Мөрийтэй тоглоом: Бооцоонд улайран шунах үед
Амь дүйн байж хожсон мөрийтэй тоглоомын үнэн түүх
Хуваарийн дагуу хэсэг эрчүүд ажилдаа цугларчээ. Хамтран ажиллагсдын хувьд тэд нар хошигнож, бие биесээрээ тоглоом шоглоом хийдэг нь яван явсаар тэдний хооронд бат бөх харилцааг үүсгэж, мөрийтэй тоглох хүслээ хуваалцаж эхэлжээ.
Өдөр бүр хадаас, мод, жад, ташуур, цустай хутгалдах тэдний ажлыг хэн ч хялбар гэж хэлэхгүй биз ээ. Тэд бол бэлтгэл сайтай, хатуужилтай, түүхийн хамгийн хүчирхэг дэглэмтэй үеийн цэргүүд. Өнөөдрийн хувьд тэдний даалгавар ойлгомжтой: Бурхан гэдгээ батлан харуулагч Есүс хэмээх нэгэн эрийг алах.
Цэргийн хүний үүднээс авч үзвэл тэд зөвхөн тушаалыг л биелүүлсэн юм. Есүсийг зотон даавуун өмсгөлөөс нь эхлэн тайчиж эхлэв. Нэг хадаасыг зүүн гарт нь, өөр нэгийг баруун гарт нь, харин гурав дахийг нь хөлд нь зоож, модтой нийлүүлэн хадлаа. Дараа нь тэрхүү модоо ганц өргөлтөөр босгож, гүн нүхэнд зоож бэхлэв.
Даалгавраа гүйцэтгэж дууссан ч үдийн нар толгой дээр ёлтойж, ажил дуусах яагаа ч үгүй байдаг. “Цаг нөхцөөхийн тулд хэдүүлээ юу хийх вэ? ” гэж нэг цэрэг асуухад нөхөд нь мэдэхгүй гэцгээнэ. “Түүний хувцас, тэр хувцасыг хэн авах гэдэг дээр шоо хаяж шодоцгооё.” Тэд ажил дээрээ мөрийтэй тоглох гэж байгааг та гадарлаж байгаа байх.
Лас Вегас, Техаст болдог дэлхийн аваргын тэмцээн шиг л ширээн дээр овоорцгоож, бие биенээ ялан дийлэх хүсэлдээ автан, хэсэг хугацааны дараа тэд мөрийгөө тавьцгааж ганц шидэлтээр бүх хөөрлийг эцэс болгон нэг нь ялж бусад нь ялагдана.
Ямар цочирдом, сонирхолтой дүр зураг вэ? Тэнд тэднийг болон өөр бусад олон хүмүүсийн мэдэх Нэгэн загалмай дээр цовдлуулан тарчилж байна. Түүний хувцасыг тайлах агшинд Тэр бүгдийн гэм нүглийг Өөртөө хүлээн авч, тэдний өмнөөс яллагдсан юм. Түүхийн торгон агшинд хэдэн овилгогүй залуус шоо шидэн зугаацаж л байдаг. Энэ бүхэн хэрхэн өрнөв гэдгийг та ойлгож чадна. Жирийн нэгэн ажлын өдөр гурван хүн цовдлуулжээ.
Эдгээр цэргүүд дээл, хувцас мэтийн ялих шалихгүй зүйл дээр мөрий тавьж байна. Би ч гэсэн мөрийтэй тоглоомонд дуртай учраас гэрээсээ холгүй орших казинод блэк жэк тоглож байхыг та харж болно. Гэхдээ энэ бол зүгээр л мөнгөний тоглоом. Мөрийтэй тоглоомын хувьд өөр өөр үе шатууд байдаг.
Үнэ цэнэтэй зүйлээ тавин мөрийтэй тоглох тухай та хэзээ нэгэн цагт бодож байсан уу? Жишээ нь амьдралаа ч юм уу. Хожигдвол яг одоо ингээд үхнэ гэвэл танд сонин байх нь тодорхой. Ингэж мөрийцөх зүрх зориг танд байна уу?
