Ертөнцийн Эзэн бодитой юу?
Оюун ухаант бүтээлийг илэрхийлэх ямар шинж тэмдгүүд байна вэ?
Энди Вайнмэн
Ертөнцийн Эзэн бодитой юу? Энэ бол их ерөнхий асуулт. Хэрэв Ертөнцийн Эзэн бодитой биш бол та өөрийн хүссэн дүрмээрээ тоглох болно гэсэн үг. Харин Ертөнцийн Эзэн бодитой бол энэ нь нэгэн бүхэл бүтэн бөмбөгт тоглоом болж хувирах ба Ертөнцийн Эзэн байдаг гэж итгэдэг ихэнх хүмүүст их сонирхолтой байх болно. Бүхий л амьдралынхаа туршид үүнтэй адил асуултыг асуусныхаа ачаар Жорж Барна насанд хүрсэн дөрвөн хүн дутмын гурав нь “Ертөнцийн Эзэн бодитой” гэдэгт итгэдэг болохыг тогтоожээ. Та үүнийг үнэн эсэхийг дөрвөн найзаасаа асуугаад л шалгачих. Мэдээж хэрэг олонхын санал бодол Ертөнцийн Эзэний бодит байдлыг баталж чадахгүй.
Ертөнцийн Эзэн бодитой эсэхийг хэрхэн мэдэх вэ? Бид утасны харилцуураа аваад, Түүн уруу залгадаг бол сайхан байхгүй гэж үү? Эсвэл замд Түүний машин явж байвал түүнийг харахаар дагаж явах уу? Азаар, энэ асуултын хариулт уруу хөтлөх зам байдаг. Үүнийг нэг эргэцүүлж үзвэл: Ертөнцийн Эзэн бол хязгааргүй чанартай, бид бол хязгаарлагдмал. Хэрэв Ертөнцийн Эзэн Өөрийгөө мэдүүлэхийг хүсвэл Тэр Өөрийн оршихуйг тодорхой харуулах болно. Тэгвэл Ертөнцийн Эзэний бодитойг харуулах ямар нэгэн тэмдэг байна уу? Винфрайп Кордуан үүнийг иймэрхүү байдлаар хэлсэн."...Бид энэ дэлхийг хараад, зохион бүтээгдсэнийг ажвал Бүтээгч Эзэн байж л таарна гэдэгт итгэхээс өөр аргагүй болдог." Анчин амьтныг хөлийн тавхайн мөр, унасан үс, хугалсан мөчир зэргээс улбаалан дагаж, олж илрүүлдэг шиг бид дэлхийгээс Ертөнцийн Эзэний хурууны хээ болон гарын урыг харж байна.
Сүүлийн хэдэн зууны туршид олон янзын тэмдгүүд илэрхий болоод байна. Үүнээс гурвыг нь товчхон авч үзье. Нэг: Дэлхий дээрх бүх зүйлс учир шалтгаан, үр дүнгийн хуулиар хийгдэж байгаа нь харагддаг. Нөлөөлөл үзүүлж буй бүх зүйлс ямар нэгэн шалтгаанаас үүдэлтэй “түлхэлт”-тэй байж таарна. Бүх “зүйл” оршин тогтож буй байдлаасаа шалтгаалан бусад “зүйлс”-ээс харилцан хамааралтай байгааг харж болно. Жишээлбэл, хүүхдүүд эцэг эхээсээ, дэлхий нарнаас хамааралтай байдаг. Бүгдийг анхных уруу нь буцааж бодвол, эх үүсвэр нь хэн байсан бэ? гэсэн асуулт гарч ирнэ. Тэгэхээр энэ нь ямар нэг зүйлээс үл шалтгаалах оршихуй байгааг харуулах ба үүнийг гүн ухаантнууд зайлшгүй байх оршихуй гэж нэрлэх дуртай байдаг. Энэ нь Ертөнцийн Эзэн байж болох уу?
Хоёр: Бодитойг илэрхийлэх хоёр дахь тэмдэг нь орчин үеийн Шинжлэх Ухааны мэргэжилтнүүдийн нэрлэснээр ухаалаг загвар юм. Орчлон ертөнц зорилго, загвар, төвлөрлийг агуулж байдаг. Энэ бол шинэ санаа биш, Виллиам Палей, “Хэрвээ та тал газраар алхаж байгаад газраас нэг цаг олбол ямар зорилго бүхий механик хэрэгсэл болох мөн уулан дахь мод ургамал шиг газраас ургадаггүйг ухамсарлах болно” гэж хэлсэн байдаг. Эндээс энэ цагийг хэн нэгэн сэтгэж бүтээсэн байна гэдэг оновчтой дүгнэлт хийж болох юм. Орчлон ертөнц энэ цагнаас хязгааргүй хэцүү бүтэцтэй бөгөөд үүнийг Бүтээгч нь ямар ч зохион бүтээгчээс илүү ухаалаг гэсэн үг юм.
Гурав: Орчлон ертөнцийн ёс суртахууны үндэстэй холбоотой юм. Левис үүнийг “Хүний төрөлх мөн чанар” гэж дурдсан байдаг. Дэлхийн хаа сайгүй амьдарч байгаа бүх хүмүүс ёс суртахууны тухай гэрээ хийгээгүй боловч нийтлэг, зайлшгүй мөрдөх зарчмуудыг дагаж байдаг. Жишээлбэл: Хүмүүс, улс үндэстэн бүр хүний амийг авах талаар өөр өөр үзэл бодолтой байдаг ч нигүүлсэнгүй сэтгэлгүй хүйтэн цуст алуурчныг хэн ч өршөөхгүй. Энэ нь хүн төрөлхтөн ёс суртахууны дотоод чиглүүлэгчтэй бүтээгдсэнийг батална.
Эдгээр шинж тэмдгүүд бүгд бидний дотоод ухамсарт хандах бөгөөд дэлхийн талаарх тодорхойлолтуудтай ч нийцнэ. Дан ганц эдгээр шалтгаануудаас болоод Ертөнцийн Эзэн бодитоор оршин байдаг гэдэгт бүрэн итгэж чадахгүй ч үүнд итгэх мэдрэмжүүдийг нэмэгдүүлдэг. Хэрэв, энэ нь үнэн бол Ертөнцийн Эзэний тухай мэдэж болохуйц өөр зүйлс байж болох юм. Та, энэ замыг сонгон авч, хаа хүргэхийг нь үзэж болохгүй гэж? Ертөнцийн Эзэний оршин буйг батлах зургаан шалтгааныг үзэхийг хүсвэл Ертөнцийн Эзэн байдаг уу? сэдвийг уншаарай.
Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?
|