•  Вэбийн сан >> Оршин буй нь >> Шавар ваар

Шавар ваар

Бид амьдрал болоод орчлон ертөнц хэрхэн бий болсон
талаар бодохдоо далд ухамсараа сонсдог уу?

Археологчдын ярьдгаар шавар ваар нь соёл иргэншилт хүмүүс тухайн газар амьдарч байсны ул мөр юм. Газар шороо, салхи, эсвэл химийн элементүүд нэгэн хэвд орж, ваар болоод дээр нь элдэв чимэглэл хийгдсэн гэвэл хэн ч итгэхгүй. Хүмүүс үүнийг урласан нь ойлгомжтой. Хэрвээ, энгийн нэг ваар хүний ур хийцийг харуулж байдаг юм бол түүнээс илүү нарийн цогц зохион байгуулалттай зүйлийн талаар бид юу гэх вэ? Жишээ нь хүний нүд 7 сая өнгийг ялгах чадвартайгаас гадна өдөрт 100,000 удаа хөдөлж, 1,5 сая мэдээллийг нэгэн зэрэг хянан зохицуулж байдаг.1

Энгийн нэг ваарыг байгалийн бүтээл гэхэд итгэдэггүйтэй адил хүний нүд агаар дахь элементүүдээс үүссэн гэвэл итгэхгүй биз дээ? Зарим хүмүүс иймэрхүү шинжлэх ухаанч дүгнэлтийг шаарддаг. Яагаад гэвэл Бурханд итгэх нь шинжлэх ухааны үүднээс боломжгүй гэж үздэг. Тэгвэл энэ нь хаа нэгтээгээс шавар ваар олоод, энд хүмүүс байгаагүй гэсэн онол дэвшүүлээд, газар шороо эсвэл агаараас яаж үүсэв? гэдгийг батлах хэрэгтэй болно.2 Ийм юм байж болох уу? Үүнээс үзвэл ямар нэг тохиолдлын зүйлс нь бүрэн бүтэн болтол урт хугацаа шаардагдахыг бид харлаа.2

Туршилт хийж үзье л дээ. Нэгэн хүн танд цагийг задлаад араа, эрэг шураг, пурш зэрэг бүхий л зүйлсийг хуванцар цүнхэнд хийгээд өгсөн гэж бодъё. Дотор нь буй бүх зүйлс нэгэн зэрэг унаад боолт бүр нь зөв нүхэндээ орж боогдоод, өнөөх цаг яг хэвээрээ босно гэвэл тэр цүнхийг та хэр удаан сэгсрэх вэ? Энэ бүгд хийгдэх тодорхой магадлал байх ёстой. Магадгүй та 30 секундээс хэтрэхгүй сэгсрэх байх. Яагаад? Яагаад гэвэл таны далд ухамсар танд энэ цүнхийг хэр удаан сэгсрэхээс үл хамааран, энэ зүйлс хэзээ ч эргээд цаг болохгүй гэдгийг хэлж өгсөнд байгаа юм. Энд тэр цүнхийг 1 минут сэгсэрнэ үү? мянга мянган жил сэгсэрнэ үү? Огтхон ч хамаагүй.

Ингэж хэлэхэд зарим хүмүүс “магадгүй, хэзээ нэг өдөр ямар нэг байдлаар, азаар” хэмээн маргалдах байх. Энэ нь далд ухамсарыг үгүйсгэж байгаа хэрэг үү? “Хааны шинэ хувцас” дээр гардаг шиг цугласан олны дундаас “Тиймээ, гэхдээ энгийн амьдралд нийцэхгүй байдлаас үүдсэн төвөгтэй амьдрал бол бас нэгэн боломж юм. Энэ нь өөр нэгэн тайлбарыг илэрхийлэхэд хүргэхгүй гэж үү?” гэж хэлэх дуу хоолой байж болох юм.

