хөрөг дүрсүүд санамсаргүйгээр өөрөө аяндаа бий болчихоогүйн адилаар хүн төрөлхтөн ч гэсэн хэчнээн ч цаг хугацаа өнгөрлөө гээд санамсаргүйгээр бий болохгүй нь үнэн биш гэж үү?

Таны тухайд юу гэж бодож байна вэ? Рашморе уулын энэхүү жишээг та өөр дээрээ тусган нэг бодож үзээрэй. Та уулан дээр сийлсэн тэр дүрстэй харьцуулшгүй агуу биш гэж үү? Та үнэхээр өөрийгөө санамсаргүйгээр бий болсон гэж бодож байгаа юм уу? Танд агуу цогц ДНК ген байдаг шүү дээ. Та урьд өмнө хэзээ ч байгаагүй цорын ганц хүн биш гэж үү? Хэн ч хүн шиг агуу гайхамшигтай нэгнийг бүтээж чадахгүй. Хүн санамсаргүйгээр үүссэн гэж үү? Та хүн бүтээгдсэн үү? эсвэл санамсаргүй үүссэн үү? гэдгийг дахин нэг бодож үзээрэй.

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст