•  Вэбийн сан >> Оршин буй нь >> Та Ертөнцийн Эзэний оршин байгааг баталж чадах уу?

Та Ертөнцийн Эзэний оршин
байгааг баталж чадах уу?

(Философичид, шашингүйн үзэлтнүүд яагаад энэ асуултанд дуртай вэ?)

Доктор Григори

Имманүэл Кантын “Цэвэр шалтгааны шүүмж” ном гарснаас хойш хүмүүс Ертөнцийн Эзэнийг байдаг гэж батлах нь боломжгүй гэдэгт улам бүр итгэх болжээ.

Бодит байдал дээр Америкчуудын нэлээд хэсэг нь энэ үзлийг баттай үнэн гэж үзэх болжээ.

Миний мэдэхээр энэ зүйлийг маргаангүй ягшмал онол болгосон шалтгаан бол үүний тухай асуухад миний авах хариулт юм.

Хэн нэгэн хүн “Чи Ертөнцийн Эзэн байдаг гэдгийг баталж чадахгүй” гэвэл, би: “Та яаж мэдэж байгаа юм бэ? Та намайг дөнгөж сая л таньдаг болсон учраас миний юу хийж чаддагийг хэрхэн мэдэх вэ?” гэж асуумаар байна.

Ихэнх хүмүүс Бурхан байгааг баталж чадахгүй хэмээн өгүүлэх нь юу гэсэн үг вэ?

Олон хүмүүс намайг Бурхан байгааг бүх философич хүмүүст итгүүлж чадах философийн нотолгоо өгч чадахгүй гэж боддог.

Хүчээр итгүүлэхийн тулд ямар нэгэн баталгаа өгөх гэж оролдох шаардлагагүй юм.

Хэрэв миний баталж хэлсэн зүйлс шашингүй үзэлтнүүдийг итгүүлж чадахгүй бол тэд намайг Ертөнцийн Эзэн оршин буйг баталж чадсангүй гэж хэлдэг.

Иймэрхүү шашингүй үзэлтнүүд миний ятгалга, баталгаануудад итгэхийг хүсэхгүй байгаа учраас тэдгээр нь тэдний нүдэнд баталгаа болж харагдахгүй шүү дээ. Хэрэв тэд баталгааг ойлгож, хүлээж авч чадахгүй байгаа бол харамсалтай.

Би бүх философич хүмүүсийн санаанд нийцэх баталгааг өгч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ ингэлээ гээд би Ертөнцийн Эзэн байхгүй гэж хэлж байгаа хэрэг биш юм. Мэдээж үгүй. Түүний байдаг эсэх талаарх нотолгооны тухай л ярьж байгаа хэрэг.

Ертөнцийн Эзэн байдаг гэдгийг би хүн бүрт ямар ч эргэлзээ төрүүлэхгүйгээр баталгаа өгч чадахгүй байгаа нь асуудал биш. Би тэдний таашаан хүлээж авах ямар нэгэн сонирхолтой философийн баримтыг олж чадахгүй байгаад л асуудал байгаа юм.

Хадан уул бол илт бидний нүдэнд харагдахуйц байдаг. Яг үүн шиг би бүх философичдод нүдэнд харагдахуйц нотолгоог үзүүлж чадахгүй.

Энэ ил харагдах дэлхий ертөнц 5 минутын өмнө гэнэт бий болчихоогүй, эсвэл хүний ой ухаан хоосон зүйл биш гэдгийг би баталж чадахгүй. Би таны сургууль дээрээ уулздаг хүмүүст оюун ухаан байдаг гэдгийг баталж чадахгүй шүү дээ. Магадгүй тэд ухаантай роботууд байж болно.

Эргэлзээгүй батлагдсан философийн сонирхолтой онол гэж огт байдаггүй. Тиймээс Ертөнцийн Эзэний оршин буйн талаарх баталгаа нь математикийн эргэлзээгүй онолыг бий болгох эсвэл Ертөнцийн Эзэний оршин буй үнэнийг сулруулах зүйл биш. Ертөнцийн Эзэн байдаг тухай асуулт бол гадаад ертөнц гэж байдаг уу, оюун ухаант ертөнц болон бусад өөр хүмүүст оюун ухаан байдаг болов уу гэсэн асуултуудтай ижил утгатай юм.

Ертөнцийн Эзэний байдаг тухай нотолгоо хэрэггүй гэсэн үг үү? Огт тийм биш.

Би бүх суут хүмүүст итгүүлж чадахгүй ч энэ нь надад Ертөнцийн Эзэнд итгэх сайн шалтгаан байхгүй гэсэн үг биш юм. Үнэндээ Ертөнцийн Эзэнд итгэх зарим шалтгаанууд маань таныг ч бас ятгаж болох юм. Ертөнцийн Эзэн байдаг гэдэгт та итгэхгүй байсан ч, миний нотолгоонууд шаардлагагүй гэсэн үг биш юм.

Ер нь уул, ус бол бодитой, бидний оюун санаа ой тогтоолт нь бас бодитой, бусад хүмүүст ч бас оюун ухаан бий гэдэгт итгэхэд амархан байдаг. Эдгээрийг хэдий батлах боломжгүй ч эдгээрт итгэх нь энгийн зүйл байдаг. Магадгүй Ертөнцийн Эзэний оршихуйг батлах баримтууд таныг Ертөнцийн Эзэнд итгүүлэхээр ятгаж болох юм.

Тэгэхээр Ертөнцийн Эзэн байдаг гэдгийг бид хэрхэн мэдэх вэ? Бүгдийг баталж дүгнэсний эцэст итгэнэ гэхийн оронд бид гэрчлэл нотолгоонуудыг дэнсэлж үзэн, олон хувилбар сонголтуудын талаар бодож үзээрэй. Аль сонголт хамгийн үндэслэлтэй вэ?

Хэрэв та Ертөнцийн Эзэний оршин байгааг нотолж болох зарим шалтгаануудыг сонирхвол “Ертөнцийн Эзэн байдаг уу?” сэдвийг үзээрэй.

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст