•  Вэбийн сан >> Оршин буй нь >> Ертөнцийн Эзэн хаана байна?

Ертөнцийн Эзэн хаана байна?

Хэн нэгэн “Надад Ертөнцийн Эзэнийг харуулаач” – Ертөнцийн
Эзэн үл үзэгдэх, нуугдмал Эзэн мөн үү?

Цаасны нэг талд хоёр хүн байгаагаар төсөөлье. Тэдгээр хүмүүс өндөр, өргөн гэсэн хоёр хэмжээст байна. Харин тэд цаасны цаад талыг мэдэхгүй. Тэр цаасны хэмжээгээр тэдний ертөнц илэрхийлэгдэнэ. Тэд таныг харж чадах уу? Үгүй. Тэд зөвхөн цаасан дээр (тэдний ертөнц болох) юу байгааг л харж чадна. Тэдэнд бидний мэдэх өөр хэмжээс байхгүй. Одоо, та өөрийн хуруугаараа энэ цаасан дээр хүрч болно. Ингэснээр тэр хоёр таныг харж чадах уу? Тэд таныг харж чадахгүй. Учир нь тэдний ертөнцөд таны хурууны хэсэг хүрсэн тул өндгийг нь л харж чадна.

Ертөнцийн Эзэн нуугдмал уу?

Энэ нь бид Ертөнцийн Эзэнтэй хамт байх нөхцөл байдалтай төстэй юм. Ертөнцийн Эзэн бол бидний оршин буй хэмжээсээс гадна юм. Тэр бидний мэдэх цаг хугацаа, орон зай гэсэн хэмжээсүүдэд хязаарлагдахгүй. Тиймээс, Түүнийг “харах нь” хэцүү. Бид нар яг тэр цаасан дээр байгаа хүмүүстэй адил юм. Тэд гурав дахь хэмжээс харж чаддаггүй шиг, бид өөр хэмжээс харж чадахгүй юм.

Тэгвэл бид амьд оршигч Нэгэнийг яаж мэдэх вэ? Хэрвээ та энэ цаасанд хүрэхгүй бол тэр хоёр таныг харж чадахгүйтэй адил Ертөнцийн Эзэн бидэнд Өөрийгөө илэрхийлэхгүй бол бид Түүнийг таньж чадахгүй. Цаасан дээр гар хүрч байгаа шиг Тэр бидний ертөнцөд хүрэх хэрэгтэй.

Үл үзэгдэгч Эзэн илчлэгдсэн нь

Бид хүн төрөлхтний түүх, онцгойлон шашныг нь судалснаар энэ ертөнцөд Ертөнцийн Эзэн хүрсэн аливаа үйл явдлуудыг олж хардаг уу? Ертөнцийн Эзэний “гар” Есүс Христээр бидний ертөнцөд хүрсэн гэдгийг эргэцүүлээрэй. Есүс, Өөрөө Ертөнцийн Эзэн болохоо хэлсэн (Иохан 8:58, 17:3). Тэр хэлэхдээ Намайг харсан хүн Ертөнцийн Эзэнийг харсан гэв (Иохан 12:45; 14:9). Тэр зөвхөн Би л Ертөнцийн Эзэнээс энэ дэлхийд ирсэн (Иохан 3:13), зөвхөн Ертөнцийн Эзэн л хийж чадах зүйл бол хүний гэмийг уучлах юм (Марк 2:5) гэсэн. Шинэ Гэрээний олон хэсгүүд дээр Есүс Бурхан мөн гэж баталсан байдаг (Иохан 1:3,4,18; Еврей 1:1-13; Колоссай 1:15-20, 2:9; Филиппой 2:6). Тэр бол хүний дүрээр бидний дунд ирсэн Ертөнцийн Эзэн мөн (Иохан 1:14). Тэр бол “үл үзэгдэгч Ертөнцийн Эзэний дүр төрх” (Колоссай 1:15) билээ.

Ертөнцийн Эзэн бидэнд Өөрийгөө илэрхийлэхийг хүсч байсан болохоор Тэр, Өөрөө бидний адил хүн болж ирэхээс өөр арга байгаагүй. Харин Ертөнцийн Эзэн яагаад үүнийг үйлдэх болов?

"Ертөнцийн Эзэнийг надад харуулаач"

Овоохойд амьдардаг, өндөр настай нэгэн фермерийн тухай үлгэр байдаг. Тэр овоохойн хажууд нэг амбаар бүхий пин байжээ. Нэгэн хүйтэн өвлийн шөнө, шувууд хөлдөж үхэхгүйг хичээн, түүний дулаан овоохойн цонхыг мөргөн наалдаж байлаа. Тэгээд тэр настай фермер гадаа гараад, дулаан пингийнхаа хаалгыг нээн, шувуудыг ороорой хэмээн гараараа даллаж урив. Харин шувууд түүнийг ойлгосонгүй ээ.

Тэгээд фермер өөрийгөө тэдэнд ойлгуулахын тулд өөрөө шувуу болохыг хүсчээ. Хэрвээ тэр шувуу байсан бол бусад шувуудыг пинд дагуулж оруулаад, үхлээс аврах байсан. Яг энэ мөчид настай фермер, Есүс яагаад хүн болж ирснийг ойлгожээ. Тэр фермер шувуу болж чадаагүй ч, Их Эзэн хүн болж ирж чадсан.

“Бурхан дэлхийг үнэхээр их хайрлаад, цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Түүнд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм” (Иохан 3:16).

Ертөнцийн Эзэн энэ дэлхийд ирсэн тухай илүү их мэдэхийг хүсвэл, Библийн “Иохан” номыг уншаарай.

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст