•  Вэбийн сан >> Харин Есүс? >> Хоёр янзын Үнэн

Хоёр янзын Үнэн

Христ итгэл "таны хувьд үнэн, харин миний хувьд
үнэн биш" байх бололцоотой юу?

Марк Хансард

Саяхан нэг өдөр би оюутны байрандаа Христ итгэлийн тухай нэгэн оюутантай ярьж байлаа. Тэр ухаалаг, гал цогтой, Шинжлэх Ухаан ба философид гаргууд нэгэн байсан гэдгийг би хэлэх хэрэгтэй байхаа.

“Христэд итгэх итгэл таны хувьд сайн зүйл байж болно. Харин надад тийм ч зөв зүйл биш л дээ. Танд аз жаргал, амар тайвныг өгдөг л бол та итгэх л хэрэгтэй шүү дээ гэж тэр ярьсан юм.

“Тэгэхээр чиний хэлж байгаа нь зөв байж болно. Би энд чиний амыг таглахын тулд өөр үзэл бодлыг тулгамааргүй байна. Би хэд хэдэн санаа дэвшүүлж, үүний тухай чиний бодлыг сонсъё” гэж хэллээ. Энэ нь 2 төрлийн үнэний талаар юм. “Эхнийх нь: Би шоколадтай зайрмагт дуртай байхад зарим хүмүүс шоколаданд дуртай. Харин зарим нь ванилд, зарим нь тоо бодоход гарамгай байдаг бол харин зарим нь гадаад хэлэнд сайн байдаг.”

"Өөр нэг үнэн бол Шинжлэх Ухаанаар батлагддаг үнэн. Жишээ нь та итгэсэн итгээгүй газрын татах хүч үйлчилсээр байдаг. Газрын татах хүчийг нээн олоогүй байх үед ч алим газарт унаж л байсан тийм биз?” гэхэд маань тэр “тийм” гэв.

"Олон хүмүүс шашныг зүгээр л үзэл бодол гэж үзэх болжээ. Ямар зайрмаганд дуртай вэ гэдэг шиг. Харин Библид өгүүлж буй сүнслэг үнэнг газрын татах хүчний онолоос илүү үнэн болохыг заадаг. Энэ бол таны итгэсэн итгээгүйгээс үл хамаарах үнэн зүйл юм.

"Библи үнэн үү, эсвэл үгүй юу гэдэг бол өөр зүйл. Харин би чамд бидний гэм нүгэл биднийг Бурханаас салгасан ба үүнийг шйидэх цорын ганц арга зам нь Есүс Христ юм” гэдэг талаар яримаар байна.

"Хэлж байгаадаа таныг албадан итгүүлэх гээгүй учраас та яамаар байна түүгээрээ байж болно. Хэрвээ, таны зөв, миний буруу байвал би юу ч алдахгүй. Би үхсэнийхээ дараа зүгээр л нэг тоос шороо болно. Хэрвээ миний зөв, таны буруу байвал та мөнхөд Бурханаас тусгаарлагдсан хэвээрээ өнгөрүүлэх болно. Хожимдсон үедээ үүнийг мэдэх нь маш харамсалтай биш гэж үү?”

Үүнийг хэлсний дараа тэр энэ талаар тунгаан бодсон гэж би итгэлтэй хэлж чадна.

Ихэнх хүмүүс Христ итгэлийг мөнхийн улсад очих замуудын цор ганц зам гэж хэлэхээр маш дургүй хүлээн авдаг. Би тэдний энэ бодлыг буруутгаагүй байна л даа. Учир нь ингэж хэлэхээр тэдэнд их бардам сонсогдож байгаа. Зарим итгэгчид ч үүгээр их бардамнан онгирдог. Харин би бодохдоо зүрх сэтгэл нь эргэсэн хүмүүс ихэвчлэн жирийн зүйл дээр буруу ойлгосон байдаг гэж боддог. Есүс, Өөрийгөө "Би бол зам, үнэн, амь мөн" гэж хэлэхдээ “Би бол хамгийн шилдэг нь, Би ганцаараа хүмүүсийг мөнхийн улсад аваачих болно” гэж бардамнан сайрхаагүй.

Энэ нь яг “Их хавцлыг туулах ганцхан зам байгаа.Та дээгүүр нь үсэрч, алхаж, эсвэл машинаар явж чадахгүй. Та зөвхөн нисдэг тэргээр л туулах хэрэгтэй” гэж хэлэхтэй адил юм. Энэ асуудлын тухайд ганц л шийдэл байна.

Бурханы өмнө үйлдсэн бидний гэм нүгэл нь Түүнд хүрэхэд боломжгүй болгосон. Бид өөрсдийн хийсэн сайн үйлсээрээ Ертөнцийн Эзэнээс хүндэтгэлийг хүлээнэ гэвэл эсвэл шашинлаг байснаараа Ертөнцийн Эзэнд хүрнэ гэвэл боломжгүй. Хэдий тийм ч Ертөнцийн Эзэн бидэнд хүрч чадна. Есүс Христ ирснээрээ бид уучлагдаж, Түүнтэй харилцах боломжтой болсон. Сайн үйлс, шашны зан үйлээр Ертөнцийн Эзэнд ойртох гэж оролдож болох боловч энэ бүгд бүтэхгүй гэж Есүс хэлсэн байдаг.

Есүс мөн “Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй" гэсэн байдаг. "Миний үгийг сонсоод, Намайг Илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс өнгөрч амь уруу шилжив." Хэрвээ Бурхан болох өөр хэн нэгэн байвал тэнгэрийн улсад хүрэх өөр зам байна гэсэн үг. Гэвч Есүс Христ бол үүнийг хийж чадсан түүхэн дэх цорын ганц хүн гэдгийг би мэдэх билээ. Гэвч бүхий л шаардлагыг хангах миний мэдэх цор ганц хүн байдаг нь Есүс Христ билээ.

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?

Оршин буй нь
Харин Есүс?
Бодит туршлага
Ертөнцийн Эзэнийг танин мэдэх нь
Амьдралын чухал сэдвүүд
Учир битүүлэг асуудлууд
Асуулт Хариулт





  Home ВЭБИЙН САН     Top ДЭЭД ХЭСЭГ      ХОЛБОО БАРИХ             © Монгол Кампус Крусэйд фор Крайст