Мөрийтэй тоглож буй цэргүүдтэй хэсэг уруу эргэн очъё. Тэнд Есүсээс гадна гэмт хэрэгтнүүд болох хоёр хүн цовдлогдсон байгаа. Тэдний нэг нь үхсэний дараа юу болох талаар огтхон ч ойшоохгүй байв. Тэр цугларсан олны өмнө уурлан эгдүүцэж, Есүсийг элдвээр харааж байлаа. Харин нөгөө хэрэгтэн дуугаа хурааж гүн бодолд дарагдсан байв. Түүнд Есүс хэн ч биш, энгийн нэг эрэгтэй шиг санагдсан байх. Магадгүй тэр биеэ үнэлэгч, хулгайч гэх мэт хүмүүсийг ялгахгүй нөхөрлөж байсан Есүсийн тухай сонссон байх. Мөнхийн амьдрал, уучлалыг санал болгож байсан Есүс түүнийг ч бас хүлээн авч магадгүй гэж боджээ. Тэр үед түүний хувь заяа мөрийтэй тоглоомноос ч үнэ цэнэгүй байсан. Ингээд тэр Есүст хандан “Есүс ээ, Өөрийн Хаант Улс уруугаа буцахдаа намайг санаж яваарай” гэж хэлэхэд.
Есүс “Өнөөдөр чи Надтай хамт мөнхийн улс уруу явах болно” гэж хариулжээ.
Би Есүсийн эрсхэн занд дуртай. Тэр биднийг өөрсдийн мөнхийн гэрээ мөрийнд тавих хэрэггүй гэж хэлсэн. “Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй.”1 Түүнийг танин мэдсэнээр бид үхэх үедээ Мөнхийн улсад очно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байж болно. Тэнд мөрийтэй тоглох шаардлага байхгүй, учир нь Түүнтэй хамт байна гэдэг мөнхийн амьдралтай байна гэсэн үг юм.
Бүх зүйлс Есүст төвлөрдөг.
Мөрийтэй тоглож байсан цэргүүдийг эргэн санацгаая. Есүсийг цовдолсны дараа маш сонин зүйл тохиолджээ. Тэд гурван загалмай дээрх хүмүүсийг үхсэнийх нь дараа авч явж ажлаа бүрэн дуусгахын тулд хүлээж байж. Гэвч Есүс Эцэгээ дуудан чангаар уйлж байсан нь тэдний анхаарлыг татсан юм. Есүсийн Эцэгээ дуудаж байсан нь цэргүүдийн нэгийг Түүнийг шал өөрөөр харж “Тэр үнэхээр Бурханы Хүү байжээ” хэмээн уулга алдахад хүргэсэн байна.
Есүсийг цовдлоход хүргэсэн шалтгаан бол Тэрээр шашинлаг удирдагч нарын уур бухимдал, дургүйцлийг хүргэсэнд юм. Есүс тэдэнд хандан, “Та нар судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй”2 гэж хэлсэн байдаг.
Үхлийн тухай асуултуудын хариултыг олохыг та хүсч байсан уу? Хэрвээ там, диваажин гэж байдаг юм бол үүнийг зөвхөн Ертөнцийн Эзэн л өгч чадна. Тэр бидэнд бүгдийг санал болгож байна. “Хүүтэй хүнд амь бий.”
Есүсийн тухай болон Тэр яагаад бидэнд мөнхийн амьдрал өгч чадна гэж хэлсэн тухай олж мэдэхэд танд таван минут л шаардагдана. Энэ бүхнийг агуулсан хураангүй сэдвийг үзэхийг хүсвэл энд дар. Энэ үнэн үү? сэдвийг дараарай.
(1) 1 Иохан 5:12
(2) Иохан 5:39,40
Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?
|