Үүнтэй нэгэн адилаар дэлхий дээрх амьдралыг юу гэж үзэх вэ? Магадгүй, та бидний энэ дэлхий дээр амьдрахад тааламжит бүхий л нөхцөлөөр хангагдсан, болохыг анзаарсан байх. Үүнд: Дэлхийн, нарнаас алслагдсан зай, агаарын химийн найрлага, дэлхийн тэнхлэгийн хазайлт, тэнхлэгээ эргэх хөдөлгөөн, гравитацийн хүч, усны эзлэх хувь гээд олон зүйл нь төгс байдаг.

Астрофизикч Жорж Смүт “Дэлхий дээр амьдрал байхад шаардлагатай өнцөг нь дэлхийгээс дэлхий ван гариг уруу (4 тэрбум км-ийн цаана орших) сум харваад, тэр сум нь буцаж ойн дэлхий дээр байрлуулсан байны төвөөс 100 ярдын (1 ярд =0,91144м) дотор буух магадлалтай” гэж тайлбарладаг.

Та мөрийцөх дуртай юу? Хэрвээ харьцаа таны эсрэг 5:1 байсан ч мөрийцөх үү? Бүр таны эсрэг 6000:1 байвал яах вэ? Хэрвээ орчлон ертөнц Бүтээгчгүйгээр өөрөө бүтсэн гэдэг дээр мөрийцөж байгаа гэвэл дээрх харьцаа 10124:1 болно.3

Ухаалаг хүн энэ дэлхий маш бага магадлалаар эсвэл сохор азаар эдгээр бүх шаардлагуудыг хангасан гэж хэлнэ гэж үү? Пуужинг амжилттай газардуулах магадлал 10124:1 байвал тэр онгоцонд хүн сууна гэж үү? Хүмүүс амьдрал дахь маш олон янзын талбар дээр ухаалгаар ажилладаг. Бид шавар ваар болон цагийг хараад, хийсэн хүнийг нь нүдээр хараагүй ч маргаангүй эдгээрийг хүн хийсэн гэж хэлдэг. Хүний бие, дэлхий ертөнцийн талаар авч үзэхэд ч гэсэн дээрхтэй ижил логиктой байхгүй гэж үү?

Хүний бие болон орчлон ертөнцийн талаарх дээр дурдсан асуудлууд “Би Түүнийг харахгүй байгаа ч гэсэн энэ үнэхээр Ертөнцийн Эзэн, Бүтээгч Бурхан байдгийг нотоллоо” гэж хэлэхэд хүргэхгүй гэж үү?

Ертөнцийн Эзэний тухай тусгайлан мэдэхийг хүсвэл Ертөнцийн Эзэнийг хувьчлан мэдэх нь холбоосыг дарна уу?

Амьдрал хүрээлэн буй орчноосоо үүссэн эсэх талаар хийсэн хими, биологчдын бичсэн энгийн сэдвүүдийг уншихыг хүсвэл дараах вэбсайтыг үзнэ үү? http://www.answersingenesis.org/home/Area/isd/marcus.asp

(1) Хью Доусон, “Нүдний физиологи”, 5 дахь хэвлэл(Нью-Иорк: МакГроу Хилл, 1991)
(2) Бид дараагийн удаад доктор Жон П.Маркусын сэдвийг тавих болно. Тэрээр Мичиганы их сургуульд биологи химийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд Австралийн Квийнслэндийн их сургуулийн Тропикийн ургамал судлалын хамтарсан төвийн ахлах эрдэмтэн юм. Одоогийн байдлаар уг эрдэмтэн мөөгөнцөрийн эсрэг уураг, ген болоод өвчин эсэргүүцэхэд зориулагдсан ургамлын тариалалтын генийн инженерчлэл түүний хэрэгцээ гэсэн сэдвээр судалгаа хийж байна.
(3) Фред Эррен, Надад Ертөнцийн Эзэнийг харуулаач, 3 дахь хэвлэл (Иллинойс, Вийлин: Өдрийн од, 1997), 213

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст